“2-р сарын 27. Яагаад мөнхийн гэрлэлт чухал вэ? Эхлэл 24–27,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“2-р сарын 27. Яагаад мөнхийн гэрлэлт чухал вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
2-р сарын 27
Яагаад мөнхийн гэрлэлт чухал вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурал дээр бишопын зөвлөл ямар сэдвээр ярилцсан бэ? Анги, чуулгаараа хэлэлцсэн зүйлсийн дагуу бид юу хийж болох вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бид тусламж хэрэгтэй хүмүүсийг олж хараад юу хэлэхээ мэдэхгүй тохиолдолд Христийнхтэй адил арга замаар хэрхэн тусалж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид Есүс Христийн сайн мэдээнээс баяр баясгалан авчирдаг юуг олсон бэ? Бид тэрхүү баяр баясгаланг бусадтай хэрхэн хуваалцаж болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэх шаардлагатай өвөг дээдсийнхээ нэрсийг олохын тулд юу хийж байна вэ? Бид өвөг дээдсийнхээ нэрсийг олоход нь бусдад туслахын тулд юу хийж болох вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Исаакийн гэрлэх цаг болоход Абрахам зарцаасаа түүнд эхнэр олж өгөхийг хүсдэг. Абрахам, Исаак хоёр Их Эзэнтэй гэрээнүүд байгуулж мөн сахиж, тэдгээрийг үр хүүхдүүддээ зааж чадах эхнэрийг Исаакт олж өгөхийг хүсэж байлаа. Ребека бол Исаактай гэрлэлтийн гэрээ байгуулсан үнэнч эмэгтэй байв. Гэрлэлт нь Бурханы хувьд ихээхэн ач холбогдолтой болохыг судруудад тодорхой харуулсан байдаг ч бидний цаг үед гэрлэлтийн талаарх Бурханы сургаал сорилттой тулгарч байна. Гэхдээ Түүний бошиглогчид гэрлэлтийг “Бурханаас заяасан” хэмээн тунхагласаар ирсэн (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Зааж буй хүмүүстээ гэрлэлтийн талаарх мөнхийн үнэнийг ойлгуулах нь чухал. Ингэх нь тэдэнд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний энэхүү чухал хэсэгт бэлтгэж, үүний талаар гэрчлэхэд туслах болно.
Таны заадаг өсвөр үеийнхэн мөнхийн гэрлэлтийн талаар ямар бодолтой байдаг вэ? Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд яагаад мөнхийн гэрлэлт байдаг талаар бодож үзэхэд нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Заахаар бэлдэхдээ та ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35–39) захиасыг уншиж болно. Мөн “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org)-ийг уншиж болох юм.
Хамтдаа суралц
Таны заадаг өсвөр үеийнхэн энэ долоо хоногт Эхлэл 24–27-г уншихдаа гэрлэлтийн ач холбогдлын талаар тунгаан бодсон байж магадгүй. Тэднийг Эхлэл 24-ийг давтахад урь. Энэ бүлэгт дүрсэлсэн хүмүүст гэрлэлт чухал байсныг харуулах шүлгүүдийг хуваалцахыг тэднээс хүс. Бурханы төлөвлөгөөий төвд яагаад мөнхийн гэрлэлт байдаг талаар бодож үзэхэд тэднийг урь. Доорх үйл ажиллагаанууд гэрлэлтийн ач холбогдлыг илүү сайн ойлгоход тэдэнд тусалж чадна.
-
Боломжтой бол анги, чуулгын гишүүдэд яагаад гэрлэлт тэдний хувьд чухал болохыг тайлбарлах боломжийг олго. Гэрлэлт бол хоцрогдсон, шаардлагагүй зүйл гэж боддог нэг найзтай гэж төсөөлөн бодоход тэднийг урь. Тэд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлтийн ач холбогдлын талаар найздаа зурвас бичиж болох юм. Мөн тэднийг зурвастаа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т дурдагдсан үнэнүүдээс оруулахад урамшуул. Мөн “Нэмэлт эх сурвалж” эсвэл Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дахь “Гэрлэлт, гэрлэх” хэсэг дэх судруудыг ашиглаж болно. Тэднийг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь.
-
Гэрлэлтийн ач холбогдлын талаар ярилцлага эхлүүлэхийн тулд та самбарт Яагаад мөнхийн гэрлэлт чухал вэ? гэж бич. Өсвөр үеийнхэнд уг асуултад хариулж бичих цөөн минутыг гаргаж өг. Дараа нь тэднээс хариултуудаа хуваалцахыг хүс. Тэд нэмэлт хариултыг ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35–39) захиасаас харж болно. Мөн “Ахлагч Рэнланд, Рэнланд эгч хоёр оролцсон нүүр тулсан ярилцлага” (ChurchofJesusChrist.org)-ын “Why Is Marriage Sacred to Heavenly Father” хэсгийг үзэж болно. Гэрлэлт яагаад чухал талаар гэрчлэлээ хуваалцахад тэднийг урь.
-
Гэрлэлтийн талаарх Бурханы сургаалыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхийг хичээх үедээ бид олон адислал хүлээн авдаг. Гэхдээ зарим хүн, тэр дундаа сайн мэдээний дагуу амьдрахын тулд чадлаараа хичээж байгаа хүмүүс аз жаргалтай, мөнхийн гэрлэлтийг бий болгоход сорилт бэрхшээлтэй тулгардаг. Та өсвөр үеийнхнээс эдгээр сорилт бэрхшээлийн талаар ярихыг хүсэж болно. Иймэрхүү бэрхшээлүүдэд бэлтгэхийн тулд бид одооноос юу хийж чадах вэ? Мөн ахлагч Нийл Л.Андэрсэны “Итгэлийн нүд” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39–44) захиасын сүүлийн хоёр хэсгийг уншихад тэднийг урьж болно. Анги, чуулгын гишүүд өөрсдийн амьдралд харсан жишээнүүдийг эсвэл ахлагч Андэрсэны дурдсан шиг бэрхшээлийг үнэнчээр даван туулсан гэр бүлийн гишүүдийнхээ түүхийг ярилцаж болно. Мөнхийн гэрлэлтийн адислалуудыг эрэлхийлэх үедээ сорилт бэрхшээлтэй тулгардаг хүн бүрд Аврагч хэрхэн тусалж чадах вэ?
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл тэд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Сургаал ба Гэрээ 49:16–17 (Гэрлэлт Бүтээлтийн зорилгыг гүйцэлдүүлдэхэд тусалдаг)
-
Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:15–21 (Өргөмжлөл хүртэхэд мөнхийн гэрлэлт шаардагддаг)
-
Мөн тэд “Renaissance of Marriage,” “Ахлагч Бэднар, Бэднар эгч хоёр оролцсон нүүр тулсан ярилцлага” FacetoFace.ChurchofJesusChrist.org) дахь “How Did Elder and Sister Bednar Meet?” видео бичлэгийг үзэж болно.