Хуучин Гэрээ 2022
6-р сарын 12. Би Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсдог вэ? Рут; 1 Самуел 1–3


“6-р сарын 12. Би Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсдог вэ? Рут; 1 Самуел 1–3,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)

“6-р сарын 12. Би Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсдог вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022

судар судалж буй гэр бүл

6-р сарын 12

Би Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсдог вэ?

Рут; 1 Самуел 1–3

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Саяхны ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийхээр мэдэрч байна вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид өөр итгэл үнэмшилтэй найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүддээ хэрхэн гэрэл нь байж чадах вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид гэр бүлийнхэндээ хэрхэн илүү их хайр, дэмжлэг үзүүлж, гэр орондоо эерэг өөрчлөлт хийх вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд

Танай анги, чуулгын гишүүдийн ихэнх нь балчир хөвгүүн Самуелтай адил байж болох юм. Их Эзэн түүнтэй ярихад, Самуелд Их Эзэний дуу хоолойг таних илчлэлтийн хангалттай туршлага байгаагүй. Самуелын багш Ели энэ дуу хоолойг таньж сурахад нь тусалсан. Елигийн адилаар, Их Эзэн өөрсөдтэй нь ярихыг хүсдэг гэдгийг та заадаг хүмүүстээ гэрчлэх боломжтой. Та хэдийгээр өөрөө Түүнийг сонсохыг сурч байгаа ч Их Эзэний дуу хоолойг таньж сурахад нь тэдэнд тусалж чадна. Та нар хамтдаа Их Эзэний бошиглогчид хувийн илчлэлтийн тухай юу заасныг суралцаж болно. Та нар мөн Самуелын адил Их Эзэнд хандан, “Айлдаж хайрла. Боол тань сонсож байна” (1 Самуел 3:10) хэмээн хэлж сурна.

Энэ долоо хоногт 1 Самуел 3-аас гадна, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Түүнийг сонс” захиасыг уншин, заахдаа бэлдэж болно (2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–112).

судраас суралцаж буй залуу эрэгтэй

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднээс “илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлэх”-ийг хүссэн.

Хамтдаа суралц

Заадаг хүмүүсээ өнөөдрийн ярилцлагад бэлдэхийн тулд тэднээс 1 Самуел 3:1–14-ийг уншихыг асуух талаар бодож үз. Энэ түүхээс Их Эзэний дуу хоолойг сонсох тухай юу сурч мэдсэнээ хуваалцахад тэднийг урь. Их Эзэн бидэнтэй харилцдаг ямар өөр арга зам байдаг вэ? Дараах үйл ажиллагаа нь хувийн илчлэлтийн тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд өсвөр үеийнхэнд тусалж чадна.

  • Илчлэлт хэрхэн хүлээн авах талаар илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслах нэг аргыг энд дурдав. Та “Нэмэлт эх сурвалж”-д санал болгосон судрын эшлэлүүдийг (эсвэл өөрийн мэддэг бусад судар) самбар дээр бичиж болно. Өсвөр үеийнхнийг судар бүрийг уншихад урь. Дараа нь тэд самбарт эшлэл бүрийн хажууд хувийн илчлэлт хүлээн авах талаар уг сударт юу гэж заасныг бичиж болно. Тэднийг илчлэлт хүлээн авах, эрэлхийлэхтэй холбоотой туршлагаа хуваалцахад урь. Хэрэв тохиромжтой бол, өөрийн туршлагыг хуваалц.

  • Бид Их Эзэний дуу хоолойг сонсож сурснаар агуу адислалуудыг хүлээн авдаг. Та өсвөр үеийнхнээс тэдэнд илчлэлт яагаад хэрэгтэй талаар асуун, энэ талаар ярилцлага эхлүүлж болно. Дараа нь тэднээс ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Түүнийг сонс” захиасыг судлахыг хүс. Тэднийг Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсохыг ойлгоход нь туслах зөвлөгөөг энэхүү захиасаас хайхад урь. Та “Түүнийг сонс”(ChurchofJesusChrist.org/media) видео бичлэгийн цуглуулгаас нэгийг эсвэл хэд хэдийг үзүүлж болно. Яагаад Их Эзэний дуу хоолойг сонсож сурах нь бидэнд маш чухал вэ? Өсвөр үеийнхнийг сурч мэдсэн зүйлээ тэмдэглэлийн дэвтэртээ эсвэл цаасан дээр бичээд, гэртээ байрлуулахад урамшуул.

  • Таны заадаг өсвөр үеийнхэн Ариун Сүнс өөрсөдтэй нь ярьж байгааг хэрхэн мэдэх билээ хэмээн гайхширч байсан байж магадгүй. “Ерөнхийлөгч Айринг, ахлагч Холланд нарын оролцсон нүүр тулсан ярилцлага”(ChurchofJesusChrist.org)-аас “How Can I Tell the Difference between the Holy Ghost and My Emotions?”, “How Can I Feel the Holy Ghost More Often?” видео бичлэгүүдийг үзүүлэх талаар бодож үз. Бид эдгээр видео бичлэгээс Сүнсний өдөөлт, өөрийн бодол хоёрын ялгааны талаар юу мэдэж авсан бэ? Анги, чуулгын гишүүд эдгээр видео бичлэг дээр яригдсантай адил зүйл асуумаар байгаа найздаа хэрхэн хариулах тухай хуваалцаж болно.

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээж авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээж авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж