“5-р сарын 22. Би Бурханд талархлаа хэрхэн харуулж болох вэ? Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“5-р сарын 22. Би Бурханд талархлаа хэрхэн харуулж болох вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
5-р сарын 22
Би Бурханд талархлаа хэрхэн харуулж болох вэ?
Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаарх ярилцлагыг удирдан явуул (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид сүүлд юу ярилцсан бэ, ямар урилга эсвэл даалгавар өгсөн бэ? Бид эдгээр урилга эсвэл даалгаврын дагуу үйлдэхийн тулд юу хийсэн бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Ганцаардаж, Тэнгэрлэг Эцэгээс хол мэт мэдэрч байж болох хүмүүст туслахын тулд бид юу хэлж эсвэл хийж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Есүс Христийн хайрыг мэдрэхэд нь бусдад тусалж болох ямар ямар арга зам байдаг вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид хоорондоо гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд туслах ямар санаануудыг хуваалцаж болох вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Бурхан биднийг байнга харж хандаж, адисалж байдаг. Харин бидэнд тулгардаг саад бэрхшээл, уруу таталтуудынхаа улмаас Түүнийг мартахад амархан байдаг. Энэ нь израилчуудад олон удаа, түүнчлэн тэднийг цөлд аялж явах хүнд хэцүү цаг үеүдэд нь тохиолдсон. Гэхдээ Их Эзэн тэднийг амлагдсан нутаг тийш, агуу амар амгалан ба уруу таталт ихтэй, Түүнийг ахин мартахад ч уруу татагдаж болох газар тийш нигүүлсэн удирдсан. Дэд хууль 6 дахь Их Эзэний заавар израилчуудад Өөрийг нь болон Өөрийнх нь үгсийг байнга санахад туслах зорилготой байсан (6–9-р шүлгийг үзнэ үү).
Та нар “ЭЗЭНийг март[ахгүйн]” тулд Их Эзэнийг болон Түүний үгийг зүрх сэтгэлдээ хэрхэн хадгалдаг вэ? (Дэд хууль 6:12). Их Эзэнийг дурсан санах нь өөрсдийн амьдралын бүх нөхцөл байдалд талархаж буйгаа мэдрэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ? Заахаар бэлдэхдээ Дэд хууль 12:6–9, 12, Лук 17:11–19-ийг давтах талаар бодож үз. Мөн та ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь” захиасыг судалж болно (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90–93).
Хамтдаа суралц
Их Эзэнийг дурсан санах тухай ярилцлагаа эхлүүлэхийн өмнө, ямар нэг чухал зүйлээ мартаж байсан туршлагаа хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүсэж болно. Үр дүн нь ямар байсан бэ? Их Эзэний бидний төлөө гүйцэтгэсэн агуу зүйлсийг мартахад юу тохиолддог вэ? Анги, чуулгыг Дэд хууль 6:4–9, 20–25-ыг уншихад урь. Эдгээр шүлэг өөрсдийн амьдрал дахь Бурханы сайн сайхныг санаж байх талаар юу зааж байна вэ? Бурханы сайн сайханд илүү их талархаж явдгаа хэрхэн мэдэрч, Түүнд талархлаа илэрхийлэх талаар суралцахад нь суралцагчдад туслахын тулд доорх үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл хэд хэдийг сонго.
-
Лук 17:11–19-ийг хамтдаа унших нь бид яагаад Бурханд талархдагаа харуулах нь чухал талаар бодоход өсвөр үеийнхэнд тусална. Энэ түүхийг амьдралтай нь холбоход туслах асуултуудыг тавих талаар бодож үз. Жишээлбэл, уяман өвчтэй арван хүний ес нь Аврагчид талархлаа илэрхийлээгүй ямар ямар шалтгаан байж болох вэ? Бид яагаад заримдаа талархлаа илэрхийлдэггүй вэ? Хүнд хэцүү байсан ч талархлыг мэдэрсэн үеэ бодохыг суралцагчдаас хүс. Талархлаа илэрхийлэх нь бидэнд ямар нөлөө үзүүлдэг вэ? Бурханд талархлаа илэрхийлэх нь яагаад чухал вэ? (Зарим хариултыг “Нэмэлт эх сурвалж” дахь судруудын удирдамжаас үзнэ үү.) Бурханд талархлаа харуулахын тулд бид юу хийж болох вэ?
-
Сүмийн дууллууд дунд “How Great Thou Art,” “Адислал бүрээ тоол” (Сүмийн дуулал, ду. 86, 8) зэрэг магтаал, талархлын дууллууд олон байдаг. Та эдгээр дууллын үгээс талархаж явдаг зүйлээ хайж олохыг өсвөр үеийнхнээс хүсэж болно. Олж мэдсэнээ хуваалцаж мөн яагаад тэдгээрт талархдагаа тайлбарлахад тэднийг урь. Та нар эдгээр дууллын заримыг хамтдаа дуулж болно.
-
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь” захиас бидэнд хэрхэн илүү их талархах талаар ойлгоход тусалдаг. Энэ захиасаас суралцахад өсвөр үеийнхэнд туслах нэг арга зам бол тэднийг жижиг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд захиасын нэг хэсгийг өгөх явдал юм. Тэднээс ерөнхийлөгч Угдорфын заасан сургамжийг нэгтгэн дүгнэсэн өгүүлбэр эсвэл үгсийг хуваалцахыг хүс. Тэднийг талархлын тухай сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Мөн тэд “President Russell M. Nelson on the Healing Power of Gratitude” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж болно. Бид тэдгээр нь ямар ч байлаа гэсэн “ямар ч нөхцөл байдалд талархдаг” болохын тулд юу хийж чадах вэ? Хүнд хэцүү нөхцөл байдалд ч талархалтай байдаг хүмүүсийн ямар үлгэр жишээг бид харж байсан бэ?
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээж авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Мозая 2:19–24 (Бид Бурханыг магтаж мөн Түүнд талархах ёстой)
-
Алма 34:38; 37:37; Сургаал ба Гэрээ 46:32; 59:7, 15–21 (Бид бүх зүйлд талархал өргөх ёстой.)
-
Дуулал 107:8–9; Филиппой 4:6–7; Сургаал ба Гэрээ 78:19 (Талархсанаар ирдэг адислалууд)
-
Дэйл Г.Рэнланд, “Бурханы сайн сайхныг мөн агуу ихийг эргэцүүл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 48–51
-
“Талархал,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), 18