Хуучин Гэрээ 2022
10-р сарын 23. Сайн мэдээ миний зүрхэнд бичигдсэн үү? Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3


“10-р сарын 23. Сайн мэдээ миний зүрхэнд бичигдсэн үү? Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)

“10-р сарын 23. Сайн мэдээ миний зүрхэнд бичигдсэн үү?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022

гэр бүлээрээ судар судлах

10-р сарын 23

Сайн мэдээ миний зүрхэнд бичигдсэн үү?

Иеремиа 30–33; 36; Гашуудал 13

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Бид өмнө нь юу ярилцсан бэ, ямар урилга эсвэл даалгавар өгсөн бэ? Бид эдгээр урилга, даалгаврын дагуу үйлдэхийн тулд юу хийсэн бэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Ганцаардаж, Тэнгэрлэг Эцэгээс холдсон мэт мэдэрч байж болох хүмүүст туслахын тулд бид юу хэлж эсвэл хийж болох вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Есүс Христийн хайрыг мэдрэхэд нь бусдад тусалж болох ямар ямар арга зам байдаг вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид хоорондоо гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд туслах ямар ямар санааг хуваалцаж болох вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд

Их Эзэн Өөрөө ирэх өдрүүдэд Израилыг цуглуулж, Өөрийн хүмүүстэй “шинэ гэрээ”-г байгуулна хэмээн бошиглогч Иеремиад хэлсэн. Тэрээр “Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно” хэмээн тунхагласан (Иеремиа 31:31–34-ийг үзнэ үү). Тэр өдрүүд нь өнөөдөр бөгөөд бид Бурханы хүмүүс юм. Эдгээр сургаал таныг болон таны заадаг хүмүүсийг дараах асуултыг тавихад өдөөж болох юм: Сайн мэдээг зүрхэндээ бичих гэж юу гэсэн утгатай үг вэ? Сайн мэдээ миний зүрхэнд бичигдсэн үү? Хэрэв үгүй бол, би юу хийж чадах вэ?

Анги, чуулгын гишүүдийг эдгээр асуултын талаар тунгаахад та хэрхэн тусалж болох талаар бодож үз. Заахад бэлдэхдээ та Иеремиа 30–33; 36; ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бурхан ялах болтугай” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–104); мөн ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Та нар хөрвөгдөх үед” (Liahona, 2004 оны 5-р сар, 11–13) эх сурвалжуудаас хуваалцах захиасуудаа олж болно.

судар судалж буй залуу эмэгтэйчүүд

Бид Их Эзэнийг хайрлаж, Түүнээс суралцахаар эрэлхийлснээр сайн мэдээ зүрхэнд маань бичигдэх болно.

Хамтдаа суралц

Өсвөр үеийнхнийг Иеремиа 31:31–34-ийг ярилцахад урамшуул. Үүний тулд “Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд хэсэгт байгаа зэрэг “сайн мэдээг зүрхэндээ бичих гэж юу гэсэн утгатай” талаар хэд хэдэн асуулт бичсэн зүрхэн хэлбэртэй цаасыг тэдэнд өгч болно. Өсвөр үеийнхэн ганцаараа болон хоёр хоёроороо эсвэл жижиг бүлэг болж, Иеремиагийн шүлгүүдээс уншаад, эдгээр асуултад хэрхэн хариулахаа тунгаан бодож болох юм. Тэднээр асуултууд, бодож олсон хариултуудыг нь хуваалцуул. Сайн мэдээ хэрхэн тэдний зүрхэнд бичигдэж болох талаар өсвөр үеийнхэнд заахад тань туслах хэд хэдэн санааг доор оруулав.

  • Мосе израилчуудад хандан сүүлийн захиасуудаа өгөхдөө, Бурханы үгийг зүрхэндээ хүлээн авахад уриалсан. Мөн тэрээр тэдний үүнийг хийж болох зарим арга замыг Дэд хууль 6:3–9-д заасан. Анги, чуулгаараа эдгээр шүлгийг хамтдаа уншаад, Мосегийн зөвлөснөөр үйлдэх арга замуудыг ярилц. Санаа авахын тулд чуулга эсвэл ангиараа “Ирээд, намайг дага: Эдгээр үг” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж болно. Мөн тэд Алма 5:14, 26–35-ыг уншаад, бид сайн мэдээг хэрхэн зүрхэндээ хадгалах талаар Алмагийн юу гэж заасныг судалж болно.

  • Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Та нар хөрвөгдөх үед” захиасдаа зүрхэндээ сайн мэдээг бичихийн тулд бидний хийх ёстой зүйлийг дурджээ. Энэхүү захиасын эхний дөрвөн догол мөрөөс, сайн мэдээг зүрхэндээ бичих гэдэг нь ямар утгатай болох талаар юу сурч байна вэ? Өсвөр үеийнхэн тус бүрийг үлдсэн догол мөрийн нэгийг эсвэл хэд хэдийг уншаад, үүнийг бодит болгохын тулд бид юу хийх хэрэгтэйг олж мэдэхэд урь. Аврагч ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Бид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Өсвөр үеийнхнийг хариултаа, олж мэдсэн зүйлсийнхээ хамт хуваалцахад урамшуул. Зүрхэндээ сайн мэдээг бичихэд ямар ямар туршлага бидэнд тусалж байсан бэ? Гэрээнүүдээ сахих нь энэ үйл явцад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

  • Ерөнхийлөгч Нэлсон Израил гэх энэ нэр “амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн хүнийг хэлдэг” (“Бурхан ялах болтугай,” 92) гэж тайлбарласан. Та ерөнхийлөгч Нэлсоны захиасын эхний зургаан догол мөр болон сүүлийн хэсэг дэх “Бидний хүн нэг бүрд тавих асуулт” гэж эхэлсэн хэсгийг хайж олоход өсвөр үеийнхнийг урьж болно. Амьдралдаа “Бурханыг ялуулах” гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгоход тэдэнд туслах ямар нэг зүйл олохыг тэднээс хүс. Бурхан бидний амьдралд ялах үед бид юу мэдэрч мөн үйлддэг вэ? Зүрхэндээ сайн мэдээг бичих нь Израилыг цуглуулах хүчин зүтгэлд маань хэрхэн нөлөөлдөг талаар ерөнхийлөгч Нэлсон юу заасан бэ?

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

“Судрууд дахь болон хожмын үеийн бошиглогчдын үгс дэх сургаал нь зүрх сэтгэлийг өөрчилж, итгэлийг өсгөн нэмэгдүүлэх хүчтэй. Та болон таны зааж байгаа хүмүүс “Бурханы үгийн нөлөөлөх хүчийг соривол” энэ нь “шударга [болох] түүнийг хийхэд хүмүүсийг удирдахад их нөлөө[тэй]” (Алма 31:5) болохыг олж мэдэх болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 5).