Ирээд, Намайг дага
Эхний ням гаргийн зөвлөлийн хурал


Эхний ням гаргийн зөвлөлийн хурал

Сар бүрийн эхний ням гарагт ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн цуглаан дээр багш хичээл заахгүй. Үүний оронд ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд зөвлөлийн хурлуудыг удирдан явуулна. Эхний ням гаргийн зөвлөлийн хурлууд дээр ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэг тус бүр орон нутагтаа хүлээсэн үүрэг, боломж, бэрхшээлтэй асуудлуудаа хамтдаа зөвлөлдөн; бие биенийхээ санаа бодол, туршлагаас суралцаж; Сүнснээс авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэх арга замуудыг төлөвлөдөг. Эдгээр ярилцлага нь холбогдох судрууд, амьд бошиглогчдын сургаалд тулгуурласан байх ёстой.

Бүх зөвлөлийн хурал адилгүй байх болно. Зөвлөлийг амжилттай удирдахад нь ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд туслах зарим удирдамжийг доор өгүүлэв.

Зөвлөлийн хурлын өмнө

Хийж болох зүйлс:

  • Орон нутгийн хэрэгцээ, боломж, бэрхшээлүүдийг таньж мэдэх.

  • Ярилцах сэдвээ залбирч сонгох.

  • Чуулгын гишүүдийг эсвэл Халамжийн нийгэмлэгийн эгч нарыг бодол санаа, гэрчлэлээ хуваалцахаар бэлтгэн ирэхэд урих.

Хийж болохгүй зүйлс:

  • Хичээл бэлдэх.

  • Тодорхой шийдэл эсвэл үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ирэх.

Зөвлөлийн хурлын үеэр

Хийж болох зүйлс:

  • Гишүүдийг өмнөх хурлуудаас төрсөн сэтгэгдэл болон төлөвлөгөөний дагуу үйлдэхэд тохиолдсон туршлагаасаа хуваалцахад урих.

  • Хурлын сэдвийг танилцуулж, гишүүдийг уг сэдвийн талаар хамтдаа зөвлөлдөн, судрууд, бошиглогчдын үгсээс болон Ариун Сүнснээс шийдэл мөн удирдамж эрэлхийлэх.

  • Хэлэлцсэн зүйлийнхээ дагуу үйлдэх төлөвлөгөө гаргах. Үүнд бүлгийн эсвэл хувь хүний өөрөө хийсэн төлөвлөгөөнүүд орж болно.

Хийж болохгүй зүйлс:

  • Харилцан ярианд давамгайлах.

  • Өөрийн санаа бодлыг бусдад итгүүлэхийг оролдох.

  • Нууцлаг асуудлуудын талаар ярилцах.

  • Хичээл заах.

  • Хэн нэгнийг оролцуулахаар дарамт үзүүлэх.

Зөвлөлийн хурлын дараа

Хийж болох зүйлс:

  • Зөвлөлийн хурлын үеэр гарсан төлөвлөгөө, даалгаврын гүйцэтгэлийг шалгах.

  • Дуудлагынхаа улмаас эсвэл бусад шалтгаанаар хуралд оролцож чадаагүй хүмүүсийг хамруулах арга замыг олох мөн гарсан төлөвлөгөөнүүдийн талаар тэр хүмүүст мэдээлэх.

  • Гишүүдэд дараагийн хурлууд дээр туршлагаасаа хуваалцах боломж олгох.

Эхний ням гаргийн зөвлөлийн хурлын сэдвүүд

Зөвлөлийн хурлаар хэлэлцэх сэдвүүд ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал, бүсийн төлөвлөгөө, удирдагчдын гишүүдэд тохинуулж байхдаа олж авсан сэтгэгдэл, Ариун Сүнсний өдөөлтөөс ирж болно. Доорх сэдвүүд санаа авахад зориулагдсан. Удирдагчид ярилцвал зохих бусад хэрэгцээг мэддэг байж болох юм.

  • Бид эргэн тойрондоо буй хүмүүстээ тохинуулахын тулд юу хийж болох вэ? (Moзая 23:18-ыг үзнэ үү).

  • Бид өөр өөр үүрэг хариуцлагаа чухал ач холбогдлоор нь хэрхэн ялгах вэ?

  • Бид сайн мэдээг найз нөхөд, хөршүүдтэйгээ хэрхэн хуваалцах вэ? (Aлмa 17-г үзнэ үү.)

  • Бид өөрсдийгөө болон гэр бүлээ зохисгүй мэдээллийн хэрэгсэл, порнографаас хэрхэн хамгаалах вэ?

  • Бид тойргийнхоо хүүхдүүдэд болон өсвөр үеийнхэнд зөвлөж, тэднийг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийх вэ?

  • Бид гэр бүлийн түүхийн ажилд болон ариун сүмийн шүтлэг бишрэлд хэрхэн илүү сайн оролцож чадах вэ?

  • Бид сайн мэдээний талаарх асуултынхаа хариултыг авахаар мөн сайн мэдээг илүү гүн ойлгохоор хичээх явцдаа Их Эзэний тусламжийг хэрхэн урьж чадах вэ?

  • Бид Их Эзэний болон Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлж, гэр бүлээ сүнслэг байдлын хувьд илүү бие даасан байхад хэрхэн тусалж чадах вэ?