Ирээд, Намайг дага
Хоёр ба гурав дахь ням гаргийн цуглаанууд


Хоёр ба гурав дахь ням гаргийн цуглаанууд

Сар бүрийн хоёр ба гурав дахь ням гарагт ахлагчдын чуулгууд болон Халамжийн нийгэмлэгийнхэн хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы Сүмийн удирдагчдын сургаалаас судална. Тэргүүн Зөвлөлийн болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн захиаст онцлон анхаарах ёстой. Гэхдээ орон нутгийн хэрэгцээ, Сүнсний нөлөөнд тулгуурлан, хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы ямар ч захиасыг ярилцаж болно.

Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч санал болгож болох ч ихэнх тохиолдолд ахлагчдын чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл гишүүдийн хэрэгцээнд тулгуурлан судлах чуулганы захиасыг сонгоно. Удирдагчид эхний ням гаргийн зөвлөлийн хурал дээр хэлэлцсэн сэдэвтэй холбоотойгоор эсвэл Сүнсний удирдамжаар өөр захиас сонгож болно.

Удирдагчид болон багш нар гишүүдийг сонгосон захиасыг урьдчилан уншиж, сайн мэдээний үнэнүүд мөн тэдгээр үнэний дагуу хэрхэн үйлдэх талаарх санаа бодлоо хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урамшуулах арга замуудыг олох ёстой. Доор санал болгосон суралцах үйл ажиллагааг Аврагчийн арга барилаар заах нь товхимол дээрх зарчмууд дээр үндэслэн боловсруулсан бөгөөд Ерөнхий чуулганы захиасуудаас суралцахад нь гишүүдэд туслах болно.

President M. Russell Ballard

М.Рассэлл Баллард, “Бурханы үнэ цэнтэй бэлгүүд

Ерөнхийлөгч Баллардын захиас бошиглогчдод болон Христэд итгэх итгэл, ариун ёслол, үйлчлэл зэрэг олон сэдвийг хамарсан бөгөөд танай чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн гишүүдэд өөр өөр сэдэв илүү ач холбогдолтой байж болох юм. Гишүүдийг энэ захиасаас өөрсдөд нь сүнслэгээр нөлөөлж буй ямар нэгэн зүйлийг хуваалцахад урь. Ерөнхийлөгч Баллардын захиасаас бид ямар ямар урилгыг эсвэл амлагдсан адислалыг олж болох вэ? Гишүүдийг энэ ярилцлагын үр дүнд юу хийхээр сүнслэгээр нөлөөлөгдсөн талаараа хэдэн минут тунгаан бодоход урихад анхаар.

Elder Gary E. Stevenson

Гари И.Стивэнсон, “Бошиглогчийн зүрх сэтгэл

Та гишүүдэд шинэ бошиглогчийн дуудлагын “ач холбогдлыг ойлгоход” туслахын тулд тэднийг энэхүү тэнгэрлэг үйл явцын ач холбогдол, ариун нандин байдлыг ойлгоход нь туслах үнэнүүд болон санаа бодлыг ахлагч Стивэнсоны захиасаас эрж хайхад урьж болно. Гишүүдийг ерөнхийлөгч Нэлсонг Сүмийн ерөнхийлөгчөөр дэмжин баталсан онцгой ариун хуралдайн үеэр мэдэрсэн зүйлийнхээ тухай хуваалцахад урих талаар бодож үз. Та мөн самбарт зүрх зураад, түүн дотор ерөнхийлөгч Нэлсоний зүрх сэтгэл, зан байдлыг дүрсэлсэн үг хэллэгүүдийг бичихийг гишүүдээс хүсэж болох юм. Түүний заасан ямар зүйл биднийг адисалсан бэ?

Elder Neil L. Andersen

Нийл Л.Андэрсэн, “Бурханы бошиглогч

Ахлагч Андэрсэны захиасыг ярилцах нь гишүүдийн амьд бошиглогчид итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх болно. Та тэднийг түүний захиасаас Бурхан яагаад дэлхий дээр бошиглогчидтой байдаг, бид яагаад бошиглогчдыг дагадаг болохыг ойлгоход нь туслах ямар нэгэн зүйлийг эрж хайхад урьж болох юм. Бидэнд бошиглогч байгаа учраас бид хэрхэн адислагдсаар байгаа вэ? Гишүүд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонг Их Эзэний бошиглогч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч гэсэн гэрчлэлийг хэрхэн олж авснаа хуваалцаж болно.

Elder David A. Bednar

Дэвид А.Бэднар, “Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн

Ахлагч Бэднарын захиасын талаар ярилцлага өрнүүлэхийн тулд, та самбарт Номхон дөлгөөн байдал бол … мөн. Номхон дөлгөөн байдал бол … биш гэж бичиж болох юм. Дараа нь гишүүд ахлагч Бэднарын захиасыг судалж, эдгээр өгүүлбэрийг гүйцээх хэллэгүүдийг олоод самбарт бичиж болно. Бид энэ захиасаас илүү номхон дөлгөөн байхад маань сүнслэгээр нөлөөлөх юуг олж мэдэж болох вэ? Номхон дөлгөөн байдлын ямар жишээ та нарт бодогдож байна вэ? Бид ахлагч Бэднарын илүү номхон дөлгөөн болох тухай зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Sister Bonnie L. Oscarson

Бонни Л.Оскарсон, “Залуу эмэгтэйчүүд энэ ажилд

Асуултууд нь тунгаан бодоход урих нэг арга зам юм. Оскарсон эгчийн захиаст хариулт нь байгаа Бид Их Эзэний ажилд залуу эмэгтэйчүүдийг хэрхэн оролцуулах вэ? зэрэг хэдэн асуултыг самбарт бичих талаар бодож үз. Ангийн гишүүдийг эдгээр асуултын хариултыг түүний захиасаас хайж олоод, ойлгож мэдсэнээ хуваалцахад урь. Залуу эмэгтэйчүүд тохинуулалд оролцсоноор ямар ямар адислал ирдэг вэ? Ангийн гишүүдээс залуу эмэгтэйчүүдийн хамт тохинуулсан туршлагаасаа хуваалцахыг хүс. Бид ярилцлагадаа тулгуурлан юу хийхийг сүнслэгээр мэдэрч байна вэ?

Elder Dale G. Renlund

Дэйл Г.Рэнланд, “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт

Ахлагч Рэнланд ус цутган гарч ирж байгаа ариун сүмийн талаарх Езекиелийн үзэгдлийн тухай ярьсан (Езекиел 47:8–9-ийг үзнэ үү). Чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн нэг гишүүн энэ үзэгдлийн зургийг самбарт зурж болно. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын адислалууд нь хэрхэн Езекиелийн үзэгдлийн нэгэн адил ажилладаг вэ? Та ангийн гишүүдийг өөрсдөд нь тохиолдсон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын адислалуудын талаар хуваалцахад урьж болно. Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг амьдралынхаа нэг хэсэг болгохын тулд юу хийж чадах вэ?

Elder D. Todd Christofferson

Д.Тодд Кристоффэрсон, “Ахлагчдын чуулга

Ахлагчдын чуулгад, та чуулгын гишүүдийг ахлагч Кристоффэрсоны захиасаас “Эдгээр өөрчлөлтийн зорилго” гэсэн гарчиг бүхий хэсгийг уншихад урьж болох юм. Бид эдгээр зорилгод хүрэхээ батлахын тулд юу хийж чадах вэ? Халамжийн нийгэмлэгт, та хэн нэгнээс ахлагч Кристоффэрсоны тайлбарласан Мелкизедек санваарын чуулгын өөрчлөлтүүдийг товчлон ярихыг хүсэж болно. Ингэснээр эгч нар эдгээр өөрчлөлтөд агуулагдах танай Халамжийн нийгэмлэгийн ажилд хэрэгжүүлж болох зарчмуудыг таньж мэднэ. Ахлагчдын чуулга эсвэл Халамжийн нийгэмлэгт гишүүд Гоатэс ахын түүхээс ойлгож мэдсэнээ, энэ нь тэдний ажилд хэрхэн хэрэгжиж болохыг ярилцаж болно.

Elder Ronald A. Rasband

Роналд А.Расбанд, “Харцгаа! Хааны арми

“Харцгаа! Хааны арми” (Сүмийн дуулал, ху. 251) дууллыг хамтдаа дуулах эсвэл сонсох юм уу үгийг унших нь ахлагч Расбандын захиасын тухай ярилцлагыг өрнүүлж магадгүй юм. Санваарын чуулгууд болон Халамжийн нийгэмлэг нь хэрхэн хааны армитай адил вэ? Гишүүд мөн ахлагч Расбандын дурдсан санваарын чуулгуудын шинэ зохион байгуулалтаас ирэх “олон адислалыг” олж хараад, ярилцаж болно. Эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлснээр бидний хүлээн авсан эсвэл хүлээн авахыг найдаж байгаа бусад ямар адислал байдаг вэ? Халамжийн нийгэмлэг “олон төрлийн авьяас билиг” болон “зааж сургах явдал” зэрэг адислалуудыг хэрхэн илүү бүрэн дүүрэн хүлээн авч болох вэ?

President Henry B. Eyring

Хэнри Б.Айринг, “Сүнсээр өдөөгдсөн тохинуулал

Ерөнхийлөгч Айринг өөрт нь гүн сэтгэгдэл үлдээсэн тохинууллын тухай хоёр ариун ёслолын цуглаан дээрх үгийн талаар ярьсан. Та чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн гишүүдийн нэг хэсгийг 14 настай хөвгүүний үгийг, нөгөө хэсгийг гэрийн багшийн тухай түүхийг авч үзэхийг хүсэж болно. Тэд унших үедээ хэн нэгэнд тохинуулахаар шинээр томилогдсон залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэйд өгч болох зөвлөгөөг бодож болох юм. Бид хэрхэн “тохинууллын үйлчлэлдээ … илүү сүнсээр өдөөгдсөн, илүү энэрэнгүй [байх]” вэ?

President Dallin H. Oaks

Даллин Х.Өүкс, “Санваарын хүч

Ярилцлагыг эхлүүлэхийн тулд ерөнхийлөгч Өүксийн захиасын дөрвөн хэсгийн гарчгийг самбарт бичиж болох юм. Тэгээд гишүүн бүрийг нэг хэсгийг чимээгүй уншаад, тухайн хэсгийн гол захиасыг нэгтгэсэн нэг өгүүлбэрийг самбарт бичихэд урь. Гишүүд уншсан зүйлийнхээ улмаас юу хийхээр сүнслэгээр нөлөөлөгдсөнөө хуваалцаж болно. Бид ерөнхийлөгч Өүксийн захиаст байгаа сургаалуудыг хэрэгжүүлснээр санваартны эсвэл Халамжийн нийгэмлэгийн эгч нарын хувьд үйлчлэлээ хэрхэн сайжруулах вэ?

President Russell M. Nelson

Рассэлл М.Нэлсон, “Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь

Ерөнхийлөгч Нэлсон санваартнуудыг “өндийн босож”, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адислахад санваараа ашиглахад урьсан. Чуулгынхаа эсвэл Халамжийн нийгэмлэгийн гишүүдийг түүний ярьсан жишээнүүдийг хайж олоод, тэдгээр нь санваар тэдний гэр бүл болон бусдыг адислахад ашиглагдаж болохыг ойлгоход бидэнд хэрхэн туслах талаар ярилцахад урь. Санваарын хүчээр адислагдсан үедээ бид ямар туршлагыг хуваалцаж болох вэ? “Бурханы нэрээр тохинуулахын” тулд Түүний санваарыг ашиглах итгэлтэй байхад бусдад эсвэл өөрсдөдөө бид хэрхэн тусалж чадах вэ?

Sister Reyna I. Aburto

Рэйна И.Абурто, “Нэг санаагаар

Абурто эгчийн захиас нь танай чуулгынханд эсвэл Халамжийн нийгэмлэгийнхэнд Их Эзэний ажлыг хийхдээ хэр сайн нэгдмэл байгаагаа дүгнэж цэгнэх боломжийг олгодог. Гишүүдийг үүнийг хийхэд туслахын тулд та хаан эрвээхийнүүд, Аврагчийн нифайчууд дээр айлчлан очсон (Сайн мэдээний зургийн цуглуулга, 82, 83, 84) болон Сүмийн хүмүүнлэгийн ажлын зургуудыг (LDS.org-ыг үзнэ үү) харуулж болно. Гишүүд захиасыг судалж, Абурто эгч нэгдмэл байдалд ажиллахын зорилго, адислалуудын талаар заахдаа эдгээр жишээг хэрхэн ашигласныг олж мэдэж болох юм. Бид “нэг санаагаар” ажиллахын тулд юу хийж болох вэ?

President Henry B. Eyring

Хэнри Б.Айринг, “Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах нь

Ариун Сүнсийг хүлээн авах бидний хүсэл болон чадварыг нэмэгдүүлэхийн тулд ерөнхийлөгч Айринг хэд хэдэн туршлагаасаа хуваалцаж, тодорхой удирдамж өгсөн. Түүний туршлагуудыг уншсаныхаа дараа, танай чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн гишүүд Ариун Сүнс тэдний зүрх сэтгэлд хүрсэн эсвэл үнэнийг баталсан, ерөнхийлөгч Айрингийнхтай адил төстэй, ямар дурсамжуудыг хуваалцаж чадах вэ? “Зүрх сэтгэлээ бүхий л амьдралынхаа турш нээлттэй [байлгахад]” маань туслахын тулд ерөнхийлөгч Айрингийн хуваалцсан заавар зөвлөгөөг гишүүд самбарт жагсаан бичиж болно. Түүний удирдамжийг дагах нь бидний амьдрал, гэр бүл, чуулга эсвэл Халамжийн нийгэмлэгт хэрхэн туслах вэ?

President Dallin H. Oaks

Даллин Х.Өүкс, “Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс

Ерөнхийлөгч Өүксийн захиас нь хэрхэн өчүүхэн бөгөөд энгийн зүйлс сайн эсвэл хилэнцэд хүчирхэг нөлөө үзүүлдгийг заасан зүйрлэлүүдийг агуулдаг. Эдгээр зүйрлэлд модны үндэс, сэлүүрчдийн баг, олсны мяндас, дусалж буй ус зэргийг дурдсан. Гишүүд эдгээр зүйрлэлийг уншаад, тэдгээр нь өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг тогтмол хийхийн хүчийн талаар юу заадгийг ярилцаж болно. Ариун Сүнсний нөлөөг бидний амьдралд авчирдаг өчүүхэн бөгөөд энгийн ямар зүйлс байдаг вэ? Гишүүдийг ерөнхийлөгч Өүксийн зөвлөгөөг дагахын тулд юу хийх хүсэлтэй байгаагаа тунгаан бодоход урь.

President Russell M. Nelson

Рассэлл М.Нэлсон, “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт

Ерөнхийлөгч Нэлсон өөрийн захиаст “илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа” нэмэгдүүлэхийг биднээс гуйсан. Гишүүдэд түүний удирдамжийг дагахад нь туслахын тулд та дараахтай төстэй асуултуудыг самбарт бичиж болох юм. Бидэнд илчлэлт яагаад хэрэгтэй вэ? Бид хувь хувьдаа мөн хамтдаа зөвлөлдөх үедээ илчлэлт хүлээн авах чадвараа хэрхэн нэмэгдүүлж болох вэ? Хэрэв бид илчлэлт эрэлхийлэх юм бол ямар адислалыг ерөнхийлөгч Нэлсон амласан бэ? Гишүүдийг бүлгүүдэд хуваарилж, бүлэг бүрийг эдгээр асуултын нэгд хариулт олж, хуваалцахад урь.

Elder Gerrit W. Gong

Гэрритт В.Гонг, “Христ энэ өдөр амилсан

Танай чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн гишүүд ахлагч Гонгийн бидний гэрээнүүдийн болон Аврагчийн Цагаатгалын талаарх захиасаас юу ойлгож мэдэж чадах вэ? Та гишүүдийг захиасыг судалж, Аврагчийн Цагаатгал болон бидний гэрээнүүд хамтдаа ажиллаж, бидэнд санал болгодог адислалуудыг олж мэдэхэд урьж болно. Тэдний юу олж мэдсэн талаар дараах асуултуудыг тавихыг бод. Үүнд: Цагаатгал болон бидний гэрээ бидэнд “боломж олгон, сайжруулахаар” хэрхэн хамтдаа ажилладаг вэ? Тэдгээр нь биднийг юунд итгэлтэй байж, юунаас ангижрахад тусалдаг вэ?

Elder Ulisses Soares

Үлиссэс Соарэс, “Бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг

Ахлагч Соарэсийн захиас бидэнд Их Эзэний хүслийг биелүүлэхдээ өөрсдийн чадварт эргэлзэх үед итгэлтэйгээр үйлдэхэд урамшуулдаг. Ахлагч Соарэс төлөөлөгч гэсэн шинэ дуудлагаа хүлээн авахдаа тайтгарал, баталгааг хэрхэн хүлээн авсан бэ? Тэрээр номлолын ерөнхийлөгчөөр дуудагдсан туршлагаасаа юу мэдэж авсан бэ? Бид түүний туршлагаас юу мэдэж авч болох вэ? Гишүүдэд Их Эзэн тэднийг юу хийгээсэй хэмээн хүсэж байгаа талаар эргэлзэж байсан үеийнхээ туршлагуудаас хуваалцах цаг гаргаж өг. Тэд урагш ахих итгэлийг олж авахын тулд юу хийсэн бэ?

Elder Jeffrey R. Holland

Жэффри Р.Холланд, “Тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл

Танай чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн гишүүд “санваартны болон Халамжийн нийгэмлэгийн тохинууллын арга барил”-д гарсан өөрчлөлтүүдийн талаар олж мэдэхэд тэдэнд ямар ямар асуулт байсан бэ? Тэдгээр асуултад ахлагч Холландын захиас хариултуудыг өгөх болно. Ахлагч Холланд эдгээр өөрчлөлтийн үндэс суурь хэмээн заасан сайн мэдээний зарчмуудыг гишүүд хайж олж болно. Бид түүний захиасаас ямар урилгыг олдог вэ? Ямар ямар адислал амлагдсан бэ? Бидэнд “Христийн жинхэнэ шавь” болоход тохинууллын эдгээр шинэ арга зам хэрхэн тусалж чадах вэ?

Sister Jean B. Bingham

Жийн Б.Бингам, “Аврагчийн адил тохинуулах нь

Бингам эгч өөрийн захиаст тохинуулах хичээл зүтгэлийг маань удирдан чиглүүлэх асуултуудыг өөрсдөдөө тавихад биднийг урьсан. Гишүүд эдгээр асуулт тэдний хичээл зүтгэлийг хэрхэн удирдан чиглүүлэх талаар ярилцаад, Бингам эгчийн асуусан “Тэгэхээр [тохинууллын] ямар ямар жишээ байгаа вэ?” гэсэн асуултын хариултуудыг хайж болно. Та Бингам эгчийн хуваалцсан хувь хүмүүсийн тохинууллын тухай жишээнүүдийн заримыг уншихад цаг гаргаж, гишүүдийг өөрсдийн жишээнээс хуваалцахад урьж болох юм. Бид яагаад мөн хэрхэн тохинуулах талаарх бидний ойлголтыг нэмэгдүүлэх ямар зүйлийг Бингам эгчийн захиасаас олох вэ?

Elder Dieter F. Uchtdorf

Дийтр Ф.Угдорф, “Энэ Хүнийг харагтун!

Бид Есүс Христийн цагаатгагч золиослол болон Амилалт нь энэ дэлхийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдлууд байсан гэдгийг ойлгоход хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ? Гишүүдийг ахлагч Угдорфын захиасын хэсгүүдийг уншихдаа энэ асуултыг тунгаан бодоход урь. Эдгээр үйл явдал тэдэнд яагаад маш чухал болохыг тайлбарлахад туслах юуг тэд олж болох вэ? Уг ярилцлагын дараа, ангийн гишүүдийг “энэ хүнийг харах” гэдэг нь тэдний хувьд ямар утга учиртай болох талаар ярьж болно. Бид “энэ хүнийг харах” гэдгийг хэрхэн ойлгож мэдсэн бэ?

Elder Quentin L. Cook

Квинтин Л.Күк, “Бурхантай уулзахаар бэлтгэ

Ахлагч Күкийн захиасын талаарх ярилцлагаа эхлүүлэхдээ нэг гишүүнийг Көртландын ариун сүмд санваарын түлхүүрүүд сэргээгдсэн талаар товч ярихад урьж болно. Ахлагч Күкийн захиаст өгүүлснээр, Сүмд эдгээр түлхүүртэй холбоотой ямар ямар үүрэг байдаг вэ? Эдгээр үүрэг Сүмд өнөөдөр хэрхэн илэрхий болгогдсон байдаг вэ? Зөв шударга байдал, нэгдмэл байдал мөн эрх тэгш байдал гэсэн үгсийг самбарт бичээд, гишүүдээс ахлагч Күкийн захиасаас эдгээр зарчмын талаар ямар ойлголтыг олж авснаа хуваалцахыг хүс. Эдгээр зарчмыг ойлгох нь Сүмийн эрхэм нандин үүргүүдийг биелүүлэхэд бидэнд хэрхэн тус болох вэ?