Ирээд, Намайг дага
10-р сарын 7–13: “Болгоогтун, Миний баясал дүүрэн байна.” 3 Нифай 17–19


“10-р сарын 7–13: ‘Болгоогтун, Миний баясал дүүрэн байна.’ 3 Нифай 17–19,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“10-р сарын 7–13. 3 Нифай 17–19,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Есүс нифайчуудад үзэгдсэн нь

Түүний дүр төрхөн гэрэл тэдний дээр гийгүүлэв, Гари Л.Капп

10-р сарын 7–13: “Болгоогтун, Миний баясал дүүрэн байна”

3 Нифай 17–19

Есүс Христ Өгөөмөр нутагт бүтэн өдрийн турш тохинуулахдаа Өөрийн сайн мэдээг зааж; амилсан бие махбод дээрх сорвио харж, мэдрэх боломжийг хүмүүст олгон; амлагдсан Аврагч мөн гэдгээ гэрчилжээ. Явах цаг боллоо. “Болгоогтун, цаг минь ирлээ” (3 Нифай 17:1) гэж Тэр хэлэв. Тэр Эцэг рүүгээ эргэн очих гэж байсан бөгөөд заасан зүйлсийг нь тунгаан бодох хугацаа хүмүүст хэрэгтэйг мэдэж байлаа. Тиймээс Тэрээр дараа өдөр нь эргэн ирэхээ амлаад, цугласан олныг гэрт нь явуулан тараасан. Харин хэн ч тэндээс явсангүй. Тэд юу мэдэрснээ хэлээгүй ч “тэдэнтэй хамт дахин хэсэгхэн зуур ч гэсэн үлдэх” (3 Нифай 17:5) байх хэмээн найдаж байгааг нь Есүс мэдэрч байв. Түүнд хийх өөр чухал зүйлс байсан ч Бурханы хүүхдүүдэд хайраа харуулах нь Түүний хувьд үргэлж хамгийн чухал байдаг. Тиймээс Есүс дахиад жаахан үлдэв. Дараа нь тохиолдсон зүйл сударт цэдэглэгдсэн тохинууллын хамгийн энэрэнгүй жишээ байж болох юм. Тэнд байсан хүмүүс үүний талаар үгээр хэлшгүй байсан гэхээс өөр зүйл хэлээгүй (3 Нифай 17:16–17-г үзнэ үү). Есүс Өөрөө хүртэл энэхүү сүнсээр бялхсан гэнэтийн явдлыг “Эдүгээ болгоогтун, миний баясал дүүрэн байна” (3 Нифай 17:20) хэмээн энгийн хийгээд хүчирхэг үгсээр дүгнэн хэлжээ.

Гэр орон болон сүмд суралцах санаа

3 Нифай 17; 18:24–25, 30–32

Миний хувьд Аврагч тохинууллын төгс үлгэр жишээ юм.

Аврагчийг ирэхэд тэнд 2500 орчим хүн байсан ч Тэр тэдэнд нэг нэгээр нь тохинуулах арга замыг олжээ. Та Түүний 3 Нифай 17; 18:24–25, 28–32 дээр тохинуулсан арга замын талаар юу анзаарсан бэ? Тэрээр тохинуулахдаа ямар хэрэгцээ шаардлагыг нь хангасан бэ? Ямар зан чанар нь Түүний тохинууллыг үр дүнтэй болгосон бэ? Та мөн Тэр танд хэрхэн тохинуулсан тухай бодож болно. Та Түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ? (Мөн 3 Нифай 18:24–25 болон 28–32-ыг үзнэ үү.)

3 Нифай 17:13–22; 18:15–25; 19:6–9, 15–36

Аврагч надад хэрхэн залбирахыг заасан.

Аврагчийг таны төлөө залбирч байхыг сонсоход ямар байхыг төсөөлөн бод. Ийм туршлага нь таны залбирах арга барилд хэрхэн нөлөөлөх вэ? Та нар 3 Нифай 17:13–22; 18:15–25; 19:6–9, 15–36-г судлахдаа үүнийг тунгаан бод. Есүс Христийн үлгэр жишээ болон залбирлын талаарх сургаалаас та юу сурсан бэ? Хэзээ, хаана, хэрхэн, хэний төлөө, яагаад залбирах ёстой талаарх ойлголтуудыг хайж олохыг бод. Та эдгээр шүлгээс өөр ямар ойлголттой болсон бэ?

Мөн Сургаал ба Гэрээ 10:5-ыг үзнэ үү.

3 Нифай 18:1–12

семинарын дүрс
Би ариун ёслолоос хүртэхдээ Сүнсээр дүүргэгдэж чадна.

Бид ямар нэг зүйлийг байнга хийснээр нэгэн хэвийн, дасал болсон байдаг. Бид заримдаа бүр бодох ч үгүй хийдэг болсон байдаг. Та долоо хоног бүр ариун ёслол дээр ийм зүйл тохиолдохоос хэрхэн сэргийлж болох вэ? Та 3 Нифай 18:1–12-ыг уншихдаа, ариун ёслолоос хүртэх болгондоо хэpхэн сүнсээр “дүүргэгдэж” болох тухай тунгаан бодоорой (3 Нифай 20:1–9-ийг үзнэ үү). 5–7, 11-р шүлэгт цэдэглэснээр та ямар зүйлсийг “үргэлж” хийх хэрэгтэй вэ? Түүнчлэн та Есүс яагаад бидэнд ариун ёслолын ёслолуудыг өгсөн тухай мөн ариун ёслол нь Түүний зорилгуудыг амьдралд тань гүйцэлдүүлж байгаа эсэхийг тунгаан бодож болно. Танд ариун ёслол яагаад ариун нандин байдаг вэ?

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Түүнийг үргэлж дурсан сана” (Лиахона, 2018 оны 2-р сар) хэлсэн үгэндээ таныг ариун ёслолын ариун бэлгэдлүүдээс долоо хоног бүр хүртэхдээ гурван зүйлийг дурсан санаж болно гэж санал болгосон. Түүний саналуудын юу нь та нарын анхаарлыг татаж байна вэ? Та ариун ёслолын үеэр болон долоо хоногийн турш шүтлэг бишрэлээ сайжруулахын тулд юу хийж чадах вэ?

Илүү утга учиртай шүтэн бишрэхийн тулд та өөр юу хийж болох вэ? Та дараахтай адил асуултуудыг өөртөө тавьж болох юм. “Аврагчийн золиослол миний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?” “Би Түүний шавийн хувьд юуг сайн хийдэг вэ? Би юуг сайжруулж чадах вэ?”

Мөн Матай 26:26–28-ыг болон Жэффри Р.Холландын “Бурханы Хургыг харагтун” захиасыг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 51-ээс үзнэ үү.

Тунгаан бодох цаг гарга. Заримдаа судар судлах нь унших, залбирах, тунгаан бодох зэрэг үйл явцыг багтааж болно. Сурч байгаа зүйлийнхээ талаар тунгаан бодож, Бурхантай ярилцах цаг гаргаснаар та амьдралдаа Түүний үгийн хүчийг нэмэгдүүлж чадна.

3 Нифай 18:22-25

Би Есүс Христийн гэрлийг “өргөж” чадна.

Таныг Есүс Христийн шавь гэдгээс өөрөөр Есүс Христийн талаар юу ч мэддэггүй найзтай гэж төсөөл. Таны үйлдлээс улбаалаад тэр Түүний тухай юу гэж дүгнэж болох вэ? “Дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөх” гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? (3 Нифай 18:24). 3 Нифай 18:22–25 дээр Аврагч гэрлээ өргөхөд тань туслах өөр ямар урилгуудыг өгсөн бэ?

Мөн Бонни Х.Кордоны “Тэд харж болохын тулд” захиасыг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 95-аас үзнэ үү.

3 Нифай 18:36–37; 19:6–22

Есүс Христийн шавь нар Ариун Сүнсний бэлгийг эрэлхийлдэг.

Хамгийн сүүлийн залбирлынхаа талаар бод. Залбирлууд тань таны чин хүслийн талаар танд юу заадаг вэ? Цугларсан олон Аврагчтай хамт нэг өдрийг өнгөрүүлээд, Ариун Сүнсний бэлэг буюу “хамгийн их хүссэн түүнийхээ төлөө залбирав” (3 Нифай 19:9). Яагаад Ариун Сүнсний бэлэг хүсүүштэй байдаг вэ? Эдгээр шүлгийг уншихдаа та Ариун Сүнстэй нөхөрлөхийг хүсэх хүслээ тунгаан бод. Та энэ нөхөрлөлийг хэрхэн чин сэтгэлээсээ эрэлхийлж чадах вэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

3 Нифай 17:7, 20–25

Аврагч Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрийг хайрладаг.

  • Та энэ тойм дээрхтэй адил зураг ашиглаж, хүүхдүүдэд 3 Нифай 17 дээрх түүхийг төсөөлөхөд нь тусалж болно. 3 Нифай 17-оос Аврагчийн хүмүүсийг хайрлах хайрыг онцолсон хэсэг эсвэл шүлгийг уншихыг бод (7 болон 20–25-р шүлэг гэх мэт). Танай хүүхдүүд Есүстэй хамт байгаагаар өөрсдийгөө зурж болно. Ийнхүү зурж байхад нь Есүсийн өөрсдөд нь хайраа харуулж байсан арга замуудыг бодоход тэдэнд тусал.

Есүс хүүхдүүдийг адисалсан нь

Бяцхан үрсээ болгоогтун, Гари Л.Капп

3 Нифай 18:1–12

Би ариун ёслолоос хүртэж байхдаа Есүсийн тухай бодож чадна.

  • Дараа нь та хүүхдүүдийг ариун ёслолын үеэр юу болдог талаар ярьж өгөхөд урьж болно. Та дараа нь 3 Нифай 18:1–12-ыг уншаад, хүүхдүүдийг бидний өнөөдөр хийж байгаатай адил зүйлийг олж сонсох үедээ гараа өргөхийг хүсэж болно. Есүс Христ ариун ёслолын үеэр биднээс юуг “дурсан санахыг” эсвэл бодохыг хүсдэг вэ? (3 Нифай 18: 7, 11-ийг үзнэ үү).

3 Нифай 18:15–24; 19:6–9, 15–36

Есүс надад яаж залбирахыг заасан.

  • Хүүхдийн залбирал” ( (Хүүхдийн дууны ном, 6–7) зэрэг залбирлын тухай дууг хамтдаа дуулах нь хүүхдүүдэд бид яагаад залбирдаг тухай бодож үзэхэд туслах сайн арга юм. Та болон танай хүүхдүүд дараа нь 3 Нифай 18:18–21-ийг уншаад, Есүс залбирлын тухай юу гэж заасан талаар ярилцаж болно. Хүүхдүүдийг залбирахдаа юу мэдэрдэг талаараа ярьж өгөхөд урих нь тэдэнд залбирлын талаар гэрчлэлээ хуваалцахад тусалж чадна.

  • Залбирлын зарим үнэ цэнтэй адислалыг олох анд явах нь хүүхдүүдэд зугаатай байж магадгүй. Та хэдэн цаасан дээр дараах судрын эшлэлүүдийг бичээд, нуугаарай. Үүнд: 3 Нифай 18:15; 3 Нифай 18:20; 3 Нифай 18:21; 3 Нифай 19:9; 3 Нифай 19:23 орно. Танай хүүхдүүд Есүс Христийн эсвэл шавь нарынх нь залбирлын талаар заасан зүйлийг олохын тулд цааснуудыг хайж олоод, шүлгүүдийг уншиж болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүсийг болон нифай үндэстэн хүүхдүүдийг хүрээлэн буй тэнгэр элч нар

Тэнгэр элч нар тэдэнд үйлчилсэн, Волтэр Рэйн