Ирээд, Намайг дага
12-р сарын 14–20. Моронай 10: “Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн”


“12-р сарын 14–20. Моронай 10: ‘Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“12-р сарын 14–20. Моронай 10–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Есүс нифайчуудад үзэгдсэн нь

Та нар мэдэж болохын тулд, Гари Л.Капп

12-р сарын 14–20

Моронай 10

“Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн”

Та Мормоны Номыг уншиж дуусгахдаа, энэ бол үнэн гэсэн шинэ гэрчлэлийг Ариун Сүнснээс эрэлхийлэхийг бод. Ийнхүү үйлдэхдээ төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээрэй.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Мормоны Ном Нифайн “Гэвч болгоогтун, итгэлийнх нь учир бүр тэднийг аюулаас ангижрах чадалтай болтол нь хүчтэй болгохоор сонгосон бүгдийн дээр Их Эзэний нигүүлсэл байдгийг би, Нифай та нарт үзүүлэх болно” (1 Нифай 1:20) хэмээх амлалтаар эхэлж, Моронай цэдгийг “лацдахдаа” өгсөнтэй адилхан захиасаар буюу “Их Эзэн хичнээн нигүүлсэнгүй байсаар буйг санахад” (Моронай 10:2–3) биднийг урьсан урилгаар төгсдөг. Зөвхөн Мормоны Номд цэдэглэгдсэн олон нигүүлслийг авч үзэхэд л бидэнд бодох маш олон зүйлийг өгдөг. Таны санаанд ямар ямар жишээ орж ирж байна вэ? Бурхан Лихайн гэр бүлийг аглаг буйдаар мөн их усыг гатлан явахад Бурхан хэрхэн тэдэнд нигүүлсэнгүй хандан удирдан залсан, Иносын бодгаль өршөөл эрэлхийлэн өлсөхөд хэрхэн түүнд өршөөл үзүүлсэн эсвэл Сүмийн хамгийн заналт дайсан байсан ч сүүлд зоригтой өмгөөлөгч болсон Алмаг өршөөсөн арга замын талаар та тунгаан бодож болно. Эсвэл та амилсан Аврагч өвдсөн хүмүүсийг эдгээж, тэдний бяцхан хүүхдүүдийг адисалснаар хүмүүст үзүүлсэн өршөөлийг санаж магадгүй. Хамгийн чухал нь энэ бүхэн танд “Их Эзэн хичнээн нигүүлсэнгүй байсаар буйг” сануулж магад. Учир нь Мормоны Номын гол зорилгуудын нэг бол Моронай салах ёс гүйцэтгэн хэлсэн үгэндээ “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” (Моронай 10:32) хэмээн илэрхийлснээр бидний хүн нэг бүрийг Бурханы өршөөлийг хүлээн авахад урьсан юм.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Моронай 10:3–7

Би Ариун Сүнсний хүчээр үнэнийг мэдэх боломжтой.

Моронай 10:3–7 дээрх амлалт дэлхий дээрх сая сая хүний амьдралыг өөрчилсөн. Энэ нь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ? Мормоны Номын талаар гэрчлэлтэй болохыг эсвэл гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийг эрэлхийлж байгаа эсэхээс үл хамааран Моронайн урилга танд ч хамаатай. Та Моронай 10:3–7-г уншиж байхдаа, өмнө уншиж байснаасаа ч илүү анхааралтай уншаарай. Өөртөө дараах асуултуудыг тавьж, үг хэллэг бүрийг нарийвчлан авч үзнэ үү. Үүнд: Энэ нь юу гэсэн утгатай вэ? Би үүнийг хэрхэн илүү сайн хийж болох вэ? Надад энэ үүнтэй холбоотой ямар туршлага байдаг вэ? Мормоны Ном үнэн гэдгийг Ариун Сүнс надад хэрхэн гэрчилдэг вэ?

Мөн Мормоны Номын талаарх таны гэрчлэлийг сонсох хэрэгтэй хэн нэгний талаар бод. Та уг хүнд гэрчлэлтэй болоход нь хэрхэн туслах вэ?

Моронай 10:8–25

“Бурханы бэлгүүдийг бүү үгүйсгэ”

Хүн олон арга замаар “Бурханы бэлгүүдийг … үгүйсгэж” (Моронай 10:8) болно. Зарим хүн ийм бэлгүүд байдаг гэдгийг үгүйсгэдэг байхад зарим нь өөрсдөд нь сүнслэг бэлгүүд байдаг гэдгийг үгүйсгэдэг ч бусдад байдаг бэлгийг таньж хардаг байж болно. Гэхдээ хүмүүс бэлгээ зүгээр л үл хайхрах юм уу хөгжүүлж чадахгүй байснаар бас үгүйсгэдэг.

Та Моронай 10:8–25-ыг уншиж байхдаа, сүнслэг бэлгээ нээн илрүүлж, тэдгээр бэлгээ өөрийгөө болон бусдыг адислахдаа илүү үр дүнтэй ашиглахад туслах үнэнийг олж мэд. Бурханы танд өгсөн эсвэл таныг эрэлхийлээсэй хэмээн хүсэж байгаа бэлгүүдийн тухай ойлголтыг эрэлхийл. “Сайн бэлэг болгон Христээс ирдгийг санах” нь яагаад чухал вэ? (Мoронай 10:18 ).

Түүнчлэн ахлагч Бага Жон С.Пингрийгийн өгсөн дараах зөвлөгөөг бодож үзнэ үү. “Бид өөрсдийн бэлгийг хэрхэн таньж мэдэх вэ? Бид патриархын адислалаа уншин, өөрсдийг маань сайн мэддэг хүмүүсээс асууж, төрөлх ур чадвараа өөрөө олж тодорхойлон, үүндээ баясаж чадна. Хамгийн чухал нь бид Бурханаас асууж болно (Иаков 1:5; С ба Г 112:10-ыг үзнэ үү). Тэрээр бидэнд өгсөн учраас тэдгээр бэлгийг мэднэ” (“Чамд зориулсан ажил надад буй,” Ensign, Nov. 2017, 33 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19).

Судруудын удирдамж, “Сүнсний бэлгүүд,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Moронай 10:30–33

Би Есүс Христийн ач ивээлээр төгөлдөржиж чадна.

“Христэд ирэгтүн” гэсэн Моронайн зөвлөгөөнд Түүний тухай сурч мэдэх, өмнөхөөсөө илүү бодох эсвэл бүр Түүний зарлигуудыг сахихыг илүү сайн хичээх гэх мэт чухал зүйлээс гадна өөр олон зүйл орсон байдаг. Үнэндээ, энэ нь хамгийн ойлгомжтой байж болох утгаар Христэд ирэхэд буюу Түүн шиг болоход урьсан урилга юм. Моронай 10:30–33-ыг уншихдаа, Христэд ирэх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг бүрэн ойлгоход тань туслах “сайн бэлэг болгоноос барьж авах,” “бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзах”-д болон мэдээж, “түүгээр төгөлдөржигтүн” (налуу бичилт нэмэгдсэн) зэрэг үг хэллэгт анхаарлаа хандуул.

Энэ нь хэр боломжтой вэ? Моронай 10:30–33-аас хариултуудыг олж мэд. Таныг илүү бүрэн төгс “Христэд ирж, мөн түүгээр төгөлдөржихийн” тулд юу хийх ёстой гэж Сүнс хэлж байна вэ?

Омнай 1:26; Судруудын удирдамж, “Төгс,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Моронай 10

Энэ бүлгийг хамтдаа уншаад, Моронайн ухуулах гэдэг үгийг хэрэглэсэн бүх тохиолдлыг хайж ол. Моронайн бидэнд хийхийг ухуулж эсвэл тууштай дэмжиж байгаа зүйлийг нь жагсаан бич эсвэл тэмдэглэ. Бид түүний ухуулгыг дагахын тулд юу хийж болох вэ?

Моронай 10:3

Бид энэ жил Мормоны Номыг уншсанаар Түүний нигүүлслийн талаар юу ойлгож мэдсэн бэ? Их Эзэн таны гэр бүлд хэрхэн нигүүлсэнгүй хандсан бэ?

Моронай 10:3–5

Эдгээр шүлгийг уншсаныхаа дараа Мормоны Ном үнэн гэдгийг хэрхэн мэддэг болсноо хуваалцахыг гэр бүлийн гишүүдээсээ хүсэж болох юм. Үнэнийг эрэлхийлэх талаар өгүүлдэг Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой (Хүүхдийн дууны ном, 66) зэрэг дууг хамт дуулж болно. Та мөн гэр бүлийн гишүүдийг гэрчлэлээ гэр бүлийн тэмдэглэлдээ бичихэд урьж болно.

Моронай 10:8–18

Христийн мэндэлсний баяраар хүмүүс бэлэг авах талаар бодох нь ердийн зүйл юм. Гэр бүлийн гишүүд Моронай 10:9–16 дээр дурдсан “Бурханы бэлгүүдийг” төлөөлсөн бэлгийг бие биендээ зориулан боож бэлтгэж болно. Эдгээр бэлэг нь мөн нэг нэгнээсээ олж хардаг Христээс ирсэн бусад сайн бэлгийг төлөөлж болно.

Моронай 10:27–29, 34

Гэр бүлийн гишүүд “агуу Иеховагийн таалалт тавцангийн өмнө [Моронайтай] уулзахдаа” түүнд юу хэлэхийг хүсэж байгаагаа хуваалцаж болох юм.

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Есүс Христийг эрж хай. Мормоны Ном болон бүх судрын зорилго бол Есүс Христийг гэрчлэх явдал юм. Та Моронай 10-аас Есүс Христийн тухай юу ойлгож мэдсэн бэ? Түүн рүү очихын тулд юу хийхэд таныг сүнсээр өдөөсөн бэ?

Моронай алтан ялтаснуудыг булж байгаа нь

Моронай ялтаснуудыг булж буй нь, Жон Макноотон