Ирээд, Намайг дага
Хавсралт Б: “Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд”


“Хавсралт Б: ‘Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“Хавсралт Б,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Хавсралт Б

“Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд”

Мормоны Ном нь сургаал буюу Бурханы мөнхийн үнэний талаарх буруу ташаа мэдээлэл өргөн тархсан цаг үе болох эцсийн өдрүүдэд гарч ирэхээр бэлтгэгдсэн. Нифайн зөгнөн харснаар энэхүү номын зарим тэнгэрлэг зорилго бол “[Библийн] үнэнийг тогтоож,” олон зууны турш алдагдсан “тодорхой болоод эрхэм үнэт зүйлсийг мэдүүлэх,” “бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст Бурханы Хурга бол Мөнхийн Эцэгийн Хүү хийгээд дэлхийн Аврагч гэдгийг мэдүүлэх” (1 Нифай 13:40) явдал юм.

Мормоны Ном нь Урвалтын үеэр алдагдсан мөнхийн үнэнийг илчилж, Библид заасан олон үнэний хоёр дахь, тодотгох гэрчийг нэмдэг. Тэдгээр үнэнээс цөөн хэдийг энд дурдъя. Та Мормоны Номоос суралцахдаа эдгээр болон бусад тодорхой хийгээд эрхэм үнэнийг олж мэдээрэй.

Бурхан Тэргүүтэн

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав тусдаа биес боловч нэг зорилготой (3 Нифай 11:32, 36-г үзнэ үү).

  • Амилсан Аврагч бодит биетэй (3 Нифай 11:10–17-г үзнэ үү).

Бурхан Тэргүүтний тухай нэмэлт судрууд: 2 Нифай 31:6–8; Ифер 12:41

Есүс Христийн Цагаатгал

  • Есүс Христ биднийг хэрхэн халамжлахаа мэдэхийн тулд нүглүүдийн маань төлөө зовж шаналсан (Алма 7:11–13-ыг үзнэ үү).

  • Бид Есүс Христийн ач ивээлээр төгөлдөржих боломжтой (Моронай 10:32–33-ыг үзнэ үү).

Аврагчийн Цагаатгалын тухай нэмэлт судрууд: 1 Нифай 10:6; 2 Нифай 2:6–9; Иаков 4:11–12; Мозая 3:1–19; Алма 34:8–16

Авралын төлөвлөгөө

  • Адам, Ева хоёрын уналт Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг байсан (2 Нифай 2:22–27-г үзнэ үү).

  • Сонгох эрхээ ашиглаж болохын тулд бидэнд сөрөг зүйлс байх шаардлагатай байсан (2 Нифай 2:11–16-г үзнэ үү).

  • Бид өөрсдийн үйлс болон зүрх сэтгэлийн хүслийн дагуу шүүгдэх болно (Алма 41:3–7-г үзнэ үү).

  • “Галт болон хүхэрт нуур” бол үл наманчлагч хүмүүсийн тарчлалын бэлгэдэл юм (2 Нифай 9:16–19; Мозая 3:24–27-г үзнэ үү).

Авралын төлөвлөгөөний тухай нэмэлт судрууд: 2 Нифай 9:11–26; Алма 22:12–14; 34:31–35; 42:1–26

Урвалт ба сэргээлт

Урвалтын тухай нэмэлт судрууд: 1 Нифай 13:1–9, 24–29; 2 Нифай 27–28

Сэргээлтийн тухай нэмэлт судрууд: 1 Нифай 14:7–12; 22:7–11; 2 Нифай 3:7–24; 25:17–18

Бошиглогчид ба илчлэлт

  • Бүх бошиглогч Есүс Христийг гэрчилдэг (Мозая 13:33–35-ыг үзнэ үү).

  • Сүнслэг үнэний мэдлэг Ариун Сүнсээр ирдэг (Алма 5:45–47-г үзнэ үү).

  • Библид Бурханы бүх үг байдаггүй (2 Нифай 29:10–13-ыг үзнэ үү).

  • Бурханаас өнөө үед ч гэсэн илчлэлт ирсээр байгаа (Мормон 9:7–9-ийг үзнэ үү).

Судар болон бошиглогчдын тухай нэмэлт судрууд: 1 Нифай 22:1–2; Мозая 8:16–18; Хиламан 13:24–33

Илчлэлтийн тухай нэмэлт судрууд: Иаков 4:8; Алма 12:9–11; 17:2–3; Моронай 10:5

Санваар

  • Санваартнууд дэлхийн үүслээс дуудагдсан мөн бэлтгэгдсэн (Алма 13:1–3-ыг үзнэ үү).

  • Хүн сайн мэдээг номлох эрх мэдлийг Бурханаас хүлээн авсан байх ёстой (Мозая 23:17-г үзнэ үү).

Санваарын тухай нэмэлт судрууд: Мозая 18:17–20; Алма 13; Хиламан 10:7

Ёслолууд ба гэрээнүүд

Ёслолуудын тухай нэмэлт судрууд: Мозая 18:8–17; 21:33–35; Алма 13:16; 3 Нифай 18:1–11; Моронай 2–6; 8:4–26

Гэрээнүүдийн тухай нэмэлт судрууд: 2 Нифай 11:5; Мозая 5:1–9; Алма 24:17–18

Гэрлэлт ба гэр бүл

  • Эхнэр, нөхрүүд нэг нэгнээ хайрлах ёстой (Иаков 3:5–7-г үзнэ үү).

  • Эцэг эхчүүд Их Эзэний төлөө хүүхдүүдээ өсгөх ёстой (1 Нифай 7:1-ийг үзнэ үү).

Гэрлэлт ба гэр бүлийн тухай нэмэлт судрууд: 1 Нифай 1:1; 2 Нифай 25:26; Иаков 2:23–28; Инос 1:1; Мозая 4:14–15; 3 Нифай 18:21

Зарлигууд

  • Их Эзэн бидэнд Түүний зарлигуудыг биелүүлэх арга замыг бэлдэж өгсөн (1 Нифай 3:7-г үзнэ үү).

  • Зарлигуудыг нь сахих юм бол биднийг адисална хэмээн Бурхан амласан (Мозая 2:22–24-ийг үзнэ үү).

Зарлигуудын тухай нэмэлт судрууд: 1 Нифай 17:3; 22:30–31; Алма 37:13, 35; 50:20

Хэвлэх