“3-р сарын 6–12. Maтай 9–10; Maрк 5; Лук 9: ‘Есүс эдгээр арван хоёрыг илгээжээ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“3-р сарын 6–12. Maтай 9–10; Maрк 5; Лук 9,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
3-р сарын 6–12
Матай 9–10; Марк 5; Лук 9
“Есүс эдгээр арван хоёрыг илгээжээ”
Энэ тоймд өгсөн судлах санаанууд нь судраас хувийн зорилгоо олж авахад тань туслах боловч эдгээр нь судрын аль хэсгийг, хэрхэн судлах талаар хүлээн авч болох хувийн илчлэлтийг тань орлох ёсгүй юм.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Есүсийн эдгээлтийн гайхамшгуудын талаарх мэдээлэл хурдан тархав. Цугласан олон өвчнөөсөө ангижрах найдвар тээн, Түүнийг дагаж байлаа. Харин Аврагч тэдний зүг хараад, бие махбодын өвчнөөс илүүг харсан. Түүний зүрх сэтгэл нигүүлслээр дүүрч, “хоньчингүй хонин сүр[гийг]” (Maтай 9:36) олж харав. Тэрээр “Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн” (Maтай 9:37) байгааг олж харсан. Тиймээс Тэр арван хоёр төлөөлөгчийг дуудан, “тэдэнд эрх мэдлийг өг[ч],” “Израилын гэрийн төөрсөн хоньдод” (Maтай 10:1, 6) зааж, үйлчлүүлэхээр илгээжээ. Өнөөдөр Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчлэх ажилчид тэр үед байсантай адил маш их хэрэгтэй байна. Арван хоёр төлөөлөгч одоо ч байгаа бөгөөд “Тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Maтай 10:7) хэмээн тунхаглах Есүс Христийн шавь нар урьд урьдынхаас илүү олон болсон байна.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
“Бүү ай, зөвхөн итгэ.”
Иаир анх “үхлийн ирмэгт” байгаа охиноо эдгээхийг Есүсээс гуйхдаа “Та очиж гараа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьд үлдэнэ” (Марк 5:23) хэмээн ихэд яаруулж, хүсэмжлэн гуйв. Гэвч тэднийг очиж явтал нэгэн элч ирж, хэтэрхий оройтсон байна, “Охин тань үхсэн. Багшид төвөг удаад яах вэ?” (35-р шүлэг) гэж Иаирт хэлэв. Үүнтэй адил Марк 5:25–34-т өгүүлсэн 12 жилийн турш өвчтэй байсан эмэгтэйд ч гэсэн хэтэрхий оройтсон мэт санагдсан байж болох юм.
Та эдгээр түүхийг уншихдаа өөрийн амьдралд эсвэл гэр бүлд эдгээх хэрэгтэй зүйлс, үүнд “үхлийн ирмэгт” тулсан эсвэл эдгээхэд хэтэрхий оройтсон мэт санагдаж буй зүйлсийн талаар бодож болно. Эдгээр түүхэд гарч буй итгэлийн илэрхийллүүд нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Есүс уг эмэгтэйд болон Иаирт юу гэж хэлснийг анзаар. Үүгээр Тэр танд юу хэлэхийг хичээж байна вэ?
Мөн Лук 8:41–56-г болон Рассэлл М.Нэлсоны “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь” хэлсэн үгийг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 25–28-аас; Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley (2016), х. 333–342-ыг үзнэ үү.
Их Эзэн Өөрийнх нь ажлыг хийх эрх мэдлийг үйлчлэгчдэдээ өгдөг.
Бид бүгд Их Эзэний ажилд оролцдог тул Матай 10-р бүлэг дээр Есүсийн төлөөлөгчдөдөө өгсөн заавар бидэнд ч бас хамаатай. Есүс төлөөлөгчдөдөө үйл хэргээ гүйцэлдүүлэхэд нь туслах зорилгоор ямар хүчийг өгсөн бэ? Та хийхээр дуудагдсан ажилдаа Түүний хүчийг хэрхэн хүлээн авч болох вэ? (2 Коринт 6:1–10; Сургаал ба Гэрээ 121:34–46-г үзнэ үү).
Та Христийн төлөөлөгчдөдөө өгсөн үүрэг даалгаврын талаар уншихдаа Их Эзэний танаар хийлгэхийг хүссэн ажлын талаар ямар нэгэн мэдрэмж хүлээн авч болох юм. Бодлоо цэгцлэхэд тань дараах хүснэгт тусалж болно.
Надад төрсөн мэдрэмж | |
Аврагч шавь нартаа хүч өгсөн. |
Бурхан надад ажлаа хийхэд шаардлагатай хүчийг өгөх болно. |
Их Эзэнд үйлчилж байхад юу хэлэхийг минь Тэрээр сүнслэгээр өдөөж мэдүүлнэ.
Шавь нар нь өнөө үед шавь нарт тохиолдож байж болох зүйлстэй адил зүйлтэй буюу итгэл үнэмшлийнхээ төлөө хавчигдаж, байцаагдах болно гэдгийг Их Эзэн урьдчилан харжээ. Гэвч Тэрээр тэдэнд Сүнсээр дамжуулан юу хэлэхээ мэдэх болно хэмээн амласан. Гэрчлэлээ хуваалцаж, адислал өгч эсвэл хэн нэгэнтэй ярилцаж байхад тань энэхүү тэнгэрлэг амлалт таны амьдралд биелж байсан туршлага байгаа юу? Туршлагаа хайртай хүнтэйгээ хуваалцаж эсвэл тэмдэглэлдээ бичиж болно. Та илүү их туршлага хуримтлуулахын тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?
Мөн Лук 12:11–12; Сургаал ба Гэрээ 84:85-ыг үзнэ үү.
Есүс “Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм” хэмээн хэлсэн нь ямар утгатай вэ?
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан. “Та нарын заримыг Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, Түүнтэй гэрээ байгуулахад аав, ээж, ах, эгч нар тань эсэргүүцэж, хөөж байсан гэдэгт би итгэлтэй байна. Ямар нэгэн байдлаар танд Христийг хайрлах агуу хайрынхаа төлөө өөрсдийн хувьд үнэ цэнтэй харилцаагаа золиослох шаардлага гарч, та бүхэн нулимсаараа нүүрээ угаасан байх. Гэвч та нар энэ шаналал, зовлонг амсахдаа хайраа багасгалгүй, Бурханы Хүүгийн өмнө нүүр улайхааргүй харагдаж байгаа” (“Finding Your Life,” Ensign, Mar. 2016, 28).
Аврагчийг дагахын тулд дотно харилцаагаа алдахад бэлэн байх хүсэл нь “Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно” (Матай 10:39) хэмээх амлалттай хамт төрөн гардаг.
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Марк 5:22–43.Энэ түүхийг гэр бүлээрээ уншихдаа түр завсарлага авч, Иаир, тэр эмэгтэй эсвэл түүхэд гарч буй бусад хүний оронд байсан бол тэдэнд ямар байх байсныг асуу. Та бас энэ тойм дээрхтэй адил уг түүхийн зургуудыг үзүүлж болно. Эдгээр зураг нь уг түүхэд гарч буй хүмүүсийн итгэлийг хэрхэн дүрслэн харуулж байна вэ? (Мөн “Есүс Иайрын охиныг амилуулсан нь” https://www.churchofjesuschrist.org/study/video/miracles/2011-10-037-jesus-raises-the-daughter-of-jairus?lang=mon видеог үзнэ үү.) Та мөн гэр бүлийнхээ өмнө тулгарч буй зарим бэрхшээлийг авч үзэж болно. Бид Түүний “Бүү ай, зөвхөн итгэ” гэснийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ? (Марк 5:36)
3:271:39 -
Maтай 10:39; Лук 9:23–26.“Амиа” алдах, түүнийгээ “олох” гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ? (Maтай 10:39). Гэр бүлийн гишүүд эдгээр шүлгэн дээрх Есүсийн сургаалыг харуулсан туршлагаасаа хуваалцаж болох юм.
-
Матай 10:40.Та мөн танай гэр бүлийнхэн орчин үеийн төлөөлөгчдийн зөвлөгөөг хэр хүлээн авч, дагаж мөрддөг вэ? Тэдний зөвлөгөөг дуулгавартай дагах нь биднийг Есүс Христэд хэр ойртуулж байна вэ?
-
Лук 9:61–62.Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харах гэдэг нь ямар утгатай вэ? Яагаад ийм хандлага биднийг Бурханы хаант улсад тэнцэхээргүй болгох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Итгэл байвал,” Дуулал, д. 61.