Хуучин Гэрээ 2022
9-р сарын 12–18. Исаиа 13–14; 24–30; 35: “Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл”


“9-р сарын 12–18. Исаиа 13–14; 24–30; 35: ‘Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл’,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“9-р сарын 12–18. Исаиа 13–14; 24–30; 35,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Иосеф Смит Ариун төгөлд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харж байгаа нь

Ариун төгөл, Брэнт Боруп

9-р сарын 12–18

Исаиа 13–14; 24–30; 35

“Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл”

Ерөнхийлөгч Бонни Х. Кордон “Судраас ахин дахин унших нь бидний оюуныг гэгээрүүлж, сүнсийг тэтгэн, асуултуудад хариулж, Их Эзэнд итгэх итгэлийг маань нэмэгдүүлэн, амьдралаа Түүнд төвлөрүүлэхэд тусалдаг” гэж заасан (“Эзэнд итгэ, бүү хазай,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 125).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Их Эзэний бошиглогчдоор хийлгэхийг хүсдэг нэг зүйл бол нүглийн үр дагаврын талаар сэрэмжлүүлэх явдал юм. Хуучин Гэрээний бошиглогчдын хувьд энэ нь хүчирхэг хаант улсын хүчтэй удирдагчдад нүглээ наманчил, үгүй бол устгагдаж үгүй болно гэдгийг хэлэх явдал байсан. Энэ нь аюултай даалгавар байсан боловч Исаиа айдас хүйдэсгүй байсан бөгөөд өөрийн цаг үеийн хаант улсуудад, тухайлбал Израил, Иуда болон эргэн тойрны улс үндэстнүүдэд өгсөн анхааруулга нь зоригтой шийдэмгий байв (Исаиа 13–23-ыг үзнэ үү).

Гэхдээ Исаиад бас найдварын захиас байсан. Хэдийгээр бошиглосон сүйрлүүдэд эдгээр хаант улс автсан ч Исаиа сэргээж, шинэчлэгдэх боломжийг урьдчилан харсан юм. Их Эзэн Өөрийн хүмүүсийг Өөр дээр нь эргэж ирэхэд урина. Тэрээр “улайдмал шороо[г] цөөрөм, ундаассан газ[рыг] усан булаг бол[гоно]” (Исаиа 35:7). Тэрээр Израилд амласан адислалаа сэргээж, “ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг” (Исаиа 29:14) гүйцэтгэнэ. Исаиа болон тэр үед амьдарч байсан өөр хэн ч энэ гайхамшигтай зүйлийг амьд байх хугацаандаа үзээгүй. Гэхдээ бид эцсийн эцэст энэ нь биелж байгааг одоо харж байна. Үнэндээ бид үүний нэгэн хэсэг юм!

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Исаиа 13:1–11, 19–22; 14:1–20

Дэлхийн хорон муу хаант улсууд, тэдний удирдагчид унах болно.

Исаиа 13–14-ийг Вавилоны “ачаа дарамт” (үүний талаарх бошиглолын мэдээ) (Исаиа 13:1) гэж нэрлэдэг. Нэгэн цагт хүчтэй удирдагчтай хүчирхэг хаант улс байсан Вавилон өнөө үед эртний түүх болон хувирчээ. Тиймээс Вавилонд хандан өгсөн захиас яагаад өнөөгийн бидэнд чухал вэ? Судруудад Вавилон нь бардамнах, дэлхийн эд зүйлсийг шүтэх, нүгэл зэргийг бэлгэддэг бөгөөд өнөөдөр энэ бүхэн биднийг тойрон хүрээлж байна. Исаиа 13:1–11, 19–22; 14:1–20-ийг уншаад, энэ бэлгэдлийн талаар бодож үзээрэй. Та дараахтай адил асуултуудыг бодож үзэж болно. Үүнд:

  • Исаиагийн Вавилонд өгсөн сэрэмжлүүлэг Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнөх дэлхийн тухай бошиглолуудтай хэрхэн төстэй вэ? (Исаиа 13:1–11; Сургаал ба Гэрээ 45:26–42-ыг үзнэ үү).

  • Та Вавилоны хааны болон Сатаны бардамналын хооронд ямар адил төстэй зүйл байгааг харж байна вэ? (Исаиа 14:4–20; Мосе 4:1–4-ийг үзнэ үү). Та эдгээр шүлгээс өөрт тань хандсан ямар ямар сэрэмжлүүлгийг олж харсан бэ?

  • Аврагч хэрхэн “туйлдал зүдэл, үймээн түйвээн[ээс] … чөлөөлөн амраа[даг]” вэ? (Исаиа 14:3).

Улаан хувцастай Есүс

Тэрээр дахин захирч, засаглахаар ирнэ, Мэри Р. Сауэр

Исаиа 24:21–23; 25:6–8; 26:19; 28:16

Исаиагийн бичвэрүүд намайг Есүс Христ рүү чиглүүлдэг.

Исаиагийн сургаалууд Аврагчийн үйл хэрэг, цагаатгагч золиос, Амилалт, Хоёр дахь ирэлтийн талаар өгүүлдэг. Дараах шүлгүүдийг уншихад Түүний үйл хэргийн ямар ямар хэсэг бодогддог вэ? Үүнд: Исаиа 24:21–23; 25:6–8; 26:19; 28:16 Та Аврагчийг сануулсан өөр ямар судрын хэсгийг олсон бэ?

Мөн Исаиа 22:22–25-ыг үзнэ үү.

Исаиа 24:1–12; 28:7–8; 29:7–10; 30:8–14

Урвалт гэдэг нь Их Эзэнээс болон Түүний бошиглогчдоос нүүр буруулахыг хэлнэ.

Их Эзэнээс нүүр буруулж, бошиглогчдыг нь үгүйсгэсний үр дагаврын талаар сэрэмжлүүлэхдээ Исаиа янз бүрийн зүйрлэл хэрэглэсэн. Эдгээр нь хоосорсон дэлхий (Исаиа 24:1–12), согтуурал (Исаиа 28:7–8), өлсгөлөн ба цангаа (Исаиа 29:7–10), цуурсан хана эсвэл сав (Исаиа 30:8–14) зэрэг юм. Эдгээр шүлгээс уншсан зүйл дээрээ үндэслэхэд гэрээг сахих нь яагаад чухал вэ? Их Эзэнд болон Түүний үйлчлэгчдэд үнэнч байхын тулд та юу хийж байгаагаа эргэцүүлэн бодоорой.

Мөн М.Рассэлл Баллардын “Завиндаа үлдэж, чанга зууран барь!” үгийг 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101 мөн Сайн мэдээний сэдвүүд, “Урвалт,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Исаиа 29; 30:18–26; 35

Их Эзэн алдсан эсвэл эвдэрсэн зүйлийг сэргээж чадна.

Хүмүүс эсвэл нийгэм нь Их Эзэнээс нүүр буруулах үед Сатан үр дагавар нь эргэлт буцалтгүй гэж бидэнд итгүүлэхийг хүсдэг. Гэсэн ч хүмүүсийг наманчилж, Түүнд хандах үед Их Эзэний хийх зарим гайхамшигт зүйлийг Исаиа дүрсэлсэн байдаг. Та Исаиа 29:13–24; 30:18–26;35-аас Их Эзэн, Түүний хайр, хүч чадлын талаар юу сурч мэдсэн бэ?

Их Эзэн Өөрийн хүч чадлыг энэ цаг үед харуулсан нэг арга зам бол Түүний сайн мэдээ сэргээгдсэн явдал байсан юм. Исаиа 29-д энэхүү Сэргээлтийн явцад өрнөсөн үйл явдлуудтай ижил төстэй үйл явдлын талаар өгүүлсэн хэд хэдэн судрын хэсэг бий. Жишээлбэл:

Эдгээр хэсгийг уншихад сайн мэдээний Сэргээлтийн талаар ямар бодол, сэтгэгдэл танд төрж байна вэ?

Түүнчлэн “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-ийг үзнэ үү (ChurchofJesusChrist.org).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Исаиа 25:4–9.Шороон шуургатай үед эсвэл зуны аагим халуун өдөр сүүдэрт нь байх боломжтой хоргодох байртай байхын адислалыг танай гэр бүл мэдэрч байсан уу? (4-р шүлгийг үзнэ үү). Исаиа 25:4–9-д байгаа шүлгүүдийг болон Их Эзэний талаарх бусад тодорхойлолтыг уншихдаа энэ талаар ярилцаарай. Их Эзэн эдгээртэй юугаараа адил вэ?

Исаиа 25:8–9; 26:19.Аврагчийн Гетсемани дахь болон загалмай дээрх мөн амилсных нь дараах зургийг үзүүлэх нь эдгээр шүлэг, Есүс Христ хоёрын хоорондох холбоосыг олж харахад танай гэр бүлд тусална (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 56, 57, 58, 59-ийг үзнэ үү). Тэд яагаад “Түүний авралд баясан цэнгэ[дэг]” (Исаиа 25:9) тухай хуваалцахыг гэр бүлээсээ хүсээрэй.”

Исаиа 29:11–18.Эдгээр шүлэг нь сайн мэдээ сэргээгдэж, Мормоны Ном урагш гарч ирсэн “ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг” (14-р шүлэг) хэлэлцэхэд танай гэр бүлд тусална. Яагаад эдгээр нь бидний хувьд ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл вэ? Сэргээлтийн гайхамшигт адислалуудыг илэрхийлэх эд зүйлсийг гэрээсээ олоход гэр бүлийнхээ гишүүдийг урина уу.

Исаиа 35.Есүс Христ хэрхэн энэ цаг үед Сионыг барьж байгуулж байгааг ойлгоход бидэнд туслах энэ бүлэгт байгаа зургуудыг зурах нь танай гэр бүлд таалагдаж магад. Эдгээр зургаас бид юу сурч мэдсэн бэ? Сионыг барьж байгуулахад туслахын тулд бид юу хийж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Хаврын нэгэн өдөр,” Хүүхдийн дууны ном, 57.

Заах арга барилаа сайжруулах

Хүүхдүүдэд бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлэх боломж олго. Сайн мэдээний зарчимтай холбоотой зүйлийг бүтээх нь хүүхдүүдэд зарчмыг илүү сайн ойлгоход тусалдаг. Тэдэнд байшин барьж, зураг зуран, будаж, бичиж, бүтээх боломж олго. (Аврагчийн арга барилаар заах нь, 25-ыг үзнэ үү.)

Мариа, Иохан хоёр загалмай дээрх Есүсийг харж байгаа нь

“Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ” (Исаиа 25:9). Жэймс Тиссот (Франц, 1836–1902). Эмэгтэй, хараач, хүү чинь (Стабат Матэр), 1886–1894. Саарал муутуу цаасан дээр балын харандаагаар зурж, тунгалаг бус усан будгаар будсан зураг: 11 11/16 x 6 инч (29.7 x 15.2 см). Бруклины музей, Иргэдийн хандиваар худалдан авав, 00.159.300