“1-р сарын 27-оос 2-р сарын 2. 1 Нифай 16–22: ‘Би та нарын өмнө замыг бэлтгэнэ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“1-р сарын 27-оос 2-р сарын 2. 1 Нифай 16–22,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
1-р сарын 27-оос 2-р сарын 2
1 Нифай 16–22
“Би та нарын өмнө замыг бэлтгэнэ”
1 Нифай 16–22 дээрх урам зориг оруулам түүхүүд ангийн тань хүүхдүүдийг адисалж чадах үнэнүүдийг заадаг. Эдгээр бүлгийг уншиж, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээрэй.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Самбар дээр Лиахона, нум болон завь гэсэн үгсийг бичиж эсвэл тэдгээрийн зургийг үзүүл. Гурван хүүхдийг дээрх үгс эсвэл зургаас нэг нэгийг сонгож, энэ зүйлийг оруулсан Нифайн түүхийг хуваалцахад урь. Шаардлагатай бол тусламж үзүүл.
Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд
1 Нифай 16:10, 28–29; 18:8–13, 20–22
Их Эзэн намайг удирдан, чиглүүлдэг.
Хүүхдүүдийг хүнд хэцүү бэрхшээлийг туулах үед ч Их Эзэн тэднийг удирдан чиглүүлж чадна гэдгийг заа (1 Нифай 16:29-ийг үзнэ үү).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд луужин, газрын зураг гэх мэт замаа олоход тусалдаг ямар нэгэн зүйлийг үзүүлээд, эдгээрийг хэрхэн ашигладгийг тайлбарла. 1 Нифай 16:10, 28–29 болон 18:9–13, 20–22 дээрх түүхийг тоймлон ярьж өгөхдөө эдгээр хэрэгслийг Лиахонатай харьцуул. Лихайн гэр бүлийнхнийг дуулгаваргүй байгаа үед Лиахона ажилладаггүй байсан гэдгийг онцлон хэл (түүнчлэн 1 Нифай 18:9–12, 20–22-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг рүү буцах замаа олоход бидэнд өнөөдөр юу тусалдаг вэ?
-
Сүмийн байрны дотор эсвэл эргэн тойронд байгаа газрыг дүрслэх хэд хэдэн зүйлийг хийсэн хайрцаг авчир. Хайрцаг болон түүн доторх зүйлийг Лиахонаг төлөөлүүлж ашиглан, хүүхдүүдээр ээлжлэн доторхоос нь сонгуулж, хаана байдгийг таалга. Тэгээд уг байрлал руу хамтдаа очиж үз. Бид итгэлээ харуулан, Их Эзэний бидэнд өгөх чиглэлийг дагах аваас Тэр бидэнд Өөр дээр нь буцаж очиход туслах болно гэдгийг тайлбарла (Алма 37:38–42-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг Өөрт нь буцаж ирэх аянд биднийг хэрхэн удирддаг вэ?
Би гэр бүлдээ сайн үлгэр жишээ үзүүлж чадна.
Хэцүү цаг үед Нифайн гэр бүлийнхэнтэйгээ харьцаж байсан байдал тэднийг хэчнээн бага залуу хэдий ч гэр бүлийнхэндээ жишээ болж чадна гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусалдаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нифайн нум хугарсан тухай (1 Нифай 16:14–32-ыг үзнэ үү) түүхээс Нифай, нум, Лиахона зэргийн зургийг зуруулахаар хүүхэд бүрд хуваарил. Тэгээд эдгээр зургийг ашиглан ангийнхандаа уг түүхийг ярьж өгч, хүүхдүүдээр ээлжлэн мөнхүү түүхийг яриул. Гэр бүлүүд маань хэцүү цагийг туулах үед бид хэрхэн Нифайтай адил байж чадах вэ?
-
Хүүхдүүдийг нэг цаасыг дугуйлж хайчилж, нэг тал дээр нь гунигтай царай, нөгөө тал дээр нь баяртай царай зурахад урь. Та Нифайн нум хугарсан тухай түүхийг ярихдаа, уг түүхийн явцын өөр өөр хэсгүүдэд Нифайн гэр бүлийнхэн ямар сэтгэгдэлтэй байсныг харуулахдаа эдгээр зургийг ашиглахад тэднийг урь. Нифай гэр бүлийнхнээ баяр хөөртэй болоход хэрхэн тусалсан бэ? Бид гэр бүлийнхнээ баяр хөөртэй болгохын тулд юу хийж чадах вэ?
Тэнгэрлэг Эцэг хэцүү зүйлсийг хийхэд надад тусалж чадна.
Таны заадаг хүүхдүүд Нифайтай адил хүнд хэцүү зүйлсийг хийж сурч байгаа. Тэднийг гуйх үед Тэнгэрлэг Эцэг тэдэнд туслах болно гэдгийг мэдэж авахад Нифайн туршлага тэдэнд тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
1 Нифай 17:7–19 ба 18:1–4-ийг ашиглан, Нифай усан онгоц барихаар зарлигдуулж байгаа түүхийг хэлж өг. Та мөн “7-р бүлэг: Усан онгоц барьсан нь” (Мормоны Номын түүхүүд, 21–22) эсвэл ChurchofJesusChrist.org дээрх Мормоны Номын видео бичлэгийн цуглуулгаас холбогдох видео бичлэгийг ашиглаж болно. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас Тэнгэрлэг Эцэг Нифайд тусалсны адил бидэнд ч бас туслах болно гэсэн зарчмыг бататгаж өгдөг.
-
“Нифайн зориг” (Хүүхдийн дууны ном, 64–65) дууны хоёр дахь бадгийг хамтдаа дуул. Ах нар нь Нифайг усан онгоц барихаар хичээсний төлөө шоолох үед зоригтой байхад нь түүнд юу тусалсан бэ?
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
1 Нифай 16:10, 28–29; 17:13–15; 18:8–13, 20–22
Зарлигуудыг нь дагах үед Их Эзэн намайг удирддаг.
Хүүхдүүдийг Бурханы хүслийн дагуу үйлдэхээр хичээх үед Тэр хэрхэн тэднийг удирдахыг харуулахын тулд Лихайн гэр бүл Лиахонагаар удирдуулагдаж байгаа түүхийг ашигла.
Боломжит үйл ажиллагаанууд
-
1 Нифай 16:10, 28–29; 17:13–15 болон 18:8–13, 20–22 зэрэг шүлгүүдээс нэг юм уу илүү олныг хүүхдүүдтэй хамт уншихаар сонго. Бид Бурханаас удирдамж, чиглүүлэг авахын тулд юу хийх ёстойг олж мэдэхийг тэднээс хүсээд, тэдний сурсан зүйлийн талаар ярилц.
-
1 Нифай 16–18 дахь түүхийг давтсаны дараа хэд хэдэн хүүхдээс тэднийг Лихайн гэр бүлтэй хамт аялж байсан мэтээр асуулт тавь. Та дараахтай адил асуултуудыг тавьж болно. Чи Лиахонатай байгаадаа яагаад баяртай байсан бэ? Лиахонаг ажиллуулахын тулд чи юу хийх хэрэгтэй байсан бэ? (1 Нифай 16:28–29-ийг үзнэ үү). Өнөө үед Их Эзэний биднийг удирдахаар бидэнд өгсөн зүйлсийн талаар ярилцахад ангийнхныг урь.
-
Хүүхдүүдээс, чухал шийдвэр гаргах хэрэгтэй байгаа найздаа туслахын тулд Лиахонагийн тухай түүхийг хэрхэн ашиглаж болох талаар бодохыг хүс. Тэдэнд 1 Нифай 16:10, 26–31 болон 18:9–22-оос гадна Aлма 37:38–44-ийг үзэж болно гэдгийг санал болго. Тэнгэрлэг Эцэг хэцүү цаг үеийг туулахад тань тусалсан туршлагаасаа хуваалц эсвэл хүүхдүүдийг хуваалцахад урь. Бид Түүний тусламжийг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?
Миний хандлага болон сонголтууд гэр бүлд маань сайнаар нөлөөлж чадна.
Нифайн гэр бүл бэрхшээлтэй тулгарах үед түүний итгэл агуу адислал болсон юм. Түүний жишээнээс суралцахад нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нифайн нум хугарсан тухай түүхийг харуулсан зургийг зурахад хүүхдүүдийг урь (1 Нифай 16:14–39-ийг үзнэ үү). Шаардлагатай бол уг түүхийг тэдэнтэй хамт дахин давт. Тэднийг зургаа бусдад харуулж байх үед, Нифайн итгэлтэй байдал гэр бүлийг нь адисалсан замуудыг олж харахад тэдэнд тусал. Хүүхдүүдийг өөрсдөд нь болон гэр бүлд нь тулгарсан бэрхшээлүүдийн талаар тунгаан бодоход урь. Тэд Нифайн үлгэр жишээг дагахын тулд юу хийж болох вэ?
-
1 Нифай 16:21–32-оос зарим шүлгийг хамт унш. Гэр бүлийн үдэш эсвэл гэр бүлийн залбирлыг тогтмол хийх зэрэг хүүхдүүдийн гэр бүлд байж болох зарим зорилгыг ярилц. Хүүхдүүд эдгээр зорилгод хүрэхэд нь гэр бүлийнхэндээ хэрхэн тусалж чадах вэ? Энэ долоо хоногт зорилгодоо хүрэхэд нь гэр бүлийнхэндээ туслахын тулд нэг зүйлийг хийхээр төлөвлөхөд тэднийг урь.
Би судруудыг өөрийн амьдралтай адилтгаж болно.
Судрууд дахь түүхүүд зөвхөн түүх төдийгүй, бидний амьдралыг адислах зарчмуудыг агуулдаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдээс 1 Нифай 19:22–24-ийг чанга уншихыг хүсээд, “бүх судрыг өөрсөдтэйгөө адилтгах” гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байгааг хүүхдүүдээс асуу. Нифай гуулин ялтаснуудыг олж авсан өөрийн туршлагыг судрын түүхтэй хэрхэн харьцуулсныг олж мэдэхэд тэдэнд тусал (1 Нифай 4:1–4-ийг мөн Eгипетээс гарсан нь 14-ийг үзнэ үү). Энэ түүхийг санасан нь Нифайд болон ах нарт нь хэрхэн тусалсан бэ?
-
1 Нифай дээрээс Лихай болон түүний гэр бүлийн талаар хүүхдүүдийн сурсан зарим түүхийг давтаж үзээд, эдгээр түүхээс сурсан зүйлээ хуваалцахад тэднийг урь. Эдгээр түүхтэй адил төстэй байж болох өөрсдийн амьдралын нөхцөл байдлуудын талаар бодоход тэдэнд тусал. Жишээлбэл, Их Эзэн Нифайгаас хөлөг онгоц барихыг хүссэн нь тэдэнд ямар нэгэн хэцүү зүйлийг хийх хэрэгтэй байсан үедээ Их Эзэний тусламжийг эрэлхийлсэн тухай сануулж болох юм.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг 1 Нифай 16–22-оос нэг түүх сонгон, уг түүхийг өөрсдийн амьдралтай хэрхэн “адилтгаж” болох талаар гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.