Ирээд, Намайг дага
1-р сарын 20–26. 1 Нифай 11–15: “Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”


“1-р сарын 20–26. 1 Нифай 11–15: ‘Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“1-р сарын 20–26. 1 Нифай 11–15,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Хүмүүс амьдралын модны жимснээс идэж байгаа нь

Бүх амттанаас илүү амтат, Мигел Анжел Гонзалес Ромеро

1-р сарын 20–26

1 Нифай 11–15

“Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”

Заадаг хүүхдүүдийнхээ талаар бодон, 1 Нифай 11–15-ыг уншаад, өөрт төрсөн сэтгэгдлийг бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Амьдралын модны талаарх Лихайн үзэгдлийн зургийг үзүүлээд, өнгөрсөн долоо хоногт энэ үзэгдлийн талаар санаж байгаа, сурсан зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Өнгөрсөн долоо хоногоос хойш үүний талаар өөр нэгэн шинэ зүйл сурсан эсэхийг тэднээс асуу.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд

1 Нифай 11:16–33

Тэнгэрлэг Эцэг надад хайртай учраас Есүс Христийг энэ дэлхий рүү илгээсэн.

Нифай Есүс Христийн амьдрал мөн тохинууллыг үзэгдэлд үзсэн. Ангийн тань хүүхдүүд 1 Нифай 11-ээс Аврагчийн талаар юуг сурч болох талаар тунгаан бодоорой.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Нифай 11:20, 24, 27, 31 болон 33 дээр урьд өмнө хэлэгдсэн Аврагчийн амьдралын үйл явдлуудын нэгийг харуулсан зургийг хүүхэд бүрд өг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 30, 35, 39, 4257-г үзнэ үү). Та эдгээр шүлгийг уншихдаа, өөрсдийнх нь барьж байгаа зурагтай тохирох шүлгийг сонсох үедээ зургаа өргөхийг хүүхдүүдээс хүс.

  • Есүс Христийн амьдралынхаа туршид хийх зүйлсийн талаар Нифайн сурсан зарим зүйлийн тухай хүүхдүүдэд хэлж (1 Нифай 11:16–33-ыг үзнэ үү), тэдэнд эдгээр үйл явдлын зарим зургийг үзүүл (тухайлбал, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 41, 46, 47, 49, 56, 57, 58, 59-ийг үзнэ үү). Аврагч таны төлөө юу хийсэн талаар хуваалц. Бурханы хайрыг хуваалцаж болох арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд туслах зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 109, 110, 115-ыг үзнэ үү).

1 Нифай 13:26–29, 35–36, 40

Мормоны Ном эрхэм чухал үнэнүүдийг заадаг.

Та яагаад Мормоны Номонд талархдаг вэ? Та Мормоны Номын талаарх гэрчлэлээ хүүхдүүдтэй хэрхэн хуваалцах тухай бодож үзээрэй.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр нэг зураг зурж, уг зургийн заримыг арилган эсвэл өөрчилснөөр өөр зүйл шиг харагдуулахад хүүхдүүдийг урь. Яг энэ зураг шиг, цаг хугацааны явцад Библи дэх зарим зүйл өөрчлөгдөж, эсвэл хасагдсан гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал. 1 Нифай 13:40 дээрээс, Библиэс алдагдсан “тодорхой болоод эрхэм үнэт зүйлсийг” ойлгоход (Нифайн “эдгээр эцсийн цэдэг” хэмээн нэрлэсэн) Мормоны Ном хэрхэн бидэнд тусалдаг талаарх хэсгүүдийг унш.

  • Баптисм, ариун ёслол, амилуулалт зэрэг Мормоны Номонд тодорхойлогдсон сайн мэдээний үнэнүүдийг харуулж байгаа зургуудыг өрөөний эргэн тойронд нуу. Хүүхдүүдийг эдгээр зургийг олоход урь. Мормоны Ном алдагдсан байсан үнэнүүдийг буцаан авчирсан гэдгийг тайлбарла.

1 Нифай 15:23–25

Бурханы үг надад хүч өгдөг.

Та Бурханы үгийн чадавх, хамгаалалт, хүч чадлын талаар хүүхдүүдэд заахын тулд төмөр бариулын зургийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрхтэй адил Лихайн зүүдний тухай зургийг үзүүл. Хүүхдүүдийг зургаас төмөр бариулыг олоход урьж мөн Бурханы үгээс зууран барих нь биднийг хэрхэн хамгаалдгийг ойлгоход тэдэнд тусал (1 Нифай 15:23–24-ийг үзнэ үү). Та 24-р шүлгийг унших зуураа саваа, хоолой гэх мэт төмөр бариултай төстэй, барьж болох зүйлийг хүүхдүүдэд өг. Бид Бурханы үгийг хаанаас олдог вэ? Бид Бурханы үгийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

  • Хүүхдүүдэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг будаж, дуусгахад тусал. Бид Бурханы үгээс хэрхэн “зууран барьдаг” вэ? (1 Нифай 15:24).

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

1 Нифай 11:16–33

Тэнгэрлэг Эцэг надад хайртай учраас Есүс Христийг энэ дэлхий рүү илгээсэн.

Нифай Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөг үзэгдэлд харсан бөгөөд Есүс Христ уг үзэгдлийн гол чухал хэсэг байсан юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг 1 Нифай 11:16–33 дээрх шүлгүүдэд дүрслэгдсэн зүйлсийн зургийг олоход урь (тухайлбал, 1 Нифай 11:20, 24, 27, 29, 31, 33; Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 30, 35, 38, 39, 4257-г үзнэ үү). Хүүхдүүд эдгээр шүлэг болон зургаас Христийн талаар юу сурч авч чадах вэ?

  • Яагаад тэдний хувьд Есүс Христ чухал болохыг асуу. “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) гэх мэт Аврагчийн тухай дууг дуулж, энэ дуу Есүсийн талаар юу зааж байгааг хүүхдүүдээс асуу. Хүүхдүүдийг долоо хоногийн явцад Есүс Христийн талаар бодох цаг гаргахад мөн дараагийн долоо хоногт сэтгэгдлээ хуваалцахад урь.

Мормоны Номын өөр өөр хэл дээрх хувиуд

Мормоны Ном нь Есүс Христийн сайн мэдээг агуулдаг.

1 Нифай 13:26–29, 35–36, 40

Мормоны Ном эрхэм чухал үнэнүүдийг заадаг.

Хүүхдүүд Урвалтын талаар юу мэддэг вэ? Урвалтын үед алдагдсан сайн мэдээний үнэнүүдийг сэргээхэд Мормоны Ном хэр чухал байсныг ойлгоход та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Нифай 13:26–29-ийг хамтдаа уншин, хүмүүст сайн мэдээний “тодорхой болоод хамгийн эрхэм үнэт” үнэнүүд байхгүй үед юу тохиолддогийг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Их Эзэн алдагдсан байсан үнэнүүдийг хэрхэн сэргээсэн бэ? (35–36, 40-р шүлгийг үзнэ үү). Хүүхдүүдийг Мормоны Номоос олж сурсан үнэнүүдийн талаарх гэрчлэлээ хуваалцахад урь эсвэл та өөрийн гэрчлэлийг хуваалц.

  • Библи, Мормоны Ном хоёр нь үнэнийг заахаар хэрхэн хамтдаа ажилладгийг үзүүлэхийн тулд “The Book of Mormon—a Book from God” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүл. Нэгээс илүү гэрч байх нь яагаад ач тустай байдаг вэ? Самбар дээр нэг цэг зураад, Библи гэж гарчиглан, хүүхэд бүрээр уг цэгийг дайрсан шулуун зураас зуруулж, Библи ганцаараа байгаа үед Библи дээр заасан зүйлс олон арга замаар ойлгогдож болно гэдгийг харуул. Зураасуудыг арилгаад, Мормоны Ном гэж гарчигласан хоёр дахь цэгийг зур. Хүүхдүүдээр хоёр цэгийг хоёуланг нь дайрсан шулуун зураас зуруулж, Библи болон Мормоны Ном хамтдаа ашиглагдах үед сайн мэдээг ойлгох зөвхөн ганц арга зам байдаг гэдгийг харуул.

  • Хүүхдүүдэд итгэлийн наймдугаар тунхгийг цээжлэхэд тусал.

1 Нифай 15:23–25

Бурханы үг надад уруу таталтыг эсэргүүцэх хүчийг өгдөг.

Та өөрийн заадаг хүүхдүүдэд судруудын талаарх гэрчлэлээ батжуулахад нь хэрхэн тусалж чадах вэ? Та 1 Нифай 15:23–25-ыг уншиж байхдаа энэ асуултыг тунгаан бодож, өөрийн санаануудад нэмэлт болгон дараах үйл ажиллагаануудыг ашигла.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс амьдралын модны үзэгдлийг дүгнэн ярихыг хүс (1 Нифай 811-ийг үзнэ үү). Модонд хүрэхэд нь хүмүүст юу саад болж байсан бэ? Модонд хүрэхэд нь тэдэнд юу тусалж байсан бэ? Хүүхдүүдийг 1 Нифай 15:23–25-ыг уншихад урь. Харанхуй мананг туулан гарахад төмөр бариул хүмүүст хэрхэн тусалсан бэ? Бурханы үгийг унших нь өнөөдрийн уруу таталт болон харанхуйг эсэргүүцэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Үйл ажиллагааны хуудсыг хүүхдүүдтэй хамт хийж дуусга. Тэднийг хийж байх зуур, хүүхдүүдэд тулгардаг зарим уруу таталтын талаар ярихыг тэднээс хүс. Тэд өдөр бүр төмөр бариулаас зуурахаа хэрхэн санаж чадах вэ? Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон “The Iron Rod” (Hymns, д. 274) дууллыг дуул.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг үйл ажиллагааны хуудсан дээрээс хийсэн “төмөр бариулыг” гэр бүлийнхэндээ үзүүлэхийг мөн тэд судруудыг уншсанаар хэрхэн төмөр бариулаас зууран барьж чадах талаар хуваалцахад урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Суралцагчдын анхаарлыг татахын тулд урлагийн бүтээл ашигла. Та хүүхдүүдэд судрын түүхийг заахдаа, төсөөлөн бодоход нь туслах арга замуудыг олоорой. Та зураг, гартаа угладаг тоглоом, жүжгийн хувцас гэх мэтийг ашиглаж болно.