Ирээд, Намайг дага
1-р сарын 13–19. 1 Нифай 8–10: “Ирж, мөн жимснээс хүрт”


“1-р сарын 13–19. 1 Нифай 8–10: ‘Ирж, мөн жимснээс хүрт,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“1-р сарын 13–19. 1 Нифай 8–10,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020

Амьдралын модны талаарх Лихайн үзэгдэл

Лихайн зүүд, Стивэн Ллойд Нийл

1-р сарын 13–19

1 Нифай 8–10

“Ирж, мөн жимснээс хүрт”

1 Нифай 8–10-ыг уншихдаа Лихайн үзэгдлийн аль захиас танд хамааралтай болохыг бодож үз. Төрсөн сүнслэг сэтгэгдлээ судар, тэмдэглэлийн дэвтэр эсвэл энэ сургалтын материал дээр бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Төмөр бариул, харанхуйлах манан, нүсэр барилга болон “тэргүүн амтат” жимсний тухай Лихайн зүүд бол Аврагчийн хайр, цагаатгагч золиослолын адислалуудыг хүлээн авахыг өдөөх урилга юм. Лихайн хувьд энэ үзэгдэл бас гэр бүлийнх нь талаар байсан юм. Тэр “Би үзсэн зүйлийнхээ учир, Их Эзэнд баясах шалтгаан надад буй нь Нифай болон түүнчлэн Самын тул бөлгөө. … Гэвч болгоогтун, Лемен, Лемүел хоёр, би та нарын төлөө үлэмж ихээр айна” гэж хэлжээ (1 Нифай 8:3–4). Лихай үзэгдлээ дүрслэн ярьж дуусаад, “Их Эзэн тэднийг нигүүлсэн, зайлуулахгүй байж болохын тулд тэднийг өөрийнх нь үгийг дуулахыг” Лемен, Лемүел хоёроос гуйсан (1 Нифай 8:37). Хэдийгээр та Лихайн үзэгдлийг олон удаа судалсан ч гэлээ, энэ удаа Лихайн хийсэнтэй адил хайрладаг нэг хүнийхээ талаар бодож судална уу. Таныг ийнхүү бодох үед төмөр бариулын бат бөх байдал, нүсэр барилгын аюул, жимсний амтат байдал зэрэг нь тэс өөр утга агуулгатай болж ирнэ. Та мөн гайхалтай үзэгдэл хүлээн авсан “энэрэлт эцгийн бүхий л сэтгэл[ийг]” илүү гүн гүнзгий ойлгох болно.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

1 Нифай 8

Бурханы үгс намайг Аврагч руу хөтөлж, Түүний хайрыг мэдрэхэд тусалдаг.

Лихайн үзэгдэл Аврагчийг таньж мэдэх, хайрыг нь мэдрэх хувийн аяллын зам дээрээ хаана байгаагаа болон хаашаа явж байгаагаа эргэцүүлэн бодоход урьдаг. Ерөнхийлөгч Бойд К.Пакэр “Лихайн зүүд эсвэл үзэгдэл өөрт тань онцын хамаатай биш юм шиг санагдаж мэднэ, гэвч тийм биш юм. Та энэ үзэгдэл дотор байгаа. Бид бүгд үүн дотор байгаа (1 Нифай 19:23-ыг үзнэ үү). Төмөр бариулын тухай Лихайн зүүд буюу үзэгдэл дотор хожмын үеийн гэгээнтнүүдэд амьдралын сорилтыг ойлгоход хэрэгтэй … бүх зүйл байдаг” (“Lehi’s Dream and You,” New Era, Jan. 2015, 2) хэмээн заасан.

1 Нифай 8-ыг судлах нэг арга зам бол доорхтой адил хүснэгтийг бөглөх явдал юм. Бэлгэдлийн утга агуулгыг ойлгохын тулд аавынхаа үзсэн үзэгдлийг ойлгох гэж залбирсны үр дүнд Нифайд үзэгдсэн үзэгдлийг судлах нь тустай байж болно. Тухайлбал: 1 Нифай 11:4–25, 32–36; 12:16–18 болон 15:21–33, 36-г үзнэ үү. Та Лихайн үзэгдлийг судалж байхдаа Их Эзэний таныг юу сураасай гэж хүсэж байгааг бодож үз.

Лихайн зүүдний бэлгэдэл

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Лихайн зүүдний бэлгэдэл

Мод ба модны жимс (1 Нифай 8:10–12)

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Би бусад хүнийг Бурханы хайраас хүртэхэд урихын тулд юу хийж байна вэ?

Лихайн зүүдний бэлгэдэл

Гол (1 Нифай 8:13)

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Лихайн зүүдний бэлгэдэл

Төмөр бариул (1 Нифай 8:19–20, 30)

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Лихайн зүүдний бэлгэдэл

Харанхуйлах манан (1 Нифай 8:23)

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Лихайн зүүдний бэлгэдэл

Агуу хийгээд нүсэр барилга (1 Нифай 8:26–27, 33)

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Лихайн зүүдний бэлгэдэл

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Мөн David A. Bednar, “Lehi’s Dream: Holding Fast to the Rod,” Ensign or Liahona, Oct. 2011, 33–37-г үзнэ үү.

Лихай амьдралын модны жимснээс хүртэж байгаа нь

Лихай амьдралын модны жимснээс хүртэж байгаа нь. Амьдралын мод,, Маркус Алан Винсэнт

1 Нифай 9

Яагаад Нифай хоёр өөр ялтас дээр цэдэглэсэн бэ?

Нифайгаар хоёр өөр цэдэг бүтээлгэсэн Их Эзэний “мэргэн ухаан” олон зуун жилийн дараа илэрхий болсон. Иосеф Смит Мормоны Номын гар бичвэрийн эхний 116 хуудсыг орчуулсныхаа дараа тэдгээрийг Мартин Харрист өгсөн ба Мартин уг хуудаснуудыг алдсан юм (С ба Г 10:1–23-ыг үзнэ үү). Гэвч Нифайн хоёр дахь ялтаснуудад адил цаг үеийг багтаасан байсан тул алдагдсан хуудаснуудыг дахин орчуулалгүйгээр тэрхүү ялтаснуудаас орчуулахыг Их Эзэн Иосеф Смитэд зарлигласан (С ба Г 10:38–45-ыг үзнэ үү).

1 Нифай 9-д дурдсан ялтаснуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд “Мормоны Номын тухай товч тайлбар”; 1 Нифай 19:1–5; 2 Нифай 5:29–32 болон Мормоны үгс 1:3–9-ийг үзнэ үү.

1 Нифай 10:2–16

Эртний бошиглогчид Есүс Христийн зорилгын талаар мэддэг мөн Түүний тухай гэрчилдэг байсан.

Лихайн үзэгдлийн тухай түүх гэр бүлийнхэнд нь хүчтэй нөлөө үзүүлсэн ч тэр Аврагчийн зорилгын талаар өөр олон мөнхийн үнэнийг тэдэнд заах хэрэгтэй байв. 1 Нифай 10:2–16-г уншихдаа, яагаад Их Эзэн Лихайн гэр бүлийнхнийг болон биднийг эдгээр үнэнийг мэдээсэй гэж хүссэн талаар бод. Хайртай хүмүүсээ Аврагчид хандахыг урихдаа юу хэлж болохоо бодож үз. Лихайн үзэгдэл болон заасан зүйлсийг судалсныхаа дараа та Нифайн адил “Ариун Сүнсний хүчээр” юуг сурч мэдэхэд сүнслэгээр өдөөгдсөн бэ? (1 Нифай 10:17).

1 Нифай 10:17–19

Хэрэв би хичээнгүйлэн эрэлхийлэх юм бол Бурхан надад үнэнийг илчилнэ.

Сайн мэдээний ойлгохгүй зарчимтай тулгарвал та хэрхэн ханддаг вэ? Лихайн үзэгдэлд хандсан Нифайн хандлага болон (1 Нифай 10:17–19; 11:1-ийг үзнэ үү) Лемен, Лемүел хоёрын хандлага ямар ялгаатай байгааг анхаарна уу (1 Нифай 15:1–10-ыг үзнэ үү). Яагаад тэд ийм хандлагатай байсан бэ? Тэдний хандлагын үр дүн юу байсан бэ?

Сайн мэдээний сургаал үнэн эсэхийг мэдэхийг хүсэж байсан цаг үеийнхээ талаар бичих талаар бодож үз. Таны дагасан үйл явц Нифайн хийсэн зүйлтэй харьцуулбал юугаараа адилхан бэ?

Мөн 1 Нифай 2:11–19; Сургаал ба Гэрээ 8:1–3-ыг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

1 Нифай 8

Танай гэр бүлийн гишүүд Лихайн үзэгдлийг жүжигчлэн үзүүлэх эсвэл зурсан зургаа ашиглан ярих сонирхолтой байж болно. Эсвэл та энэ хичээлийн хавсралтад байх Лихайн үзэгдлийг харуулсан зургийг үзүүлээд, нарийн тодорхой зүйлсийг онцолж, тухайн зүйлс юуг төлөөлж байгааг дүрсэлсэн судруудыг олоход гэр бүлийнхээ гишүүдийг урьж болно. “The Iron Rod” дуулал (Hymns, no. 274) энэ бүлэгтэй сайн зохицно. Та мөн Лихайн үзэгдлийг харуулсан видео бичлэг үзэж болно (ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх Мормоны Номын видео цуглуулгыг үзнэ үү).

1 Нифай 8:10–16

Бид хэнийг Есүс Христэд илүү ойртож, Түүний хайрын амтыг мэдрэхэд урьж болох вэ? Бид “тэднийг даллахын” тулд юу хийж болох вэ?

1 Нифай 9:5–6

Бид шалтгааныг нь бүрэн ойлгохгүйгээр хэзээ зарлигуудыг дагаж байсан бэ? Бид хэрхэн адислагдсан бэ?

1 Нифай 10:20–22

Бие махбодын хувьд цэвэр бус байх нь сүнслэг байдлын хувьд цэвэр бус байхтай хэрхэн адилхан бэ? Бид сүнслэг байдлын хувьд цэвэр үлдэхийн тулд юу хийж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Судрууд бидний амьдралд хэрхэн хамаатай вэ? Судрын хэсгийг уншсаныхаа дараа тухайн судрын хэсэг хэрхэн тэдэнд хамаатай болохыг хуваалцахад гэр бүлийнхээ гишүүдийг урь. Жишээлбэл гэр бүлийн гишүүд тань 1 Нифай 8:33-ыг уншихдаа “хуруугаараа занган тохуурхацгаах” хүмүүст анхаарлаа хандуулах хэрэггүй талаар ярьж болно.

Лихайн үзэгдэл

Амьдралын мод, Авон Өүксон