“12-р сарын 30-аас 1-р сарын 5. Мормоны Номын удиртгал хуудаснууд: ‘Есүс Христийн бас нэгэн гэрээ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“12-р сарын 30-аас 1-р сарын 5. Мормоны Номын удиртгал хуудаснууд,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
12-р сарын 30-аас 1-р сарын 5
Мормоны Номын удиртгал хуудаснууд
“Есүс Христийн бас нэгэн гэрээ”
Мормоны Номын эхний хуудас, удиртгал; Гурван гэрчийн гэрчлэл, Найман гэрчийн гэрчлэл мөн Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл; “Мормоны Номын талаарх товч тайлбар” зэргийг уншсанаар заах бэлтгэлээ хангаж эхэлнэ үү. Хүүхдүүдийг Мормоны Номоос сурахад хэрхэн урамшуулж болохоо тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээрх 67–86-р зургийг эсвэл танд байгаа бусад зургийг ашиглан Мормоны Номоос мэддэг түүхээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах: Бяцхан хүүхдүүд
Мормоны Ном Есүс Христэд итгэлтэй байхад минь тусална.
Мормоны Номын зорилго бол Есүс Христийн талаар гэрчлэх явдал гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Мормоны Номыг гартаа бариад, Есүс Христийн бас нэгэн гэрээ гэсэн давхар гарчгийг онцлон заа. Хүүхдүүдээр “Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэж ээлжлэн хэлүүл. Мормоны Ном Есүс Христэд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хүүхдүүдэд товч ярьж өг.
-
Лемен үндэстэн Самуел Христийн тухай бошиглож байгаа (Хиламан 14–16-г үзнэ үү), Аврагч хүүхдүүдийг адисалж байгаа (3 Нифай 17-г үзнэ үү) эсвэл Жаредын ах Есүс Христийг харж байгаа (Ифер 2–3-ыг үзнэ үү) зэрэг Мормоны Номонд Есүс Христийн талаар заадаг түүхээс хуваалц. Мормоны Номын түүхүүд номын бүлгүүд (мөн ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгүүд) тус болно. Бид эдгээр түүхээс Есүсийн талаар мэдэж авдаг гэдгийг хүүхдүүдэд онцлон хэл. Тэд энэ жил Мормоны Номоос Есүс Христийн талаар олон зүйлийг сурч авах болно гэдгийг тэдэнд хэл.
-
Мормоны Номын тухай гардаг Мормоны Номын түүхүүд (Хүүхдийн дууны ном, 62) зэрэг дууг дуул. Уг дууг хэд хэдэн удаа хамтдаа дуулж, дуулж байх зуураа Аврагчийн зургийг хүүхдүүдээр ээлжлэн бариул.
Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу юм.
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Энэ нь үнэн гэдгийг би чин сэтгэлээсээ гэрчилж байна. Хэрэв [Мормоны Ном] үнэн бол Иосеф Смит … бошиглогч байсан нь үнэн байж таарна. Мормоны Ном үнэн учраас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхий дээрх Их Эзэний Сүм мөн төдийгүй Бурханы ариун санваар … сэргээгдсэн юм” гэж тайлбарласан (“Мормоны Номын хүч,” Ensign эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган 73).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Мормоны Номын удиртгал хэсэг дэх Иосеф Смитийн “Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу юм” хэмээн хэлсэн үгсийг хүүхдүүдэд уншиж өг. Тулгуур чулуу нуман хаалгыг тулж тогтоодог шиг, Мормоны Номын талаарх бидний гэрчлэл Иосеф Смитийн болон сайн мэдээний адил бусад зүйлийн талаарх гэрчлэлийг маань тогтоон, хүчирхэгжүүлдэг.
-
Хүүхдүүдийн нэгний эцэг эхийн аль нэгийг Мормоны Номын талаарх гэрчлэлээ хэрхэн олж авснаа хуваалцахад урь. Мормоны Номын удиртгалын төгсгөлд байгаа урилгыг хүүхдүүдтэй хамт уншаад, тэдэнд өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болохын тулд юу хийж болохыг жүжигчлэн үзүүлэхэд тусал.
“Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл”
Мормоны Ном нь бидэнд Бурханы хүчээр өгөгдсөн юм.
Иосеф Смитийн гэрчлэл нь Мормоны Номын тэнгэрлэг зорилгыг ойлгоход хүүхдүүдэд тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Мормоны Ном хэрхэн ирсэн талаарх түүхийг “Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэлд дүрсэлснээр хүүхдүүдэд товч ярьж өг. Та мөн “1-р бүлэг : Бид хэрхэн Мормоны Номтой болсон бэ?” (Мормоны Номын түүхүүд, х. 2–4 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно. Хүүхдүүдэд энэ түүхийг ярьж өгч байхдаа, дахин хэд хэдэн удаа жүжигчлэн тоглоход тэдэнд тусал.
-
Хүүхдүүдэд алтан ялтаснууд дээрх бичээсийн зургийг үзүүл. Бурхан Иосефт эдгээр бичээсийг бидний уншиж, ойлгож чадах үгс рүү орчуулахад тусалсан гэдгийг тайлбарла.
Сургаалыг заах: Том хүүхдүүд
Мормоны Ном надад Есүс Христэд итгэлтэй байхад тусалдаг.
Хүүхдүүдэд Мормоны Номын талаар зааж байгаа таны зорилго бол Аврагчид итгэх итгэлийг нь хөгжүүлэх явдал гэдгийг санаарай.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ангийнхныг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрийг Мормоны Номын эхний хуудасны хоёр дахь догол мөрийг уншиж, Мормоны Ном юу хийх учиртайг тэдэнд хэлж өгөх ямар нэгэн зүйлийг олохыг хүс. Дараа нь хос бүрийг ангийнхантай хуваалцахад урь.
-
Эхний хуудсан дээрээс “Есүс бол Христ хэмээн Иудей болон харийнханд итгүүлэх’ явдал гэдэг үгсийг олоход хүүхдүүдэд тусал. Мормоны Ном биднийг Есүс бол Христ гэдэгт хэрхэн итгүүлдэг вэ? Тэднийг Мормоны Ном Есүс Христэд итгэх итгэлийг нь хэрхэн хүчирхэгжүүлсэн тухай түүхийг хуваалцахад урь эсвэл өөрөө нэг түүх хуваалц.
Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу юм.
Мормоны Номын талаар гэрчлэлтэй болох нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Бурханы үнэн сүм гэдгийг мэдэхэд хүүхдүүдэд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Таныг Мормоны Номын талаар урьд өмнө юу ч сонсож байгаагүй гэж үү гэсэн байдлаар хандаж буй дүр үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Тэднийг удиртгал дээрх нарийн мэдээллийг ашиглан, энэ нь юу болох мөн хаанаас ирсэн болох талаар танд тайлбарлаж болох арга замуудыг бодож олохоор хамтрагчтайгаа хамтран ажиллахад урь. Тэгээд хос бүрд танд ээлжлэн заах боломжийг олго. Библи, Мормоны Ном хоёр нь Христийн тухай гэрчилдэг (ChurchofJesusChrist.org) зураг бас тус болж болно.
-
Нэг хүүхдийг Удиртгалын 6 дахь догол мөрөнд байгаа Иосеф Смитийн мэдэгдлийг уншихад урь. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан тулгуур чулуу нуман хаалгыг хэрхэн тулж тогтоодгийг тайлбарла. Удиртгалын сүүлчийн догол мөрөнд өгүүлснээр, бид Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлтэй болсны дараа өөр ямар зүйлсийг мэдэж авдаг вэ?
“Гурван гэрчийн гэрчлэл”; “Найман гэрчийн гэрчлэл”
Би Мормоны Номыг гэрчилж чадна.
Мормоны Номын талаар өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болж, хуваалцахад нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг өөрсдөө харж байсан, гэхдээ ангийнхны хэн нь ч харж байгаагүй нэгэн зүйлийг дүрслэхэд урь. Дээрх бичээсийг нь орчуулсан алтан ялтаснуудыг харсан Иосеф Смитээс гадна 11 хүний гэрчлэл Мормоны Номонд багтсан байдаг гэдгийг тайлбарла. Гэрчлэлүүдийг бүгд хамтдаа унш. Яагаад эдгээр гэрч өөрсдийнх нь гэрчлэлийн талаар өөр хүмүүсийг мэдээсэй гэж хүссэн бэ?
-
Мормоны Ном үнэн гэдгийг хэрхэн мэддэг талаараа хуваалцахыг хүсэж байгаа хүүхдүүд байгаа эсэхийг асуу. Моронай 10:3–5-ыг хамт уншаад, хүүхэд бүрийг энэ жил Мормоны Номыг уншиж, энэ нь үнэн болох талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болж, үүнийгээ хүчирхэгжүүлэхэд урь. Та Мормоны Номын талаар хэрхэн гэрчлэлтэй болсон талаараа хуваалц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Боломжтой бол, хүүхэд болгонд Мормоны Ном байгаа эсэхийг бататгаж, тэднийг хувиараа болон гэр бүлтэйгээ хамт уншиж эхлэхэд урь.