Ирээд, Намайг дага
Заах загвар


“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Хүүхэдтэй тоглож буй багш

Заах загвар

Та тойм болгонд давтагдсан хуваалцахад урь, сургаалыг заа, гэртээ суралцахыг урамшуулан дэмж гэсэн гурван шат бүхий загварыг энэ эх сурвалжаас олж мэдэх болно. Олон тохиолдолд, таныг заахад энэ загварын хэсгүүд давхцах юм уу өөр дараалалтай байна. Тухайлбал, хуваалцах нь сургаалыг заах боломж байдаг бол сургаалыг заах нь хуваалцах урилгуудтай байх ёстой гэж бод. Түүнчлэн гэртээ суралцах талаар хичээлийн ярилцлагын туршид урамшуулан дэмжиж болно. Та заадаг хүүхдүүдийнхээ хэрэгцээнд нийцүүлэхийн тулд энэ загварт орох өөрчлөлтийг хүчлэлгүй, Сүнсний өдөөлтийг дагаж хий.

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хичээл бүрийн хэсэг болгон, зааж байгаа зарчмуудын талаарх мэдрэмж, бодол санаа, туршлагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэдний хэлсэн зүйлд гэртээ суралцсан туршлага нь орсон байж болно. Та бас тэдний өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлүүдийг сэргээж, амьдралд нь хэрхэн нөлөөлснийг асууж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь хүүхдүүдэд заах сургаалыг илүү сайн ойлгоход тань тусална. Сайн мэдээний зарчмуудаас суралцан, тэдгээрийн дагуу үйлдэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд та ямар судрын шүлэг, эшлэл, туршлага, асуулт болон өөр эх сурвалжуудыг ашиглах талаараа бодож үзээрэй. Суралцаж байгаа зүйлдээ баярлаж хөөрөхөд нь туслахын тулд бүтээлч арга замуудыг эрж хай.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр орон бол сайн мэдээнээс суралцах төв учраас Хүүхдийн хэсгийн багшийн хувьд гэртээ суралцахыг урамшуулан дэмжих нь таны зорилгын нэг байх ёстой. Та ангид ойлгож мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ? Та гэртээ Мормоны Номоос суралцахад хүүхдүүдийг болон эцэг эхчүүдийг хэрхэн урамшуулан дэмжиж чадах вэ?

Хэвлэх