Ирээд, Намайг дага
Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах нь


Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Хүүхдийн хэсгийнхэн тоглоом тоглож байгаа нь

Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах нь

Хүүхдийн хэсэгт заахаар бэлдэх нь

Гэртээ хувиараа болон гэр бүлээрээ суралцах нь сайн мэдээнээс суралцах явцын төвд байх ёстой. Энэ нь танд болон таны заадаг хүүхдүүдийн хувьд үнэн юм. Та хичээлдээ бэлдэж байхдаа эхлээд судруудаас өөрийн гэсэн туршлага хуримтлуул. Таны хийх хамгийн чухал бэлтгэл бол судруудыг судлан, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхээс тань эхэлнэ.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь мөн таны хувийн сургалт болон заах бэлтгэлийн чухал хэсэг юм. Энэ нь судар дахь сургаалын зарчмуудыг илүү гүн гүнзгий ойлгоход танд тусална.

Бэлдэж байхад таны заадаг хүүхдүүдийн талаар бодол, сэтгэгдэл орж ирэх болно. Судрууд дахь зарчмууд тэдний амьдралыг хэрхэн адислах талаарх ойлголтыг та хүлээн авна. Та тэднийг өөрсдөө мөн гэр бүлийнхэнтэйгээ хамт судраас суралцахдаа эдгээр зарчмыг олж мэдэхэд нь сүнслэгээр өдөөхөд чиглүүлэгдэх болно. Гэр бүлийн нөхцөл байдлаас болж гэр бүлээрээ судраас тогтмол судлах боломжгүй мөн гэр бүлийн үдшийг тогтмол хийх боломжгүй хүүхдүүдтэй харьцахдаа мэдрэмжтэй байхаа сана.

Заах санаа

Та хичээлдээ бэлдэхдээ энэ эх сурвалж дахь хичээлийн тоймыг судалснаар нэмэлт сүнслэг өдөөлт хүлээн авах боломжтой. Эдгээр санааг та хийх алхмуудыг заасан зааварчилгаа гэхээс илүүтэй өөрийн гэсэн өдөөлт авах санаанууд гэж бодох хэрэгтэй. Та тэр хүүхдүүдийг мэддэг ба тэдэнтэй ангид харилцсанаар улам сайн таньж мэдэх болно. Их Эзэн ч гэсэн тэднийг мэддэг бөгөөд тэдэнд зааж, тэднийг адислах хамгийн сайн арга замыг танд өгөх болно.

Бэлтгэлээ хангахад тань зориулсан Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав болон Сүмийн сэтгүүлүүд дээрх санаанууд гэх мэт ашиглаж болох өөр олон эх сурвалж бий. Эдгээр болон бусад эх сурвалжийн талаарх нэмэлт мэдээллийг энэ эх сурвалжийн “Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж” хэсгээс үзнэ үү.

Анхаарах зарим зүйл

  • Эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургах гол үүрэгтэй. Багшийн хувьд та гэр орондоо сайн мэдээнээс суралцахыг дэмжин, урамшуулж, сурч мэдсэн зүйл дээр нь суурилан заах чухал үүрэг хариуцлагатай. Эцэг эх нь гэр орондоо сайн мэдээг заадаггүй хүүхдүүдтэй харьцахдаа мэдрэмжтэй ханд. Гэр орны нөхцөл байдал нь ямар байхаас үл хамааран бүх хүүхдийг сайн мэдээний яриа хэлэлцүүлэгт оролцуулна уу.

  • Давтах нь сайн зүйл юм. Сайн мэдээний үнэнийг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан, дахин дахин давтаж заах юм бол хүүхдүүд тэдгээр үнэнийг илүү үр дүнтэй мэдэж авна. Хэрэв та ямар нэгэн суралцах үйл ажиллагаа хүүхдүүдэд үр дүнтэй байгааг олж харвал, ялангуяа бага насны хүүхдүүдэд зааж байгаа бол дахин давтахыг бодоорой. Та түүнчлэн өмнөх хичээлийн үйл ажиллагааг давтан хийж болно.

  • Тэнгэрлэг Эцэг таныг сайн багш болоосой хэмээн хүсдэг. Тэрээр танд туслах багшийн зөвлөлийн хурал гэх мэт олон эх сурвалжийг өгсөн. Та эдгээр хурал дээр өөрт тулгарсан асуудлуудын талаар бусад багштай зөвлөлдөж болно. Мөн та Христтэй адил заах зарчмуудын тухай ярилцаж, дадлага хийж болно.

  • Хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг мөн танд нэмэлт тусламж хэрэгтэй бол энэ эх сурвалж дээрх “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь” хэсгийг үзнэ үү.

  • Энэхүү эх сурвалжид жилд Ерөнхий чуулган болдог хоёр ням гаргаас бусад бүх долоо хоногт зориулсан тойм багтсан. Гадасны чуулган болсноор эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа явагдаагүй бол гэр бүлүүд тогтсон хуваарийн дагуу Мормоны Номыг гэртээ үргэлжлүүлэн унших ёстой. Та Хүүхдийн хэсгийн ангиа хуваарийн дагуу хичээллүүлэхийн тулд нэг хичээлийг алгасаж эсвэл хоёр хичээлийг нэгтгэж болно. Төөрөгдүүлэхгүйн тулд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчид эдгээр өөрчлөлтийг багш нартаа урьдчилан мэдэгдэх нь зүйтэй.

Зөөврийн компьютер ашиглан суралцаж буй гэр бүл