Ирээд, Намайг дага
Та бол хүүхдүүдийн багш


“Та бол хүүхдүүдийн багш,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“Та бол хүүхдүүдийн багш,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Есүс хүүхэд тэвэрсэн байгаа нь

Та бол хүүхдүүдийн багш

Та Бурханы хүүхдүүдэд Аврагчийн арга барилаар заахын тулд Түүгээр дуудагдсан. Түүний ариун санваарын эрх мэдлээр та энэхүү дуудлагад онцгойлон адислагдсан. Та туршлагатай багш биш ч зохистой амьдарч, өдөр бүр залбирч, судраас судалбал Тэнгэрлэг Эцэг танд Ариун Сүнсний нөлөө болон хүчийг өгч, амжилтад хүрэхэд тань тусална (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ танаар халамжлуулахаар даатгасан бөгөөд тэдэнд юу хэрэгтэйг мөн тэдэнд хэрхэн хамгийн сайнаар хүрч болохыг мэддэг. Таныг хичээлд бэлтгэж мөн заах үед Бурхан Ариун Сүнсээр дамжуулан удирдан чиглүүлнэ. Тэрээр танд юу хэлэх, юу хийх хэрэгтэй талаар илчлэх болно (2 Нифай 32:5-ыг үзнэ үү).

Эдгээр эрхэм нандин хүүхдүүд амьдралынхаа бүхий л хүрээнд мэдээллийг зогсолтгүй шингээж аван, суурь үзэл бодлоо төлөвшүүлж, хөгжүүлж мөн аливааг олж мэдэж, хуваалцаж байдаг. Ялангуяа энэ нь сайн мэдээний хувьд үнэн бөгөөд хүүхдүүд үүний энгийн үнэнүүдээс суралцахад бэлэн төдийгүй суралцах хүсэлтэй байдаг. Сүнслэг зүйлд итгэх тэдний итгэл хүчтэй, цэвэр ариун байдаг ба тэд мөч бүрийг суралцах боломж гэж үздэг. Тэдний ойлголт дутуу ч тэд сурч мэдсэн зүйлийнхээ дагуу сайн дураараа үйлддэг. Бид бүгд сайн мэдээг тэдний адил хүлээж авах хэрэгтэй. Аврагчийн зааснаар “Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй хүн тийш ер орохгүй” (Лук 18:17) билээ.

Хүүхдүүдэд багшлах дуудлага бол ариун нандин итгэл найдвар бөгөөд заримдаа хийж чадахгүй мэт санагдах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг таныг дуудсан бөгөөд хэзээ ч таныг орхихгүй гэдгийг бүү мартаарай. Энэ бол Их Эзэний ажил бөгөөд таныг “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (С ба Г 4:2) үйлчлэх үед Тэр таны чадвар, бэлэг, авьяасыг өсгөн нэмэгдүүлэх ба таны үйлчлэл заадаг хүүхдүүдийн тань амьдралыг адислах болно.