Судрууд
Гурван гэрчийн гэрчлэл


Гурван гэрчийн гэрчлэл

Энэ ажил очих бүх үндэстэн, ястан, хэлтэн болон ард түмэн мэдтүгэй: Бурхан Эцэгийн мөн бидний Их Эзэн Есүс Христийн ач ивээлээр дамжуулан, Нифайн хүмүүсийн, мөн түүнчлэн тэдний ах нар болох леменчүүдийн, мөн түүнчлэн өмнө нь яригдсан цамхгаас ирсэн тэр, Жаредын хүмүүсийн цэдэг болох энэ цэдгийг агуулсан уг ялтаснуудыг бид харсан гэдгийг буюу. Мөн бид түүнчлэн тэдгээр нь Бурханы бэлэг болон хүчээр орчуулагдсаныг мэднэ, учир нь түүний дуу хоолой бидэнд үүнийг тунхагласан бөлгөө; иймийн тул бид уг ажил үнэнийг лавтай мэднэ. Мөн түүнчлэн ялтаснууд дээрх тэр сийлбэрүүдийг харсан хэмээн бид гэрчилж байна; мөн тэдгээр нь хүний биш, харин Бурханы хүчээр бидэнд үзүүлэгдсэн билээ. Мөн Бурханы тэнгэр элч тэнгэрээс доош бууж ирэн, мөн тэрээр авчирч мөн бидний нүдний өмнө тавьснаар, бид ялтаснуудыг бас түүн дээрх сийлбэрүүдийг үзэж басхүү харснаа чанд үгсээр тунхаглаж байна; мөн бид үзэж мөн эдгээр зүйл үнэн гэдгийг гэрчилж байгаа нь Эцэг Бурханы, мөн Их Эзэн Есүс Христийн ач ивээлээр гэдгийг бид мэднэ. Мөн энэ нь бидний нүдэнд гайхамшигт болой. Гэсэн хэдий ч, Их Эзэний дуу хоолой бид үүнийг гэрчлэн мэдүүлэх ёстой хэмээн бидэнд зарлигласан бөлґөө, иймийн тул, Бурханы зарлигуудад дуулгавартай байхын тулд, бид эдгээр зүйлийн талаар гэрчилж байна. Мөн хэрэв бид Христэд үнэнч аваас өмсгөлөө бүх хүний цуснаас ангижруулж, мөн Христийн шүүлтийн суудлын өмнө толбогүй байж, түүнчлэн тэнгэрт түүнтэй хамт мөнхөд орших болно гэдгийг бид мэднэ. Мөн нэг Бурхан болох Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний алдар бадартугай. Амен.

Оливер Каудери

Давид Витмер

Мартин Харрис

Хэвлэх