Судрууд
Найман гэрчийн гэрчлэл


Найман гэрчийн гэрчлэл

Энэ ажил очих бүх үндэстэн, ястан, хэлтэн болон ард түмэн мэдтүгэй: Энэ ажлын орчуулагч Бага Иосеф Смит нь яригдаж асан, алт мэт үзэгдэх тэдгээр ялтсыг бидэнд үзүүлсэн гэдгийг буюу; мөн сайхь Смитийн орчуулсан хуудас болгоныг бид өөрсдийн гараар гардаж барьсан бөлгөө; мөн түүнчлэн бид тэдгээрийн дээрх сийлбэрүүдийг харсан, энэ бүгд нь эртний зүйл, мөн уран хийцтэй гэдэг нь харагдаж байв. Мөн сайхь Смит бидэнд үзүүлснийг бид чанд үгсээр гэрчилж байна, учир нь, бид харж мөн өргөж үзсэн, мөн сайхь Смитэд бидний ярьсан тэрхүү ялтаснууд байгаа гэдгийг лавтай мэднэ. Мөн бид харсан тэдгээр зүйлээ энэ дэлхийнхэнд гэрчлэн, дэлхийд өөрсдийн нэрийг үлдээе. Мөн бид худал хэлээгүй, Бурхан үүнийг гэрчлэг.

Кристиан Витмер

Иаков Витмер

Петр Витмер, Бага

Жон Витмер

Хайрам Пейж

Иосеф Смит, Ахмад

Хайрум Смит

Самуел Х.Смит

Хэвлэх