Ирээд, Намайг дага
4-р сарын 20–26. Moзая 4–6: “Хүчит өөрчлөлт”


“4-р сарын 20–26. Moзая 4–6: ‘Хүчит өөрчлөлт,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“4-р сарын 20–26. Moзая 4–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Бенжамин хаан хүмүүстээ сургасан нь

Бурханыхаа үйлчлэлд, Волтэр Рэйн

4-р сарын 20–26

Moзая 4–6

“Хүчит өөрчлөлт”

Moзая 4–6 дээрх Бенжамин хааны заасан сургаалын аль нь таны заадаг хүүхдүүдэд “хүчит өөрчлөлт”-ийг (Moзая 5:2) мэдэрч эхлэхэд туслах вэ? Та удирдамж эрэлхийлэн залбирахдаа өөрт төрсөн сэтгэгдлийг бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийнхаа хүүхэд бүрийн нэрийг нарийхан цаасан дээр бичээд, уг цааснуудыг саванд хий. Та савнаас нэр сугалах үедээ, уг хүүхдийг өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж байгаа зүйлээ эсвэл энэ долоо хоногт Moзая 4–6 дээрээс гэртээ сурсан зүйлээ хуваалцахад урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд

Moзая 4:1–3, 10

Наманчлал баяр хөөрийг авчирдаг.

Есүс Христийн Цагаатгалын ачаар боломжтой болсон наманчлалын гайхалтай бэлгийн талаар суралцахад нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд наманчлах гэдэг нь юу гэсэн үг болохыг заахын тулд Moзая 4:1–3 болон 10-ыг ашигла. Жишээлбэл, Бенжамин хааны хүмүүс үйлдсэн нүглүүддээ гэмшиж мөн өршөөл гуйсан (1–2-р шүлэг) бөгөөд Бенжамин хаан тэдэнд гэм нүглээ орхих (эсвэл нүгэл үйлдэхээ болих) ёстой гэж хэлсэн (10-р шүлэг) гэдгийг олж мэдэхэд нь тусал. Тэдэнд 3-р шүлгийг уншиж өгөөд, хүмүүс наманчилсны дараа ямар мэдрэмжтэй байсныг асуу.

  • Хүүхдүүдээс хувцсаа бохирдуулах үед тэдэнд ямар санагддагийг асуу. Бид дахин цэвэр болох үед ямар мэдрэмж төрдөг вэ? Бид хиртэй хувцсаа угаадагтай адил, алдаа гаргасан үедээ наманчилж чадна гэдгийг тайлбарла. Есүс Христийн зургийг үзүүлээд, хэрэв бид наманчлах аваас Түүнд бидний нүглийг зайлуулах мөн биднийг цэвэр болгох хүч байгаа гэдгийг гэрчил. “Эцэг минь гуйя, надад туслаач” (Хүүхдийн дууны ном, 52) дууны хоёр дахь бадгийг хамтдаа дуул. Уг дуу наманчлалын талаар юу зааж байгааг хүүхдүүдээс асуу.

Moзая 4:13–26

Би бусдад хайр, сайхан сэтгэлээр хандах ёстой.

Та хүүхдүүдэд “нэг нэгнээ хайрлаж, нэг нэгэндээ үйлчлэхийг” заахдаа Moзая 4:13–26-г хэрхэн ашиглаж болох вэ? (15-р шүлэг).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр нэг жижиг зүрх зур. Хүүхдүүдийг бусдад найрсаг хандаж болох арга замуудыг хуваалцахад урь. Тэднийг хуваалцах бүрд зүрхийг арилгаад, илүү томыг зур. Бид бусдад найрсгаар хандах үед бидний бусдын төлөөх хайр өсөн нэмэгддэг гэдгийг гэрчил. Хүүхдүүдэд цаасан зүрх өгч, уг зүрхэн дээр бусдад хайраа үзүүлж, найрсгаар хандаж болох арга замуудыг зурахад тэднийг урь.

  • Бусдыг хайрлаж, хүндлэхийг Есүс заасан юм” эсвэл “Бие биенээ хайрлаач” (Хүүхдийн дууны ном, 39, 74) гэх мэт бусдыг хайрлах талаар өгүүлсэн дуунуудыг дуулахдаа тохирох хөдөлгөөн зохиоход тэдэнд тусал.

Moзая 5:5–15

Би Бурхантай гэрээ байгуулахдаа Христийн нэрийг өөр дээрээ хүлээн авсан.

Та өөрийн заадаг хүүхдүүдэд Бурхантай баптисмын гэрээ байгуулах үед “Христийн хүүхдүүд гэж дуудагдахад” (Moзая 5:7) бэлтгэхэд нь хэрхэн тусалж чадах талаараа тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд “Есүс Христ”-ийн нэр бүхий нэрийн тэмдэг хийхэд мөн цамцан дээрээ зүрхэн тушаа газарт тэдгээрийг тогтооход нь тусал (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Бенжамин хаан өөрийн хүмүүст хандан, бид Бурхантай гэрээ байгуулж эсвэл амлалт өгөх нь Христийн нэрийг “зүрх сэтгэлдээ үргэлж бичээстэй” (Moзая 5:12) байхаар хадгалахтай адил гэж заасан гэдгийг тайлбарла. Бид баптисм хүртэн, ариун ёслолоос хүртэхдээ юуг хийхээр амладаг вэ? (Moзая 5:8; С ба Г 20:37, 77, 79-ийг үзнэ үү).

  • Хүүхдүүдээс тэд хэн нэгэнтэй найзлахын тулд юу хийдгийг нь (тухайлбал, ярилцаж, хамт ямар нэгэн зүйл хийж, цагийг цуг өнгөрүүлэх гэх мэт) асуу. Хүүхдүүдэд Moзая 5:13-ыг уншиж өг. Есүс Христ бидний хувьд “танихгүй нэгэн” байхгүйн төлөө бид Түүнийг мэддэг болохын тулд юу хийж чадах вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Moзая 4:1–11

Би наманчилж чадна.

Та наманчлах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Moзая 4:1–11 дэх аль аль шүлэг тэдэнд тусална гэж та бодож байна вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Өршөөл гэдэг үгийг самбар дээр бич. Moзая 4:1–3-ыг хамт уншаад, биднийг наманчилж, өршөөл хүлээн авах үед ирдэг адислалуудыг дүрсэлж байгаа үгсийг 3-р шүлэг дээрээс хайж олохыг хүүхдүүдээс хүс.

  • Бид бүрэн дүүрэн, чин сэтгэлээсээ наманчлахын тулд юу хийх ёстойг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Moзая 4:10-аас эдгээр зүйлийн заримыг олоход тэдэнд тусалж, уг шүлэгт байгаа үг хэллэгийн утгыг ярилц. Та өөрийн амьдралаас юм уу Сүмийн сүүлийн үеийн сэтгүүл дээрээс наманчлалтай холбоотой түүхийг хуваалц.

  • Moзая 4:6, 9 болон 11-ээс Тэнгэрлэг Эцэгийг дүрсэлсэн үгсийг олоход хүүхдүүдэд тусал. Биднийг наманчлах шаардлагатай байгаа үед Тэнгэрлэг Эцэгт ямар байдгийг ойлгох нь яагаад чухал вэ? Та наманчлах үедээ Бурханы хайрыг хэрхэн мэдэрсэн тухай гэрчлэлээ хуваалц.

Moзая 4:12–26

Сайн мэдээ бусдад хайраар болон найрсаг хандахад намайг урамшуулдаг.

Бид Христэд ирж, нүглийнхээ наманчлалыг хүлээн авах үедээ “Бурханы хайраар дүүрдэг” (Moзая 4:12), тэгснээр энэ нь биднийг бусдад хайраа үзүүлэн, найрсаг хандахад хөтөлдөг хэмээн Бенжамин хаан заасан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд Moзая 4:13–16, 26-г судалж, бидний бусдад хэрхэн үйлчилж болохыг дүрсэлсэн үг хэллэгийг олоход тусал. Эдгээрийг жүжигчлэн үзүүлж эсвэл зургийг нь зурахад тэднийг уриад, бусад хүүхдээр үгсийг таалга. Бид гэртээ болон сургууль дээрээ эсвэл сүм дээр хэрхэн хайр, найрсаг байдлыг үзүүлж чадах вэ?

  • Хүүхдүүдийг хэн нэгнийг хайрлаж мөн хэн нэгэнд үйлчилсэн туршлагаасаа, бас уг туршлага нь тэдэнд ямар санагдсан тухай хуваалцахад урь. Хүмүүсийн бусдад үйлчлэхийг хүсдэггүй ямар шалтгаанууд байдаг вэ? Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахад хэн нэгнийг ятгахын тулд юу гэж хэлэхийг нь хүүхдүүдээс асуу. Тэд Moзая 4:16–26-аас санаа авч болно.

Зураг
Нялх хүүхэдтэй хамт тоглож буй залуу охин

Есүс Христ бусдад найрсаг хандахыг бидэнд заасан.

Moзая 5:5–15

Би баптисм хүртэж мөн ариун ёслолоос хүртэхдээ Христийн нэрийг өөр дээрээ авдаг.

Таны заадаг хүүхдүүдийн олон нь баптисм хүртээд, ариун ёслолоор дамжуулан гэрээгээ шинэчилж байгаа байх. Тэдний баптисмын гэрээний чухал хэсэг нь Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах явдал гэдгийг сануул.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр тойрог зураад, тойргийн төв хэсэгт Есүс Христийн зургийг байрлуул. Та нар Moзая 5:8-ыг хамтдаа унших үедээ өөрсдийнхөө зургийг зурахад хүүхдүүдийг урь. Энэ шүлэгт биднийг өөрсөд дээрээ юуг авах ёстой гэж өгүүлж байна вэ? Бид юунд “орсон” бэ? Өөрсдийнхөө зурган дээр Христийн нэрийг бичиж, уг зургуудыг Аврагчийн зургийг тавьсан тойрог дотор тавихад хүүхдүүдийг урь. Бид баптисм хүртэхдээ мөн ариун ёслолоос хүртэхдээ ямар гэрээнүүдийг байгуулдаг вэ? (Moзая 18:8–9; С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү).

  • Гэрийн даалгавар, биеийн тамирын хувцас гэх мэт зүйлс дээр хүмүүс яагаад өөрсдийн нэрийг тавьдаг талаар хүүхдүүдтэй ярь (Moзая 5:14–15-ыг үзнэ үү). Бид Христийн нэрийг “[өөрсдийн] зүрх сэтгэлд үргэлж бичээстэй” байлгаж байгаагаа хэрхэн харуулж болох вэ? (Мозая 5:12).

  • Ариун ёслолоос хүртсэнээр бидний шинэчилдэг гэрээнүүдийг тайлбарлуулахаар тойргийн нэг залуу эрэгтэйг юм уу залуу эмэгтэйг ангидаа урь. Сургаал ба Гэрээ 20:77 болон 79 дээрх ариун ёслолын залбирлуудыг хүүхдүүдтэй хамт уншаад, бид юу хийхээр гэрээ байгуулдаг болон Бурхан хариуд нь бидэнд юу амладгийг дүрслэх үгсийг олоход тэднийг урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг өнөөдөр сурсан нэг зүйлээ зураад, зурсан зургаа гэр бүлийнхэндээ заахдаа ашиглахад урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэхийг заа. Хүүхдүүд судрыг тодруулж, зураг зурж, энгийн тэмдэглэл хөтлөх замаар төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх дадалтай болж чадна.

Хэвлэх