“4-р сарын 27-оос 5-р сарын 3. Moзая 7–10: ‘Их Эзэний хүчинд,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“4-р сарын 27-оос 5-р сарын 3. Moзая 7–10,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
4-р сарын 27-оос 5-р сарын 3
Moзая 7–10
“Их Эзэний хүчинд”
Moзая 7–10-ыг залбирч уншаад, өөрт төрсөн сэтгэгдлийг тунгаан бод. Эдгээр бүлэг дэх үнэнүүд нь заадаг хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангахад тань хэрхэн тусалж чадах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдийг эдгээр бүлэгт гарч буй үйл явдлуудын талаар мэдэх зүйлээ хуваалцахад урамшуул. Та “13-р бүлэг: Зениф” (Мормоны Номын түүхүүд, 36–37 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг) дээрээс тустай зүйлсийг олж болох юм.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бурхан судрууд дахь хүмүүст тусалсан, надад ч бас тусалж чадна.
Леменчүүдийн боол байсан Лимхайн хүмүүст Бурхан өөрсдөд нь тусална гэсэн итгэл хэрэгтэй байсан учраас Лимхай тэдэнд Бурханы хүмүүстээ тусалж байсан үеүдийн талаар сануулсан.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Тусламж хэрэгтэй байсан үеийнхээ тухай хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Лимхай хааны хүмүүс зовлон бэрхшээлтэй тулгараад байсан учраас тэр тэдэнд итгэлтэй байхад нь туслахын тулд нэгэн түүхийг хуваалцжээ. Moзая 7:19-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, Израилын хүүхдүүд Улаан тэнгисийг гаталж байгаа (Moses Parting the Red Sea, ChurchofJesusChrist.org үзнэ үү) зургийг үзүүл. Энэ түүхийг болон маннагийн тухай түүхийг давтан үзэж, эдгээрийг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал (Хуучин Гэрээний түүхүүд дээрх 17 ба 18-р бүлэг юм уу ChurchofJesusChrist.org дээрээс холбогдох видео бичлэгийг үзнэ үү). Их Эзэн уг хүмүүст хэрхэн тусалсан бэ? Их Эзэн бидэнд ч бас тусалж чадна гэдгийг гэрчил.
-
Хүүхдүүдэд Moзая 7:33-ыг уншиж өгөөд, Их Эзэнээс тусламж авахын тулд биднийг юу хий гэж энэ шүлэгт зааж байгааг ойлгоход тусал. Эдгээр зүйлийг төлөөлөх хөдөлгөөн бодож олоход нь хүүхдүүдэд тусалж, тэднийг хөдөлгөөн үзүүлж байхад уг шүлгийг давтан унш. Бидэнд тусламж хэрэгтэй ямар зүйлс байдаг вэ? Бид Их Эзэнд найддаг болохоо хэрхэн үзүүлж чадах вэ? Их Эзэнд найдсан мөн Тэр танд тусалж байсан үеийн тухай туршлагаасаа хуваалц.
-
Хүүхдүүдтэй хамт дуулахаар “Мормоны Номын түүхүүд” юм уу “Нифайн зориг” (Хүүхдийн дууны ном, 62–63, 64–65) дууны хэдэн бадгийг сонго. Их Эзэн Мормоны Номон дээрх хүмүүст хэрхэн тусалсныг олж тодорхойлоход тэдэнд тусал. Та Их Эзэнд найдаж сурахад нь хүүхдүүдэд тусална гэж бодож байгаа судрын өөр бусад түүхээс хуваалцаарай.
Бурхан бидэнд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг өгсөн.
Та хүүхдүүдэд бошиглогчийн үзмэрч байх үүргийн талаар заахдаа Moзая 8:16–17-г хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нүдний шил зүүж эсвэл дурангаар харж байгаа юм шиг гараа нүдээ тойруулан дугуй нүх гарган хэрхэн барихыг хүүхдүүдэд үзүүл. Moзая 8:17-г уншаад, “үзмэрч” гэдэг үгийг сонсох бүрдээ “нүдний шилээ” зүүхийг хүүхдүүдээс хүс. Бурхан бидэнд бошиглогчдыг өгсөн бөгөөд бошиглогчид ирээдүйд тохиох зүйлсийг “үзэж” чаддаг учраас тэдний нэг үүрэг нь “үзмэрч” байх явдал гэдгийг тайлбарла. Бошиглогчийн үзсэн мөн бидэнд илчилсэн зүйлсийн зарим жишээг (судруудыг хамруулан) эсвэл бошиглогчийн үзмэрчийн хувьд үйлдэж байсан нэгэн жишээг (1 Нифай 11:20–21 гэх мэт) хуваалц.
-
Цаасаар хөлийн мөр хийж, тэдгээр дээр бошиглогчдын биднийг хий гэж зөвлөсөн зүйлсийн зургийг зур. Хөлийн мөрийг өрөөний эргэн тойронд зам болгон байрлуулж, зургуудыг тайлбарла. Хүүхдүүдийг ээлжлэн бошиглогчийн дүрд тоглож, бусад хүүхдийг эдгээр хөлийн мөрөөр удирдахад урь.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлээд, хүүхдүүдийг харж байгаа зүйлээ дүрслэн хэлэхэд урь. Бошиглогч Иосеф Смит үзмэрч байсан гэдгийг тайлбарла. Их Эзэн түүнд Мормоны Номыг орчуулахдаа ашиглах Урим ба Туммим гэдэг нэртэй хэрэгсэл бүхий үзмэрч чулууг өгсөн.
-
Сүмийн ерөнхийлөгчийн саяхны Ерөнхий чуулган дээр хэлсэн захиасаас богино хэсгийг үзүүл (эсвэл түүний зургийг үзүүлээд, заасан зүйлээс нь уншиж өг). Тэр бол бошиглогч, үзмэрч, илчлэгч гэдэг гэрчлэлийг хуваалц.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Moзая 7:18–20, 33; 9:14–19; 10:6–10, 19–21
Бурхан судрууд дахь хүмүүст тусалсан, Тэр бас надад тусалж чадна.
Леменчүүдийн нутагт суурьшсан Зениф болон түүний хүмүүс рүү леменчүүд дайрсан бөгөөд тэдэнд Бурханы тусламж хэрэгтэй байв. Бурханы хүүхдүүддээ тусалж байгаа энэхүү түүхээс хүүхдүүд юу сурч авч чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг гурван бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрийг дараах судрын түүхүүдийн аль нэгээс суралцахад урь. Үүнд: Израилчууд Улаан тэнгисийг гаталсан нь (Гэтлэл 14:10–14, 21–31-ийг үзнэ үү), Лихайн гэр бүл аглаг буйдад аялсан нь (1 Нифай 16:9–16; 17:1–6-г үзнэ үү) мөн Зенифийн хүмүүс леменчүүдээс чөлөөлөгдсөн нь (Moзая 9:14–19; 10:6–10, 19–21-ийг үзнэ үү). Эдгээр түүхэн дэх хүмүүс Бурханд найдаж байснаа хэрхэн харуулсан бэ? Бурхан тэдэнд хэрхэн тусалсан бэ? Биднийг Бурханд найдах үед Тэр бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Гурван хүүхдийг самбарт өөрсдөд нь тулгардаг бэрхшээл, зүдрэлийг бичихэд урь. Нэг хүүхдээс Moзая 7:33-ыг уншихыг хүсээд, бусад хүүхдийг Их Эзэний тусламжийг хүлээн авахын тулд хийж чадах ямар нэгэн зүйлийг сонсох тоолондоо бичсэн бэрхшээл, зүдгүүрээс нэг нэгээр нь арилгахад урамшуул. Их Эзэнд найдах нь өөрсдийн бэрхшээлийг даван гарахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Хүмүүн төрөлхтний ашиг тусын тулд Бурхан бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг өгдөг.
Бид Тэргүүн Зөвлөл болон арван хоёр төлөөлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр дэмжин баталдаг. Та бошиглогчдын ач тусын талаар хүүхдүүдэд хэрхэн зааж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Moзая 8:12–19 дээрээс хэд хэдэн чухал үг сонгож, самбарт бич. Нэг хүүхдийг эдгээр шүлгийг уншихад уриад, бусад хүүхдээс самбар дээрх үгсийг сонсох бүрдээ гараа өргөхийг хүс. Уншихаа түр зогсоон, үг бүрийн талаар ангиараа ярилц.
-
Үзмэрч гэж хэн болохыг мэдэж авахын тулд Moзая 8:16–18-ыг судлахыг хүүхдүүдээс хүс. Үзмэрч бол гэсэн өгүүлбэрийг самбар дээр бич. Үзмэрч яагаад бидэнд адислал болдгийг тайлбарлан, өгүүлбэрийг гүйцээж болох арга замуудыг бодоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, үзмэрч бол биднийг аюулаас сэрэмжлүүлдэг, амь насыг хамгаалагч гэх мэтээр гүйцээж болно.
-
Мозая 8:16–17-оос холбоо үг сонгоод, үүнийг самбар дээр бичихдээ үг болгоныг ямар нэгэн зохиомол бэлгэдлээр төлөөлүүл. Хүүхдүүдэд уг бэлгэдлүүдийн болон тэдгээр нь ямар үгсийг төлөөлдөг талаарх жагсаалтыг өгөөд, уг холбоо үгсийг үзмэрчдийн адилаар “орчуулах” буюу тайлах боломж олго. Бошиглогч, үзмэрч, илчлэгчид өөр ямар ямар арга замаар бидэнд “агуу ашиг тус” үзүүлдэг вэ?(Mозая 8:18).
Их Эзэн намайг сул дорой байх үед маань хүчирхэгжүүлж чадна.
Хүүхдүүд бэрхшээлтэй тулгарах үедээ заримдаа сул дорой, тусламж авч чадахгүй мэт санагдаж болно. Хүүхдүүдэд Их Эзэнээс хүч чадал хүлээн авч чадна гэдгийг заахын тулд Зенифийн хүмүүсийн түүхийг ашигла.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдээс бие махбодын хувьд хүч чадалтай болж чадах арга замуудыг хуваалцахыг хүс. “Хүмүүний хүч чадалтай” байна гэдэг нь ямар утгатай вэ? (Мозая 10:11-ийг үзнэ үү). “Их Эзэний хүчтэй” байна гэдэг нь ямар утгатай вэ? (Мозая 9:17–18; 10:10-ыг үзнэ үү). Бид Их Эзэний хүчийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-
Хүүхдүүдийг Их Эзэний хүчийг эзэмшдэг гэж бодож байгаа хэн нэгний зургийг зураад, яагаад энэ хүний зургийг зурснаа хуваалцахад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг “найдлагаа Бурханд хандуул”-хад (Moзая 7:19) урамшуулах судрын түүхийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.