“Израилчууд цөлд,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Израилчууд цөлд,” Хуучин Гэрээний түүхүүд
Израилчууд цөлд
Их Эзэнд найдаж сурах нь
Израилчууд Египетийг орхисны дараа, тэд удалгүй хоол хүнс хүрэлцэхгүй байгаад гомдоллов. Тэд цөлд өлсөж байснаас Египетэд боолчлогдох нь дээр гэцгээв.
Их Эзэн израилчуудад Өөрт нь итгэхийг заахын тулд өдөр бүр түүх талхыг тэнгэрээс илгээжээ. Тэд энэ талхыг манна гэж нэрлэв. Энэ нь яг л зөгийн бал шиг амттай байлаа. Их Эзэн долоо хоногийн долоо дахь өдөр буюу Хүндэтгэлийн өдөр манна илгээдэггүй байв. Тиймээс Их Эзэн зургаа дахь өдөр тэднийг хоёр өдрийн туршид хэрэглэх маннагаа түү гэв.
Их Эзэн израилчуудын хүнсэнд зориулан бөднө шувууг хэсэг хугацаанд илгээв. Өглөө нь тэд манна түүж, орой нь бөднө шувуу цуглуулдаг байлаа. Их Эзэн израилчуудыг Өөрт нь найдаж сураасай хэмээн хүсэж байв. Ийнхүү Тэр тэднийг цөлд байхад нь халамжилсан юм.