“Рахаб ба туршуулууд,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Рахаб ба туршуулууд,” Хуучин Гэрээний түүхүүд
Рахаб ба туршуулууд
Гэр бүлээ аварсан сонголт
Израилчууд Иерихог эзлэхээс өмнө Рахаб хэмээх эмэгтэй тэнд амьдарч байлаа. Тэр Их Эзэн израилчуудын төлөө Улаан тэнгисийг хуваасан гэдгийг сонсжээ. Их Эзэн израилчуудад Иерихогийн эсрэг тулалдахад нь тусална гэдгийг Рахаб мэдэж байв. Иерихогийн оршин суугчид ёс бус хүмүүс байлаа.
Бошиглогч Иошуа Израилын их цэргийг удирдав. Тэрээр хоёр туршуулыг Иерихо руу илгээв. Гэвч туршуулууд илчлэгдэж, Иерихогийн хаан тэднийг баривчлахаар харуулуудаа явуулжээ.
Туршуулууд Рахабын гэрт ирэв. Рахаб тэдэнд туслахыг зөвшөөрч, дээвэр дээрээ нуужээ.
Хааны хүмүүс Рахабын гэрийг нэгжсэн боловч туршуулуудыг олсонгүй. Тэднийг явсны дараа Рахаб туршуулуудаас тэдний их цэрэг Иерихогийн эсрэг тулалдахаар ирэх үед гэр бүлийг нь хамгаалахыг хүсэв. Туршуулууд түүнд гэр бүл нь аюулгүй байх болно гэж амлажээ. Тэгээд Рахаб цонхоороо олс шидэн, тэднийг зугтаалгав.
Туршуулууд бошиглогч Иошуа руу буцаж ирээд, Израилын их цэрэгт хандан Рахабын гэрт байгаа хэнийг ч бүү гэмтээ гэж хэлэв. Хожим нь израилчууд Иерихотой тулалдахдаа Рахабт өгсөн амлалтаа биелүүлжээ. Рахабын эр зориг түүний гэр бүлийг аварсан юм. Түүний гэр бүл Их Эзэний хүмүүстэй нэгджээ.