“Ханна,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Ханна,” Хуучин Гэрээний түүхүүд
Ханна
Их Эзэн итгэлтэй эмэгтэйд хариулав
Жил бүр Ханна, түүний нөхөр хоёр Их Эзэний өргөө буюу ариун сүмд очихоор явдаг байв. Ханна хүүхэдгүй тул ихэд гунигтай байлаа. Тэр хүүтэй болохыг хүсэн мацаг барьж, залбирав. Хэрвээ хүүтэй болох юм бол хүүгээ Их Эзэнд үйлчлүүлэхээр өсгөх болно гэж тэр амлажээ.
Ели хэмээх тахилч Ханнаг уйлж байгааг харжээ. Тэр Ханнад Их Эзэн түүний залбиралд хариулна гэж хэллээ. Ханна Их Эзэнд итгэж, найдсаар байв.
Тэр жилдээ Ханна хүүтэй болов. Тэр түүнийг Самуел гэж нэрлэв.
Ханна Их Эзэнд өгсөн амлалтаа биелүүлсэн юм. Тэр Самуелыг нас биед хүрмэгц Их Эзэний өргөөнд үйлчлүүлэхээр авч явжээ. Самуел тахилч Елитэй хамт үйлчлэв. Ханна Самуел дээр зочлон ирсээр байлаа. Тэр түүнд зориулж хувцас хийж авчрав. Их Эзэн Ханнаг дахин таван хүүхдээр адислав.