“Иосиа хаан,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Иосиа хаан,” Хуучин Гэрээний түүхүүд
Иосиа хаан
Их Эзэний зарлигуудыг дагах эрэл хайгуул
Иосиа Иудагийн хаан болохдоо найман настай байв. Тэрээр сайн хаан байсан бөгөөд Их Эзэнийг хайрладаг байлаа. Тэр өөрийн ард түмэн болох израилчуудад Их Эзэнд дуулгавартай байж, хиймэл шүтээн шүтэхээ болиход туслахыг хүсжээ. Иосиа том болоод ард түмнийхээ хамтаар ариун сүмийг сэргээн засварлаж, үзэмжтэй сайхан болгов.
2 Хаад 22:1–2; 2 Шастир 34:3–7
Хүмүүсийг ариун сүмийн барилга дээр ажиллаж байх үед тэргүүн тахилч Хилкиа судруудыг агуулсан хуйлаастай хуулийн ном олжээ.
Зарц нь Иосиад ном уншиж өглөө. Иосиагийн хүмүүс Их Эзэнийг дагадаггүй байсан учир тэдгээр үгийг сонсоод ихэд гуниглажээ. Тэр гунигтай байгаагаа харуулахын тулд хувцсаа урав.
Тэр Хилкиад Их Эзэнээс юу хийх ёстойг асуу гэв. Хилкиа ба хааны зарц нар Хулда руу явлаа. Хулда бол Их Эзэнээр сүнслэгээр өдөөгдсөн, үнэнч удирдагч бөгөөд эш үзүүлэгч эмэгтэй юм. Иосиа ард түмэндээ Их Эзэнийг дагахад тусалж байгаа тул Их Эзэн баяртай байгаа гэж Хулда хэллээ. Их Эзэн Иосиа хааныг амар амгалан амьдарна гэж амлав.
Иосиа хаан ард түмнээ Их Эзэний зарлигуудыг сахиасай хэмээн хүсэж байлаа. Тэрээр Их Эзэн эрт үед израилчуудыг Египетээс хэрхэн чөлөөлснийг санахад нь тэдэнд туслахын тулд Алгасал баярыг тэмдэглэхийг хүсэв.