“Бошиглогч Малахи,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Бошиглогч Малахи,” Хуучин Гэрээний түүхүүд
Бошиглогч Малахи
Аравны нэгийн хуулийн дагуу амьдрах
Иудейчүүд ургац, мал сүргийнхээ аравны нэгийг Их Эзэнд өргөж, аравны нэгээ төлдөг байв. Их Эзэн тэднийг аравны нэгээ төлөх үед адисалжээ. Гэтэл зарим иудей хүн муудсан талх, сохор эсвэл өвчтэй амьтдыг аравны нэг болгон өргөж эхэлжээ. Тэд хамгийн сайнаа өөрсдөдөө үлдээв.
Эхлэл 14:20; 28:22; Дэд хууль 12:6, 11, 17; Малахи 1:7–8, 12–13
Их Эзэнд таагүй байв. Бошиглогч Малахи иудейчүүдэд аравны нэгээ төлөхдөө шударга бус байснаар Их Эзэнийг дээрэмдэж байна гэж хэлэв. Малахи тэдэнд наманчил гэв.
Их Эзэн иудейчүүдэд амлалт өгсөн. Хэрэв тэднийг аравны нэгээ шударгаар өргөвөл, Их Эзэн тэнгэрээс ивээлийг хальтал асгана хэмээн амласан.