Судрын түүхүүд
Иов


“Иов,” Хуучин Гэрээний түүхүүд (2021)

“Иов,” Хуучин Гэрээний түүхүүд

Иов 1–3; 19; 38–42

Иов

Их Эзэний хaйранд итгэх

Иов гэр бүлтэйгээ хамт оройн хоолоо зооглож буй нь

Иов Их Эзэнийг хайрладаг, зарлигуудыг нь сахидаг сайн эр байв. Тэр, түүний эхнэр хоёр 10 хүүхэдтэй байсан ба олон тооны мал сүрэгтэй, асар их эд баялагтай байв.

Иов 1:1–5

Иов шуургыг харж байгаа нь

Их Эзэн Иовын итгэлийг сорихыг зөвшөөрсөн. Иов хүнд хэцүү зүйлүүдийг туулав.

Иов 1:6–12

Иовын байшин шатаж байгаа нь

Нэгэн өдөр Иовын олон мал сүрэг алдагдав. Дараа нь галд Иовын бүх эд хөрөнгө шатаж, бүх зарц, мал сүрэг нь үрэгдэв. Цаашлаад шуурга Иовын хүүгийн байшинг нураав. Түүний хүүхдүүд дотор нь байсан ба бүгд амь үрэгдэв. Иов, түүний эхнэр хоёрт эрүүл мэндээс өөр зүйл үлдсэнгүй.

Иов 1:13–19

Иов, түүний эхнэр хоёр залбирч байгаа нь

Иов эхнэрийнхээ хамт гуниглаж байв. Тэд бүх зүйлээ, бүр үр хүүхдүүдээ хүртэл алдсан байлаа. Гэвч Иов Их Эзэнд итгэлтэй хэвээр байв. Тэр болсон зүйлд Их Эзэнийг буруутгаагүй.

Иов 1:20–22

Иовын эхнэр сул биетэй Иовыг хооллож байгаа нь

Дараа нь Иов маш хүндээр өвдөв. Хүнд шарх бүх биеэр нь тархжээ. Иов, түүний эхнэр хоёр яагаад энэ бүх муу зүйл тэдэнд тохиолдож байгаад гайхаж байлаа.

Иов 2:7–9; 3:1–11

Есүс Иовд ертөнцийг үзүүлж байгаа нь

Их Эзэн Иовтой ярьж, дэлхий, одод мөн бүхий л амьд зүйлийг түүнд үзүүлэв. Их Эзэн Иовд чухал хичээл заажээ. Бүх зүйл Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Түүний Хүү Есүс Христийн талаар сурч мэдэж, Түүнийг дагахад туслахын тулд бүтээгджээ.

Иов 38–41

Иов ба гэр бүл

Иов наманчилж, эргэлзэж байсныг нь өршөөхийг Их Эзэнээс гуйв. Тэрээр Их Эзэнд итгэх болно гэж амлав. Их Эзэн Иовыг Өөрт нь хайртай гэдгийг мэддэг байлаа. Тэрээр Иовыг эдгээж, олон хүүхдээр бас урьд өмнөхөөс хоёр дахин их эд баялгаар адислав.

Иов 19:25–26; 42