“Елиа ба Баалын тахилч нар,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Елиа ба Баалын тахилч нар,” Хуучин Гэрээний түүхүүд
1 Хаад 18
Елиа ба Баалын тахилч нар
Хуурамч тахилчдын эсрэг Их Эзэний бошиглогч
Израилын хаант улс усгүй байдлаас болж зовсоор байв. Хаан Ахаб хүмүүст Баал гэгдэх хуурамч бурхныг нь дага гэж хэлэв.
Их Эзэн бошиглогч Елиаг Ахабтай уулзуулахаар илгээв. Елиа бүх хүмүүсийг уулын орой өөд очихыг урив. Тэрээр хааныг болон түүний тахилчдыг Их Эзэн эсвэл Баал хоёрын хэн нь үнэн Бурхан болохыг ирж харахад уриалав.
Елиа уриалгыг тайлбарлав. Тэр болон тахилчид бухаар тахилын ширээнд тахил өргөж харин галыг өөрсдөө асаахгүй байхаар болов. Харин үүний оронд тахилч нар Баалаас гал асаахыг гуйж залбирах байв. Дараа нь Елиа Их Эзэнээс гал асаахыг гуйхаар болжээ. Елиа зөвхөн үнэн Бурхан гал асааж чадна гэдгийг мэдэж байв.
Баалын тахилчид өөрсдийн бурханд өглөөнөөс орой хүртэл залбирсан ч юу ч тохиолдсонгүй. Елиа тэднийг шоглон тэдний бурхан Баал унтаж байгаа байх гэж хэлэв.
Тахилчид уурлаж, тахилын ширээн дээр гарч орой болтол хашгирав. Тэд өөрсдийн бурханаа хариулна гэж найдаж байсан ч гал гараагүй хэвээр байлаа.
Тэгээд Елиагийн ээлж ирэв. Тэрээр Их Эзэнд тахилын ширээ босгож, тахилын ширээний эргэн тойронд нүх ухаж, тахилыг бэлдэв.
Елиа хүмүүсээс дөрвөн торх ус дүүргэж, тахилын ширээний мод руу гурван удаа юүлэхийг хүсэв. Ус моднуудыг болон тахилын ширээг хальж асгарав. Ус нүхийг дүүргэв.
Елиа үнэн Бурханы хүчийг үзүүлэхээр Их Эзэнд залбирав. Их Эзэний гал бууж, тахил, мод, чулуу усыг шатаажээ. Елиагийн Бурхан бол үнэн Бурхан гэдгийг хүмүүс мэдэв. Елиа ган ганчиг дуусаасай гэж залбирч Их Эзэн бороо оруулав.