“Нялх Мосе,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Нялх Мосе,” Хуучин Гэрээний түүхүүд
Гэтлэл 1–2
Нялх Мосе
Израилчуудын ирээдүйн удирдагчийг хамгаалсан нь
Иаковын гэр бүл Египетэд агуу хүмүүс болов. Тэднийг Израилчууд гэдэг байв. Египетийн хаан Фараон нь хэзээ нэгэн цагт израилчууд хэт олон болж, Египетийг эзлэх болно хэмээн айж байсан тул израилчуудыг боолоо болгосон.
Иймээс Фараон Израилын шинээр төрсөн хүү бүрийг алахыг зарлигласан. Израил гэр бүлүүд маш их айж байв.
Иохебед хэмээх израил эх өөрийн төрсөн хүүг аврах арга зам бодов. Тэр хүүгээ сагсанд хийж, уг сагсыг Нийлийн эргийн өндөр ургасан зэгсэн дунд тавив. Хүүгийн эгч Мириам нялх хүүг аюулгүй байлгахын тулд түүнийг харан зогсож байв.
Фараоны охин усанд орохоор гол руу ирэхдээ сагсыг олж харав. Тэрээр уйлж буй нялх израил хүүхдийг хараад түүнийг өөрийн хүүхэд адил өсгөхийг хүсэв. Мириам Фараоны охин дээр очин хөвгүүнийг хөхүүлж өгөх израил эмэгтэйг дуудаж болох эсэхийг асуужээ.
Мириам өөрийн эх Иохебедийг Фараоны охин дээр авчрав. Фараоны охин Иохебедэд хүүг асруулахын тулд хөлс өгнө гэв.
Израил хүү өсөж том болов. Фараоны охин түүнийг өөрийн хүү мэт өсгөв. Тэр түүнийг Мосе гэж нэрлэжээ.