“Бошиглогч Самуел,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Бошиглогч Самуел,” Хуучин Гэрээний түүхүүд
1 Самуел 2–3
бошиглогч Самуел
Их Эзэнээр дуудагдсан хүү
Удаан хугацааны турш израилчуудыг удирдан чиглүүлэх Их Эзэний бошиглогч байсангүй. Оронд нь шүүгчид израилыг олон жилийн турш захирав. Энэ үеэр Ханна өөрийн залуу хүү Самуелыг израилын тахилч, шүүгч Елитэй хамт амьдруулахаар авчрав. Самуел ариун сүмд Елид тусалдаг байлаа.
Елигийн хоёр хүү түүнчлэн ариун сүмд үйлчилдэг байсан боловч тэд Их Эзэнд зориулагдсан өргөлийг хулгайлав. Зарим хүн Елид гомдол гаргасан боловч Ели тэднийг шийтгэсэнгүй.
Нэгэн орой Самуел өөрийг нь дуудаж буй дуу хоолойг сонсов. Самуел үүнийг Ели гэж бодон түүн дээр очив. Гэвч Ели түүнийг дуудаагүй байв. Ели Самуелд орондоо буцаж ор гэж хэлжээ.
Самуел түүнийг дуудаж буй дуу хоолойг хоёр дахь удаагаа сонсов. Тэр Ели рүү явж түүнийг юу хүсэж байгааг асуув. Гэвч Ели түүнийг дуудаагүй байв. Ели Самуелд орондоо буцаад хэвт гэж хэлжээ.
Самуел түүнийг дуудаж буй дуу хоолойг гурав дахь удаагаа сонсов. Тэр Ели дээр дахин очиж түүнийг юу хүсэж байгааг асуув. Энэ удаад Ели Их Эзэн Самуелыг дуудсан гэдгийг мэдэв. Ели Самуелд яв, хэвтэж амар гэв. Хэрвээ Их Эзэн дахин дуудвал Самуелыг сонсох хэрэгтэй гэж Ели хэлэв.
Самуел түүнийг дуудаж буй дуу хоолойг дахин сонсов. Энэ удаад Самуел Их Эзэнээс өөртэй нь ярихыг хүсэж, Түүнийг сонсох болно гэв. Ели ёс бус хөвгүүдээ ариун сүмд үйлчлүүлэхийг зөвшөөрсөн нь буруу гэдгийг Их Эзэн Самуелд хэлэв. Елигийн гэр бүлийг тэнд дахин үйлчлэхийг зөвшөөрсөнгүй.
Дараагийн өдөр нь Ели Их Эзэн Самуелд юу гэж хэлснийг асуув. Самуел түүнд хэллээ. Их Эзэн Самуелаар дамжуулан ярьсан гэдгийг Ели мэдэж байв.
Энэхүү мэдээ Израилын газар нутаг даяар тархав. Их Эзэн Самуелыг бошиглогч болгохоор сонгосон гэдгийг хүмүүс мэдэв.