“Адам, Ева хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Адам, Ева хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд
Эхлэл 2–3; Мосе 3–5; Абрахам 5
Адам Ева хоёр
Сонголт хийх замаар туршлага хуримтлуулсан нь
Адам, Ева хоёр бол энэ дэлхий дээр амьдарч байсан Тэнгэрлэг Эцэгийн анхны хүүхдүүд юм. Тэд төрөл бүрийн ургамал, модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт Едений цэцэрлэгт амьдарч байв. Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христ хоёр тэдэн дээр зочилж, тэдэнтэй ярив.
Эхлэл 2:8–9; 3:8; Мосе 3:8–9; Aбрахам 5:8, 14–19
Бурхан тэдэнд нэг модноос бусад бүх модны жимснээс идэхийг зөвшөөрөв. Хэрэв тэд сайн, муугийн мэдлэгийн модноос хүртвэл цэцэрлэгийг орхин эцэст нь үхэх байв. Сатан Адам, Ева хоёрт худал хэлэв. Сатан тэдэнд жимснээс хүртэх юм бол сайн, мууг мэдэх ба үхэхгүй хэмээн хэлэв.
Эхлэл 2:16–17; 3:1–5; Мосе 3:9; 4:6–11; Абрахам 5:9, 12–13
Ева жимсийг идэх сонголт хийв.
Ева Адамд жимснээс өгөв. Тэр мөн уг жимсийг идэхийг сонгов.
Бурхан, Их Эзэн хоёр Адам, Ева хоёр дээр ирэхэд тэд айж, нуугдав. Бурхан тэднээс сайн, муугийн мэдлэгийн модны жимснээс идсэн эсэхийг асуув.
Адам, Ева хоёр жимсийг идэхийг сонгосон хэмээн Бурханд хэлэв. Тэд хийсэн сонголтынхоо улмаас Едений цэцэрлэгийг орхиж явах хэрэгтэй болсон. Тэд Бурханаас тусгаарлагдсан боловч тэдэнд зориулсан төлөвлөгөө Түүнд байв. Адам, Ева хоёр сайныг муугаас ялган таньж мэддэг болсон ба үр хүүхэдтэй болох боломжтой болсон.
Адам, Ева хоёр Бурханы бүх зарлигт дуулгавартай байх болно гэж амласан. Тэд амьтнаар тахил өргөх ёстой хэмээн заалгасан байв. Тэд дуулгавартай байхын хэрээр Бурханы Хүү Есүс Христийн талаар илүү ихийг сурч мэдсэн. Есүс Христ тэдний гэр бүлийг Бурхан руу эргэж очиход туслах учир тэд агуу баяр баяслыг мэдэрсэн.