“Хуучин Гэрээний тухай,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Хуучин Гэрээний тухай,” Хуучин Гэрээний түүхүүд
Хуучин Гэрээний тухай
Эрт цагт Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгсөн амлалт
Ариун Библийн эхний хэсэг нь Хуучин Гэрээ юм. Эдгээр судрыг эрт үед, бүр Есүс Христийг төрөхөөс өмнө бичжээ. Биднийг Түүнд итгэлтэй байхад туслах түүхүүд энд агуулагддаг. Дэлхий дээрх хүн бүр Тэнгэрлэг Эцэгийн гэр бүлийн нэг хэсэг бөгөөд Тэрээр хүүхдүүддээ хайртай гэдгийг энэ судар бидэнд заадаг.
Дэд хууль 7:7–9; Исаиа 45:10–12
Хуучин Гэрээний цаг үед Есүс Христийг Иехова ба Их Эзэн хэмээн нэрлэдэг байв. Тэр Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагадаг байлаа. Адам, Ева хоёрын үеэс хойш Тэнгэрлэг Эцэг бошиглогчидтой яриулахаар Их Эзэн Есүс Христийг илгээжээ. Бошиглогчдын үг үнэн гэдгийг мэдэхэд туслахын тулд Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсийг илгээдэг.
Гэтлэл 6:2–3; 2 Шастир 20:20; Амос 3:7; 2 Петр 1:21; Мосе 2:1
Их Эзэн бошиглогч Абрахам, түүний эхнэр Сара хоёрт тэдний гэр бүл өсөж, бүх дэлхийг адисална хэмээн амласан. Тэдний ач хүү Иаков өнөр өтгөн гэр бүлтэй болж, улмаар үндэстэн бий болжээ. Тэд Израилын гэрийнхэн буюу израилчууд хэмээн нэрлэгдсэн. Бошиглогчид тэдэнд Аврагчийн ирэхийг хүсэн хүлээхийг заадаг байв.
Эхлэл 15:5–6; 17:1–8; Дэд хууль 18:15; Исаиа 7:14
Хуучин Гэрээний олон түүх Их Эзэн израилчуудад өгсөн амлалтаа хэрхэн биелүүлснийг харуулдаг.
Эхлэл 9:13–17; Иеремиа 11:4–5; Еврей 11:1–35
Израилчууд бошиглогчдыг сонсож, зарлигуудыг сахих үед Их Эзэн тэдэнд тусалдаг байсан. Харин тэднийг дуулгаваргүй байх үед Тэр тэдэнд тусалж чаддаггүй байлаа.
Дэд хууль 11:26–28; Иов 36:11–12
Та бол Тэнгэрлэг Эцэгийн гэр бүлийн нэг хэсэг юм. Тэнгэрлэг Эцэг сайхан сэтгэлтэй бөгөөд Тэр таныг хайрладаг. Танд зориулсан төлөвлөгөө Түүнд бий. Есүс Христийн ачаар та Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрахаар эргэн очиж чадна. Израилчуудад заасны адилаар, та нар Их Эзэнд итгэж, Түүний зарлигуудыг сахихыг сонгож чадна.