“Давид хаан,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Давид хаан,” Хуучин Гэрээний түүхүүд
1 Самуел 18–19; 31; 2 Самуел 1; 5; 11–12
Давид хаан
Хааны тэмцэл
Саул хаан, Израилын хаан хоёр Давид Голиатыг ялсанд сэтгэл өндөр байв. Саул Давидыг их цэргийнхээ удирдагч болгожээ.
Давид Их Эзэнд хайртай байсан ба үргэлж зөв зүйл хийхийг хүсдэг байлаа. Израилын ард түмэн Давидыг хайрлав.
Саул Давидад атаархаж, түүнийг алахыг оролдов. Гэвч Давид Их Эзэнийг дагаж, Их Эзэн түүнийг Саулаас хамгаалав.
Израилчууд олон дайнд тулалдсан. Нэг өдөр Саул болон түүний хөвгүүд тулалдаанд амиа алдав. Давид тэднийг хайрладаг байсан ба тэдний үхлийн талаар сонсоод маш их гуниглаж байлаа. Ингээд израилчуудад шинэ хаан хэрэгтэй болжээ. Их Эзэн Давидыг хаанаар сонгов. Хүмүүс баяртай байв.
1 Самуел 31:2–6; 2 Самуел 1:11–12; 5:1–5
Их Эзэн Давидыг адисалж, түүнийг удирдав. Их Эзэний тусламжтайгаар Давидын их цэргүүд дайснуудаа ялав.
Нэг өдөр Давид тулаанд явах ёстой байсан хэдий ч гэртээ үлдсэн. Тэр үзэсгэлэнт эмэгтэйг харав. Түүний нэрийг Батшеба гэдэг байсан бөгөөд Давид түүнтэй гэрлэхийг хүссэн юм. Гэвч тэр аль хэдийн Давидын их цэрэг Уриатай гэрлэсэн байв.
Давид Батшебатай гэрлэхийг хүссэн тул түүний нөхрийг амь үрэгдэхүйц аюултай дайнд явуулжээ.
Давид удалгүй Уриаг дайнд амь үрэгдсэнийг мэдэв. Давид Батшебаг өргөөндөө авчруулахаар зарц нараа илгээж, түүнтэй гэрлэв.
Гэвч Их Эзэн Давидын хийсэн зүйлд баярласангүй. Их Эзэн бошиглогч Натаныг Давидад түүний хийсэн нүгэл хэр ноцтой болохыг хэлүүлэхээр илгээв. Давид Уриа, Батшеба хоёрт хийсэн зүйлдээ маш их харамсав. Тэр Их Эзэнээс өршөөл гуйн мацаг барьж, залбирсан.