Судрын түүхүүд
Бабелын цамхаг


“Бабелын цамхаг,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Бабелын цамхаг,” Хуучин Гэрээний түүхүүд

Эхлэл 11

Бабелын цамхаг

Хүмүүс тэнгэрт хүрэх зам барихаар оролдож байгаа нь

ёс бус хүмүүс

Үерийн дараа хүмүүс Бурханд дуулгаваргүй болж эхлэв. Зарим нь Бурханы төлөвлөгөөнд итгэсэнгүй. Бурханаас асуулгүйгээр тэд тэнгэрт хүрэхийг хичээн, нэгэн цамхаг барьж эхэлжээ. Энэ бол Бабелын цамхаг гэж нэрлэгддэг хуурамч ариун сүм байв.

Эхлэл 11:4, 9

хүмүүс цамхаг барьж байгаа нь

Хүмүүс цамхаг барьж байгаа нь Бурханд тааламжгүй байлаа. Тэр тэдний хэлийг өөрчилснөөр тэд бие биеэ ойлгохоо болив. Тэд бие биеэ ойлгохоо больсон тул цамхаг барихаа зогсоолоо.

Эхлэл 11:6–8; Ифер 1:33

тарж буй хүмүүс

Бурхан хүмүүсийг тарааж, дэлхий даяар тархан суурьшуулахаар илгээв.

Эхлэл 11:9