Судрын түүхүүд
Алгасал баяр


“Алгасал баяр,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Алгасал баяр,” Хуучин Гэрээний түүхүүд

Гэтлэл 11–12; 14–15

Алгасал баяр

Их Эзэнээр хамгаалуулсан нь

Мосе залбирч байгаа нь

Фараон израилчуудыг явуулаагүй тул Их Эзэн сүүлчийн гамшгийг илгээх болно хэмээн Мосед хэлэв. Египетийн нутаг даяар гэр бүл бүрийн ууган хүү, тэр ч бүү хэл бүх малын ууган төл үхэх болно гэжээ.

Гэтлэл 11:1, 4–10

Мосе хүмүүстэй ярьж байгаа нь

Их Эзэн, хэрэв израилчууд Түүний заавруудыг дагавал гамшиг тэднийг алгасаж, гэмтээхгүй байх болно гэв.

Гэтлэл 12:3, 13, 23

хүмүүс гэрийнхээ тотгонд цус түрхэж байгааг хүүхдүүд харж байгаа нь

Их Эзэн Израилын гэр бүл бүрийг согоггүй эр хургаар тахил өргөж, цусаар нь гэрийнхээ тотгыг буд хэмээн хэлэв.

Гэтлэл 12:4–7

гэр бүлээрээ оройн хоолоо идэж байгаа нь

Их Эзэн израилчуудыг хургаа болгож, хурдан ид гэв. Тэд идэж байхдаа бүрэн хувцастай, гэрээ орхин явахад бэлэн байх ёстой байлаа. Хэрэв израилчуудыг ийн үйлдвэл ууган хүүхдүүд нь гамшгаас аюулгүй гарах болно хэмээн Их Эзэн хэлжээ.

Гэтлэл 12:8–11

Фараоны хүү нас барав

Их Эзэний анхааруулсны дагуу гамшиг тохиов. Египет дэх бүх ууган хүүхэд, тэр дунд Фараоны ууган хүү ч нас баржээ. Харин тотгон дээрээ хурганы цустай айл бүрийг гамшиг алгасав. Их Эзэнд дуулгавартай байсан учраас израилчуудын ууганууд аюулгүй үлджээ.

Гэтлэл 12:12–13, 29–30

гашуудсан Фараон Мосе, Аарон хоёрыг яв гэж хэлж байгаа нь

Фараон өөрийн хүүг гамшгийн улмаас нас барсныг хараад Мосе, Аарон хоёрт израилчуудыг бүгдийг нь аваад Египетээс яв гэж хэлэв.

Гэтлэл 12:31–33

уурласан Фараон их цэрэг илгээж байгаа нь

Израилчуудыг явсны дараа Фараон уурлав. Тэр их цэрэг, тэрэгнүүдээ цуглуулж, израилчуудын араас хөөжээ.

Гэтлэл 12:37–41; 14:5–8

их цэрэг израилчуудын хойноос хөөж байгаа нь

Израилчууд Улаан тэнгист ирж буудаллав. Удалгүй Фараон болон түүний цэргүүд израилчуудын араас нэхэн иржээ. Египетчүүдийг ирж буйг хараад, израилчууд айв. Харин Мосе Их Эзэн тэднийг хамгаална гэж хэллээ.

Гэтлэл 14:9–14

Мосег таягаа өргөхөд Улаан тэнгис хуваагдаж байгаа нь

Египетчүүдийг ойртож ирэхэд Их Эзэн Мосед таягаа өргө хэмээн хэлжээ. Мосег таягаа өргөхөд Их Эзэн тэнгисийг хуваав. Израилчууд тэнгисийн дундуур хуурай газраар гаталжээ. Тэд Фараоноос болон түүний их цэргээс зугтаалаа.

Гэтлэл 14:15–16, 21–22

улаан тэнгисийн ус Египетийн цэргийн дээрээс буун ирж байгаа нь

Египетийн их цэрэг израилчуудын араас хөөв. Бүх израилыг тэнгисийн нөгөө эрэг дээр аюулгүй гарахад Их Эзэн усыг буулгажээ. Египетийн цэргүүд тэнгист живэв.

Гэтлэл 14:23–30

израилчууд бүжиглэж байгаа нь

Эцэст нь израилчууд чөлөөлөгдөв. Тэд дуулж, бүжиглэж, Их Эзэнд талархав. Их Эзэн Египетийн нутгаас тэднийг удирдаж, амийг нь аварсан үе болох Алгасал баярыг тэд үргэлж санасаар байлаа.

Гэтлэл 14:31; 15:1–22