“Даниел ба арслангийн нүх,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Даниел ба арслангийн нүх,” Хуучин Гэрээний түүхүүд
Даниел 6
Даниел ба арслангийн нүх
Нэг хүний залбирах эр зориг
Дариус Вавилоны захирагч болов. Түүнд Даниел таалагдсан ба тэр Даниелыг бүх газар нутгийнхаа удирдагчаар томилов. Хааны зарим мэргэд түүнд атаархаж байлаа.
Мэргэд Даниелыг Бурханд залбирсан гэдгийг мэдэж байсан учраас тэд хааныг хууран мэхэлж шинэ хууль гаргуулжээ. Бурханд залбирсан хэн боловч арслангийн нүхэнд хаягдах байв.
Тэгсэн ч гэсэн Даниел Бурханд залбирахыг сонгосон. Хааны мэргэд Даниелын залбирч байгааг хараад Даниелыг хууль зөрчиж байна гэж хаанд хэлэв. Хаан түүний мэргэд өөрийг нь хууран мэхэлснийг ойлгов. Тэр Даниелыг аврах арга замыг эрж хайсан хэдий ч өөрийн хуулийг дагах ёстой байлаа.
Даниел арслангийн нүхэнд хаягдав. Хаан Даниелыг хамгаалуулахын тулд шөнөжингөө мацаг барин сэрүүн байв.
Өглөө нь хаан арслангийн нүх рүү яаран очлоо. Тэр Даниелыг амьд байгаа эсэхийг харахаар түүнийг дуудав. Даниел эргэж дуудлаа! Бурхан арслангуудын амыг таглахаар тэнгэр элчээ илгээсэн гэж тэр хаанд хэлэв. Арслангууд түүнийг гэмтээгээгүй байлаа.
Даниел аюулгүй байгааг хараад хаан баяртай байлаа. Тэр өөрийг нь хууран мэхэлсэн мэргэдийг шийтгэж, хуулийг эцэслэв. Тэр өөрийн газар нутагт Бурханы хүч болон сайн сайхныг заав.