Судрын түүхүүд
Бошиглогч Елиа


“Бошиглогч Елиа,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Бошиглогч Елиа,” Хуучин Гэрээний түүхүүд

1 Хаад 16–18

Бошиглогч Елиа

Эх хүний итгэл ба Их Эзэний гайхамшиг

Елиа Ахаб хаан, Иезебел хатан хоёртой ярьж байгаа нь

Израилын газар нутагт бороо орохгүй, ус нь ширгэж байв. Ахаб хаан, Иезебел хатан хоёр Их Эзэний бошиглогчдод дургүй байв. Тэд зарим бошиглогчийг хүртэл хөнөөв. Хаан, хатан хоёр бороо оруулахын төлөө хиймэл шүтээнүүдэд залбирав. Гэвч бошиглогч Елиа тэдэнд Их Эзэн олон жилийн турш бороо оруулахгүй гэдгийг хэлэв.

1 Хаад 16:29–33; 17:1; 18:13

Елиа цэргүүдээс нуугдаж байгаа нь

Хаан, хатан хоёр Елиад уурлаж байв. Елиагийн амь насанд аюул учирсан тул Их Эзэн түүнд нуугдахыг анхааруулав.

1 Хаад 17:2–3

Горхины хөвөөний дэргэд өвдөглөж буй Елиа

Их Эзэн Елиаг горхи руу удирдан, түүнд хоол авчруулахаар шувуудыг илгээв. Гэвч бороо ороогүйгээс болж горхи ширгэн, Елиа усгүй болов.

1 Хаад 17:4–7

Елиа нэгэн эмэгтэйтэй ярьж байгаа нь

Их Эзэн алс хотын нэгэн эмэгтэй рүү Елиаг аваачив. Елиа түүнээс талх, ус гуйв. Гэвч түүнд зөвхөн хүүд нь болон өөрт нь хүрэх нэг өдрийн хоол байв.

1 Хаад 17:8–12

Елиа нэгэн эмэгтэйтэй ярьж байгаа нь

Елиа энэ нь эмэгтэйн хамгийн сүүлийн хоол гэдгийг мэдэж байлаа. Хэрвээ тэр Елиаг хооллох юм бол Их Эзэн дахин бороо буулгах хүртэл түүний гэр бүлийг хоолоор хангах болно гэж Елиа түүнд амлав.

1 Хаад 17:13–14

Елиа, эмэгтэй болон хооллож буй хүүхэд

Эмэгтэй Елиад талх барьж өглөө. Тэгээд түүний тос, гурил үржив! Елиа болон эмэгтэйн гэр бүлд олон хоног идэх хангалттай хоол байв.

Хаадын дээд 17:15–16

Нас барсан хүүгийнхээ араас гашуудаж буй эмэгтэй

Нэгэн өдөр эмэгтэйн хүү өвдөж, нас барлаа. Тэр Елиагаас яагаад Их Эзэн түүнд ийм зүйл тохиолдохыг зөвшөөрөв гэж асуув.

1 Хаад 17:17–20

Хүүгээ тэвэрч буй эмэгтэй

Елиа санваартай байв. Тэрээр хүүг адисалж, Их Эзэнээс хүүг амилуулахыг гуйв. Хүү амьсгалж, эмэгтэй Елиаг Их Эзэний бошиглогч гэдгийг мэдэв.

1 Хаад 17:21–24