“Елиша Нааманг эдгээв,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Елиша Нааманг эдгээв,” Хуучин Гэрээний түүхүүд
Елиша Нааманг эдгээв
Энгийн итгэлийг агуу гайхамшиг дагалдав
Алс хол Сирид Нааман гэдэг хүн амьдардаг байв. Тэрээр Сирийн их цэргийн агуу жанжин байлаа. Гэвч Нааман уяман гэгдэх арьсны хүнд өвчтэй байжээ.
Нааманы эхнэрийн зарц нь израил охин байв. Тэр охин Их Эзэнд итгэдэг байлаа. Хэрэв Нааман бошиглогч Елиша дээр очих юм бол өвчнөөсөө эдгэрнэ гэж охин хэлжээ.
Нааман Елишаг олохын тулд хол зам туулав. Tэр агуу гайхамшгаар эдгэрнэ гэж боджээ.
Нааман зарц, морьд, тэрэгнүүдтэйгээ Елишагийн гэрийн гадаа ирж зогсов. Их Эзэний зааварчилгааг Нааманд хүргэхээр Елиша зарцаа илгээжээ. Хэрэв Нааман Иордан голд өөрийгөө долоон удаа угаавал Их Эзэн түүнийг эдгээх байлаа.
Их Эзэний бошиглогч өөрөө ирж, түүнийг шууд эдгээгээгүйд Нааман хилэгнэн уурлажээ. Тэр Иордан голыг Сирийн агуу голууд шиг сайн биш гэж гомдоллов.
Нааманы зарц түүнээс яагаад ийм энгийн зүйлийг хийж болохгүй билээ гэж асуув. Нааман учрыг нь ойлгоогүй ч Их Эзэний бошиглогч түүнд ийнхүү үйлдэхийг хэлсэн.
Нааман бардамнахаа больж, зарц нараа сонсжээ. Тэрээр өөрийгөө Иордан голд долоон удаа угаав. Тэгээд Елишагийн хэлсэнчлэн, Их Эзэн Нааманг эдгээжээ. Нааман Елишаг бошиглогч гэдгийг мөн Их Эзэн байдаг гэдгийг мэдэв.