“Бошиглогч Иеремиа,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Бошиглогч Иеремиа,” Хуучин Гэрээний түүхүүд
Бошиглогч Иеремиа
Төрөхөөсөө өмнө дуудагдав
Иеремиа бага байхдаа Иерусалимд амьдарч байжээ. Нэгэн өдөр Их Эзэн Иеремиа дээр ирж, түүнийг бошиглогчоор дуудав. Их Эзэн түүнийг төрөхөөсөө өмнө бошиглогч байхаар сонгогдсон хэмээн хэлэв. Их Эзэн Иеремиагийн амьдралыг хэцүү байна гэдгийг мэдэж байлаа. Гэхдээ Тэр Иеремиад үргэлж түүнтэй хамт байх болно хэмээн амлажээ.
Иерусалим дахь хүмүүс Их Эзэнд өгсөн амлалтаа биелүүлээгүй. Иеремиа тэднийг ёс бусынхаа улмаас эзлэгдэх болно хэмээн сэрэмжлүүлжээ. Их Эзэн хэрэв тэд Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахивал, Иерусалим хотыг устгахгүй хэмээн хэлэв. Гэвч ард түмэн сонссонгүй.
Иеремиа олон жил хүмүүст заав. Гэвч тэд наманчилсангүй. Оронд нь тэд Иеремиаг хүлж, шоронд хорив.
Иеремиа 20:2; 26:8–9; 37:15–18; 38:6
Иеремиа хүмүүсийг хайрладаг байв. Тэр тэдний нүглээс болж уйлжээ. Түүний хэлсэнчлэн Иерусалим устгагдаж, хүмүүс нь боолчлогдов.
Иеремиа 9:1–8; 25:9–12; 52:1–10
Иеремиаг Египет рүү авч явав. Их Эзэн түүнд бошиглолуудаа бич хэмээн хэлжээ. Тэр хэцүү үед ч Их Эзэнийг дуулгавартай дагав. Иеремиа ард түмэндээ Их Эзэнд өгсөн амлалтаа сахь хэмээн хэлсээр байлаа.