Судрын түүхүүд
Даниел ба хааны зүүд


“Даниел ба хааны зүүд,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Даниел ба хааны зүүд,” Хуучин Гэрээний түүхүүд

Даниел 2

Даниел ба хааны зүүд

Хаанд өгсөн Бурханы учир битүүлэг захиас

хаан зүүдэлж байгаа нь

Вавилоны хаан санааг нь түгшээсэн нэгэн зүүдийг зүүдэлжээ. Хаан өөрийн тахилч, мэргэдээс зүүд нь ямар учиртай болохыг хэлэхийг шаардав.

Даниел 2:1–3

бодолд автсан хаан

Хаан тэдэнд зүүдээ хэлэхгүй байв. Хаан тахилч, мэргэдэд үнэхээр чадал, чадамжтай юм бол ямар зүүд байсныг мөн уг зүүд ямар утга учиртайг хэлж өгч чадна гэж хэлэв.

Даниел 2:4–9

Хаан мэргэдийг хөөн зайлуулсан нь

Тахилч, мэргэд хаанд ямар зүүд байсныг хэлэхгүй бол зүүдийг нь тайлж чадахгүй гэдгээ хэлэв. Тэд ямар ч хүн үүнийг хийж чадахгүй гэцгээв. Хаан уурлаж, хаант улсынхаа хамаг мэргэдийг түүнчлэн Даниел ба түүний нөхдийг хөнөөх зарлиг буулгав.

Даниел 2:10–13

Даниел ахмадтай ярьж байгаа нь

Хааны бие хамгаалагч Даниелыг бас нөхдийг нь авахаар ирэхэд Даниел хааны зүүд ямар утга учиртай болох талаар хэлж болохын тулд хугацаа өгөхийг гуйв. Бурхан бүх зүйлийг тэр ч байтугай зүүдийг ч мэддэг, хардаг гэдгийг Даниел мэдэж байлаа. Даниел нөхдөөсөө түүнтэй хамт залбирахыг хүсэв.

Даниел 2:14–18

Даниел залбирч байгаа нь

Бурхан Даниелд хааны зүүдийг үзэгдэлд илчилж түүнд зүүд ямар утга учиртай болохыг заав. Даниел Бурханд өөрийнх нь болон нөхдийнх нь залбиралд хариулж, тэдний амийг аварсанд талархав. Тэгээд тэр хаанд зүүдний утга учрыг хэлэхээр явав.

Даниел 2:19–25

Даниел хаантай ярьж байгаа нь

Даниел хааны зүүд бол уулнаас цавчигдсан чулуугаар цохигдсон аварга том баримлын тухай байсан гэв. Уг баримал нь дэлхий дээрх хаант улсуудыг төлөөлсөн. Уулнаас цавчигдсан чулуу нь дэлхийг дүүргэх Бурханы хаанчлалыг төлөөлсөн. Даниел үнэнийг ярьсан гэдгийг хаан мэдэв.

Даниел 2:26–49