Судрын түүхүүд
Естер хатан


“Естер хатан,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Естер хатан,” Хуучин Гэрээний түүхүүд

Eстер 2–5; 7–9

Естер хатан

Аюултай цаг үед зоригтой байх нь

Естер хааны ордонд байгаа нь

Зарим израилчуудыг иудейчүүд гэж нэрлэдэг байв. Естер бол Перст амьдарч байсан иудей эмэгтэй юм. Түүний эцэг эх нас барсан учир үеэл Мордехаи нь түүнийг асран халамжилжээ. Тэр хаант улсын бусад залуу эмэгтэйн хамт хааны ордонд уригдав. Хаан шинэ хатантай болохыг хүсэж байсан ба тэр Естерийг сонгов.

Eстер 2:2–7, 16–17

Хаманы өмнө бөхийж буй хүмүүс

Хаан Хаман хэмээх зарцтай байсан ба түүнийг хүчирхэгжүүлэв. Хаман хаанд газар нутгийг захирахад нь туслав. Хаан хүн нэг бүрийг Хаманд бөхийхийг зарлиглав.

Eстер 3:1–2

Мордехаи ба Хаман

Гэвч Мордехаи Хаманд бөхийсөнгүй. Мордехаи зөвхөн Их Эзэнд бөхийх байв. Энэ нь Хаманыг уурлуулав. Тэр бүх иудейчүүдийг болон Мордехаиг шийтгэхийг хүсжээ.

Эхлэл 20:5; Естер 3:5–6, 8

цэргүүд бүлэг хүмүүст мэдэгдэл хийж байгаа нь

Хаман иудейчүүдийг хааны хуулийг дагасангүй гэж хаанд хэлэв. Иймээс хаан Хаманд шинэ хууль гаргахыг зөвшөөрөв. Энэ нь тодорхой өдөр бүх иудейчүүдийг алах явдал байв.

Eстер 3:8–11, 13

Мордехаи Естертэй ярьж байгаа нь

Мордехаи Естерийг хаантай ярихыг санал болгов. Хаан Хаманы хуулийг өөрчилж, иудейчүүдийг аварч чадахаар байв.  Гэвч Естер айж байлаа. Заримдаа хаан урилгагүйгээр түүнтэй ярилцахаар ирсэн хүмүүсийг алдаг байв.

Eстер 4:5–11

Хүмүүс рүү харж буй Естер

Мордехаи Естерээс алуулж болох иудейчүүдийн талаар бодохыг хүсэв. Мордехаи Их Эзэн магадгүй Естерийг иудейчүүдийг авруулахаар хааны ордонд байрлуулсан хэмээн хэлэв.

Eстер 4:13–14

Залбирч буй Естер

Естер алагдаж болох байсан хэдий ч хаантай ярих ёстой гэдгээ мэдэж байлаа. Естер иудейчүүдээс болон өөрийн зарц нараас өөртэй хамт мацаг барихыг хүсэв.

Eстер 4:15–16

Хаалга руу харж буй Естер

Гурван өдрийн туршид мацаг барьсны дараа Естер өөрийгөө бэлтгэж хаантай уулзахаар явав.

Eстер 5:1

Хааны өмнө бөхийж буй Естер

Түүнийг хаанд дөхөж очих үед хаан таягаа сунгав. Энэ нь хаан түүнийг харсандаа баярлаж, түүнийг үхэлд хүргэхгүй гэсэн утгатай юм. Түүнийг юу хүсэж байгааг хаан асуув. Естер хаанд түүний хүмүүс аюулд учраад байгааг хэлэв. Хаманы хуулиас болоод Естер болон түүний хаант улс дахь иудейчүүд алагдах байв.

Естер 5:2–3; 7:4–6

цэрэг хүмүүст мэдэгдэл хийж байгаа нь

Хаан Хаманд уурлан, түүнийг үхэлд хүргэв. Хаан иудейчүүдийг хамгаалсан шинэ хууль гаргав. Хэрвээ хэн нэгэн тэднийг гэмтээхийг оролдвол тэд өөрсдийгөө хамгаалахыг зөвшөөрөв.

Естер 7:9–10; 8:10–11

Естер

Естерийн Их Эзэнд итгэх итгэл болон түүний хаантай ярих зориг нь түүний хүмүүсийг аварсан. Үхэл, уй гашуугийн оронд найр хийв. Иудейчүүд баяр тэмдэглэв.

Естер 8:16–17; 9:18–32