Судрын түүхүүд
Гидеоны их цэрэг


“Гидеоны их цэрэг,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Гидеоны их цэрэг,” Хуучин Гэрээний түүхүүд

Шүүгчид 6–7

Гидеоны их цэрэг

Тулалдааны үед Их Эзэнд итгэх нь

мидианчууд хүнс хулгайлж байгаа нь

Израилын ард түмэн олон жилийн турш адислагджээ. Гэвч тэд дараа нь Их Эзэнийг дагахаа болив. Тэдэнд Өөрийгөө сануулахын тулд, Их Эзэн тэдний дайсан мидианчуудад хоол хүнс, мал сүргийг нь авахыг зөвшөөрөв. Израилчууд өлсөж, улмаар Их Эзэнийг санан, тусламж хүсэн залбирчээ.

Шүүгчид 6:1–7

Тэнгэр элч Гидеонтой ярьж байгаа нь

Гидеон ядуу гэр бүлээс гаралтай хүн байлаа. Их Эзэн тэнгэр элч илгээж, израилчуудыг чөлөөлүүлэхээр түүнийг дуудав. Гидеон Их Эзэн яагаад түүнийг сонгосонд гайхаж байлаа.

Шүүгчид 6:11–15

Эвдэрсэн хиймэл шүтээнүүдийн дэргэд ард түмэн Гидеонд уурлаж байгаа нь

Их Эзэн Гидеонд тэдний хуурамч бурхдыг шүтдэг газруудыг устгахыг тушаав. Гидеоныг үүнийг дагахад, ард түмэн ихэд уурлажээ.

Шүүгчид 6:25–27

Гидеоны эцэг түүнийг ууртай хүмүүсээс хамгаалж байгаа нь

Израилчууд түүнийг алахыг хүсэж байлаа. Гэсэн ч Гидеоны эцэг түүнийг гэмтээхгүй байхыг хүмүүст ятгав. Гидеон аюулгүй үлджээ.

Шүүгчид 6:28–32

Гидеон залбирч байгаа нь

Гидеон Израилыг чөлөөлж чадна гэж бодохгүй байлаа. Мидианы их цэрэг 135 мянгуулаа байв. Гэхдээ Их Эзэн түүнд мэргэн ухаан, хүч чадал өгчээ.

Шүүгчид 6:13–16; 8:10

Цэргүүд их цэргийг орхин явж байгаа нь

Израилчуудыг өөрсдийнхөө хүчээр бус, харин Түүний хүчээр ялж чадна гэдгээ мэдээсэй хэмээн Их Эзэн хүсэв. Израил дөнгөж 32 мянган цэрэгтэй байсан ч Их Эзэн Гидеонд айж сүрдэж буй цэргүүдээ гэрт нь буцаа гэв. 22 мянган цэргийг гэртээ буцсаны дараа, израилчуудад ердөө 10 мянган цэрэг үлдлээ.

Шүүгчид 7:2–3

Цэргүүд ус ууж байгаа нь

Их Эзэн 10 мянган цэрэг мөн л дэндүү олон байна гэв. Тэр Гидеонд цэргүүдээ ус руу дагуулан яваач гэлээ. Уснаас шууд амаараа уух хүн бүрийг гэрт нь буцаав. Уснаас гараараа хутган уух тэднийг үлдээ гэв. Ингээд ердөө 300 хүн үлдэв.

Шүүгчид 7:4–7

Израилын цэргүүд Мидианы хуарангийн эргэн тойронд бүрээ, бамбар барин зогсож байгаа нь

Эцэст нь израилчууд тулалдахад бэлэн боллоо. Их Эзэн Гидеонд мидианчуудыг хэрхэн ялахыг харуулав. Гидеон цэргүүддээ мидианчуудыг айлгахын тулд бүрээ болон бамбар ашигла гэж хэлэв. Дуу чимээ болон гэрэл мидианчуудыг төөрөгдүүлсэн тул тэд хоорондоо тулалдаж эхэллээ. Тэгээд тэд орилолдон зугтав.

Шүүгчид 7:16–22

Гидеон цэргүүдээ удирдаж байгаа нь

Гидеон Их Эзэнд итгэсэн тул израилчууд Мидианы асар олон цэргийг гурван зуухан цэргээр бут цохижээ. Их Эзэн Израилын ард түмнийг чөлөөлөв.

Шүүгчид 7:23–25