Судрын түүхүүд
Иосеф Египетэд


“Иосеф Египетэд,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Иосеф Египетэд,” Хуучин Гэрээний түүхүүд

Эхлэл 39–41

Иосеф Египетэд

Боол удирдагч болсон нь

Иосеф Потифарт худалдагдав

Иосефыг боол болгон Потифар хэмээх нэгэн хүнд худалджээ. Потифар Египетийн захирагч Фараонд ажилладаг байв. Их Эзэн Иосефт тусалсан гэдгийг Потифар мэдэж байлаа. Тэр Иосефт итгэж, өөрийн гэр, эзэмшдэг бүхнээ түүнд хариуцуулжээ.

Эхлэл 39:1–6

Иосеф Потифарын эхнэрт үгүй гэж хэлж байгаа нь

Потифарын эхнэрт Иосеф таалагдах болжээ. Тэр Иосефыг өөртэй нь хамт Их Эзэний зарлигуудыг зөрчихийг хүсэв. Иосеф түүнд үгүй гэж хэлэв.

Эхлэл 39:7–10

Иосеф Потифарын эхнэрээс зугтаж байгаа нь

Потифарын эхнэр өөрийг нь сонсоогүй тул Иосеф зугтав. Тэр Иосефт уурлажээ.

Эхлэл 39:11–12

Потифарын эхнэр Потифартай ярьж байгаа нь

Тэр Потифарт Иосефын хувцасны өөдсийг үзүүлэв. Тэгээд Иосефын тухай худал хэлжээ. Потифар Иосефыг шоронд хорилоо.

Эхлэл 39:13–20

Иосеф шоронд байгаа нь

Иосеф гэр бүлээсээ хол байв. Тэр эхлээд боол болсон бол дараа нь шоронд хоригдлоо. Гэхдээ Их Эзэн түүнд тусалсаар байв. Тэр бууж өгөөгүй юм. Их Эзэн шоронгийн ахлагчийг Иосефын сайн сайхан чанаруудыг харахаар адисалжээ. Шоронгийн ахлагч түүнд итгэж эхэлсэн тул бусад хоригдлыг хариуцуулав.

Эхлэл 39:21

Иосеф хоригдлуудын зүүдийг тайлж байгаа нь

Иосеф Фараоны сөнч ба талхчнаар ажиллаж байсан хоёр хоригдолтой шоронд уулзжээ. Тэд хоёул сонин зүүд зүүдэлсэн аж. Их Эзэний хүчээр Иосеф тэдний зүүд ямар утгатайг тайлбарлав. Сөнчийн зүүд түүнийг суллагдана гэсэн утгатай байлаа. Гурван өдрийн дараа тэр суллагдаж, Фараоны төлөө дахин ажиллах болов.

Эхлэл 39:22–23; 40:1–21

Фараон сэтгэлээр унав

Нэгэн өдөр Фараон зүүднээсээ болж сэтгэлээр унав. Тэдгээр нь ямар утгатай болохыг хэн ч түүнд хэлж чадсангүй.

Эхлэл 41:1–8

Сөнч Фараонтай ярьж байгаа нь

Тэгтэл Фараоны сөнч Иосефыг зүүд тайлж чаддаг гэдгийг санав.

Эхлэл 41:9–13

Иосеф Фараоны зүүдийг тайлж байгаа нь

Иосефыг шоронгоос гарган, Фараоны зүүдийг тайлуулахаар авчрав. Иосеф Фараонд түүний зүүдийг Египетэд хоол хүнсээр элбэг дэлбэг долоон жил тохиосны дараа өлсгөлөнгийн долоон жил залгана гэсэн утгатайг хэлэв. Тэр өнтэй сайхан жилүүдэд хоол хүнсээ илүү нөөцлөх хэрэгтэй гэж Фараонд хэлэв.

Эхлэл 41:14–36

Иосеф Фараонд хүнсний агуулахыг үзүүлж байгаа нь

Фараон зүүднийх нь талаар Иосефын ярьсан бүхэн үнэн гэдгийг мэджээ. Тэр Иосефыг шоронгоос суллаж, Египетийн агуу удирдагч болгов. Долоон жилийн турш Иосеф Египетэд хоол хүнсээ илүү сайн нөөцлөхөд нь тусалсан юм.

Эхлэл 41:37–53

Египетэд аялж яваа хүмүүс

Дараа нь өлсгөлөн болов. Энэ хугацаанд хэн ч хүнс ургуулж чадсангүй. Хүмүүс Иосефын нөөцөлсөн хоол хүнсийг худалдаж авахаар Египет рүү явав. Иосефын ачаар египетчүүд өөрсдийгөө болон бусдыг өлсгөлөнгөөс аврах хангалттай хүнс нөөцөлсөн байлаа.

Эхлэл 41:54–57