13-р бүлэг Зениф Зениф хэсэг нифай хүнтэй хамт Зарахемла дахь гэрээ орхиж, нэгэн цагт бусад нифайчуудын амьдарч байсан Нифай гэдэг газар руу аялжээ. Омнай 1:27; Мозая 9:1 Тэнд леменчүүд амьдарч байгааг тэд олж мэдсэн. Зениф хаантай нь ярилцахаар өөрийн дөрвөн эрийг дагуулан, хот руу оров. Тэд хаан Леменээс газар нутагт нь амьдарч болох эсэхийг асуусан. Мозая 9:15 Түүний хоёр хотыг эзэмшиж болно гэж Лемен хаан тэдэнд хэлэв. Хаан тэднийг боолоо болгохын тулд газар нутагтаа амьдруулахыг хүсэж байжээ. Мозая 9:6, 10, 12 Зенифийн хүмүүс байшин барьж, хотуудынхаа эргэн тойрны хэрмийг засав. Тэд олон төрлийн үр тариа, жимс тарьжээ. Мөн тэд мал сүрэгтэй байлаа. Мозая 9:8–9, 12 Хаан Лемен нифайчуудыг дэндүү хүчирхэгжиж байгаа тухай ард түмэндээ хэлэв. Удалгүй олон лемен хүн нифайчууд руу довтлон, тэдний мал сүрэг болон тарианаас хулгайлахаар явав. Мозая 9:11, 13–14 Нифайчууд Нифай хот руу зугтсан. Тэнд Зениф ард түмнээ нум сум, сэлэм, бороохой, дүүгүүр зэргээр зэвсэглээд, леменчүүдтэй байлдахаар явав. Moзая 9:15–16 Нифайчууд байлдахаасаа өмнө Бурханаас тусламж гуйн залбирав. Бурхан нифайчуудыг нэмэлт хүчээр адисалж, улмаар тэд леменчүүдийг ялав. Moзая 9:17–18 Байлдааны дараа Зениф нифайчуудын хотуудын эргэн тойронд харуул тавив. Тэр ард түмэн, мал сүргээ леменчүүдээс хамгаалахыг хүсэж байлаа. Мозая 10:2 Нифайчууд олон жил амар амгалан амьдрав. Эрчүүд нь талбайд ажиллаж, эмэгтэйчүүд нь утас ээрч, хувцас оёдог байлаа. Мозая 10:4–5 Хаан Лемен нас барж, хүү нь хаан болов. Шинэ хаан нифайчуудтай байлдуулахаар их цэргээ илгээсэн. Мозая 10:6, 8–9 Нифайчууд Их Эзэнээс дахин хүч чадал олж авав. Тэд олон лемен хүнийг устгасан ба үлдсэн хэсэг нь зугтжээ. Moзая 10:10, 19–20