Судрын түүхүүд
26-р бүлэг: Аммоны хүмүүс


26-р бүлэг

Аммоны хүмүүс

Мозая леменчүүдэд зааж байгаа нь

Мозаягийн хөвгүүд леменчүүдэд сайн мэдээг заав. Мянга мянган леменчүүд наманчлан, Сүмд нэгджээ.

Антай-Нифай-Лихайчууд

Сүмд нэгдэн орсон леменчүүд өөрсдийгөө Антай-Нифай-Лихайчууд буюу Аммоны хүмүүс гэж нэрлэв. Тэд ажилсаг, сайн хүмүүс байлаа.

Леменчүүд тулалдахаар бэлтгэж байгаа нь

Нүглээ наманчлаагүй леменчүүд Аммоны хүмүүст уурлаж байсан ба тэдэнтэй байлдахаар зэхэв.

Аммоны хүмүүс

Ёс бус леменчүүд өөрсдийг нь алахаар ирнэ гэдгийг Аммоны хүмүүс мэдэж байсан ч тэдэнтэй байлдахгүй байхаар шийджээ. Тэд аллага хядлагаа наманчилсан байлаа.

Хүмүүс зэвсгүүдээ булшилж байгаа нь

Тэд зэвсгээ газрын гүнд булшлаад, дахин хэзээ ч хүн алахгүй гэж Бурханд амлажээ.

Леменчүүдийг дайран ирэхэд хүмүүс залбирч байгаа нь

Ёс бус леменчүүдийг ирж, тэднийг алж эхлэхэд тэд сөгдөн суугаад, залбирч байв.

Леменчүүд Аммоны хүмүүсийн эргэн тойронд зогсож байгаа нь

Аммоны хүмүүсийн хариу байлдахгүй байгааг хараад, ёс бус леменчүүдийн ихэнх нь тэднийг алахаа зогсоов.

Леменчүүд зэвсгээ доош хаяж байгаа нь

Леменчүүд хүн алсандаа харамсаж байлаа. Тэд зэвсгээ хаян, Аммоны хүмүүстэй нэгдэв. Тэд дахин байлдахыг хүссэнгүй.

Леменчүүд Аммоны хүмүүсийг алж байгаа нь

Аммоны хүмүүсийг алахаар илүү олон леменчүүд нэмж иржээ. Тэд мөн л хариу тулалдаагүй ба олон хүн алуулав.

Аммон залбирч байгаа нь

Хайртай хүмүүсээ алуулахыг хүсээгүй Аммон тусламж хүсэн залбирав. Их Эзэн түүнд хүмүүсээ авч, уг нутгийг орхин яв гэж хэлэв.

Аммоны хүмүүс ба Зарахемлагийн нифайчууд

Зарахемла дахь нифайчууд Аммонд болон түүний хүмүүст Жершон гэдэг газар нутгийг өгч, тэднийг хамгаалав. Тэд найзууд болжээ.