41-р бүлэг Христийн төрөлтийн тэмдгүүд Хиламаны хүү Нифай ариун нандин цэдгүүд болон судруудыг том хүү Нифайдаа өгөв. 3 Нифай 1:2 Есүс Христийг төрөхөөс өмнө тохиолдох болно гэж бошиглогчдын хэлж байсан агуу тэмдэг, гайхамшгуудыг нифайчууд харав. 3 Нифай 1:4 Гэвч зарим нифай хүн Есүсийн төрөх цаг аль хэдийн өнгөрсөн гэж ярьж байв. Тэд лемен үндэстэн бошиглогч Самуелийн үгэнд итгэсээр байгаа хүмүүсийг шоолж байсан. 3 Нифай 1:5–6 Есүс Христэд болон бошиглогчдод итгэж байсан хүмүүс бошиглолыг ямар нэгэн саадаас болж биелэхгүй байж магадгүй гэж санаа нь зовж байв. 3 Нифай 1:7 Есүс Христийн төрөхийн тэмдэг болох гэгээтэй шөнийг хүмүүс итгэлтэйгээр хүлээж байв. 3 Нифай 1:8 Есүс Христэд итгэдэггүй хүмүүс хэрэв уг тэмдэг тохиохгүй бол итгэгчдийг алах өдрийг товлов. 3 Нифай 1:9 Аврагчид итгэдэггүй хүмүүсийн ёс бус байдлаас болж Нифай их гунигтай байлаа. 3 Нифай 1:10 Нифай алуулах гэж байгаа хүмүүсийн төлөө бүх л өдөржингөө залбирав. 3 Нифай 1:11–12 Их Эзэн Нифайг тайвшруулан, тэр шөнө харанхуй болохгүй, Есүс дараагийн өдөр нь Бетлехемд төрөх болно гэж хэлэв. 3 Нифай 1:13 Тэр орой нар жаргасан боловч харанхуй болсонгүй. Есүс Христийн төрөлтийн тэмдэг тохиов. Хүмүүс гайхширч байлаа. 3 Нифай 1:15 Итгэгчдийг алахаар төлөвлөж байсан хүмүүс газарт унан, үхсэн мэт харагдаж байв. 3 Нифай 1:16 Тэд ёс бус байсандаа айж байв. Аврагч мэндэлнэ мөн бошиглогчдын үг зөв байсан гэдгийг тэд одоо мэдэж авчээ. 3 Нифай 1:17–18 Бүх л шөнийн турш гэрэлтэй байлаа. Дараагийн өдөр нь нар мандахад, хүмүүс тэр өдөр Есүс Христ төрөх болно гэдгийг мэдэж байв. Бошиглол биеллээ. 3 Нифай 1:19–20 Бошиглогчдын хэлсэнчлэн тэнгэрт шинэ од үзэгдэв. 3 Нифай 1:21 Сатан хүмүүсийг үзсэн тэмдгүүддээ итгэхгүй байлгахыг оролдсон ч ихэнх нь итгэв. 3 Нифай 1:22 Нифай болон Сүмийн бусад удирдагч итгэж, нүглээ наманчилсан бүх хүнд баптисм хүртээв. 3 Нифай 1:23 Бошиглогчдын үг биелсэн тул газар нутаг даяар баяртай мэдээ тархаж байлаа. Есүс Христ мэндэлжээ. 3 Нифай 1:26