42-р бүлэг Христийн цовдлолтын тэмдгүүд Есүс Христийн төрөлтийн тэмдгүүдийг харснаас хойш гучин гурван жил өнгөрчээ. 3 Нифай 8:2 Тэд одоо Түүний үхлийн тэмдэг болох гурван өдрийн харанхуйг харуулдаж байв. 3 Нифай 8:3 Зарим хүн тэр тэмдгийг ирнэ гэдэгт итгэсэнгүй. Тэд итгэсэн хүмүүстэй маргаж байлаа. 3 Нифай 8:4 Нэг өдөр хүчтэй шуурга дэгдэв. Аймшигт салхи шуурав. 3 Нифай 8:5–6 Цахилгаан цахиж, аянга газар дэлхийг бүхэлд нь доргиов. 3 Нифай 8:6–7 Зарахемла хот галд шатаж, Моронай хот тэнгисийн гүнд живэв. Моронайха хот булшлагдав. 3 Нифай 8:8–10 Газар хөдлөлт дэлхийг бүхэлд нь сэгсрэв. Зам эвдэрч, байшин барилгууд нурав. Олон хот сүйрч, олон хүн үхжээ. 3 Нифай 8:12–15 Салхи шуурга, газар хөдлөлт бараг гурван цаг үргэлжилсэн. 3 Нифай 8:19 Салхи, газар хөдлөлт зогсоход гүн харанхуй газар дэлхийг нөмрөв. Хаана ч гэрэл гэгээ байсангүй. Тэр бүү хэл хүмүүс гүн харанхуйг мэдэрч байв. 3 Нифай 8:19–20 Харанхуй гурван өдрийн турш үргэлжилсэн. Лаа асахгүй, хүмүүс нар, сар, оддыг харж чадахгүй байв. 3 Нифай 8:21–23 Хүмүүс харанхуй, сүйрэл, үхлээс болж уйлж байлаа. Тэд нүглээ наманчлаагүйдээ гэмшиж байв. 3 Нифай 8:23–25 Тэгээд хүмүүс Есүс Христийн дуу хоолойг сонсов. 3 Нифай 9:1, 15 Есүс тэдэнд газар нутаг дахь аймшигт сүйрлийн тухай ярив. Тэр хамгийн ёс бус хүмүүс алуулсан гэж хэлэв. 3 Нифай 9:12–13 Үхээгүй хүмүүс наманчлах хэрэгтэй гэж тэр хэлэв. Хэрэв тэд наманчлан, өөр дээр нь ирвэл тэр тэднийг адислах болно. 3 Нифай 9:13–14 Хүмүүс уг дуу хоолойг сонсоод ихэд гайхаж, уйлахаа болив. Олон цагийн турш нам гүм байлаа. 3 Нифай 10:1–2 Дараа нь Есүс дахин ярьж, хүмүүст туслахыг үргэлж хичээж байсан гэж хэлэв. Хэрэв тэд одоо наманчлах юм бол түүн рүү эргэж очих боломжтой гэв. 3 Нифай 10:3–6 Гурван өдрийн дараа харанхуй арилав. Хүмүүс баярлаж, Их Эзэнд баяр талархлаа илэрхийлжээ. 3 Нифай 10:9–10