24-р бүлэг Аммон Лемонай хааны эцэгтэй уулзав Хаан Лемонай Аммоныг эцэгтэйгээ уулзуулахаар авч явахыг хүсэж байлаа. Их Эзэн Аммоныг бүү яв, учир нь Лемонайн аав түүнийг алахыг оролдох болно гэж сэрэмжлүүлэв. Алма 20:1–2 Их Эзэн Аммоныг оронд нь түүний ах Аароны хоригдож байгаа шорон байдаг Миддонай нутаг руу яв гэж хэлэв. Хаан Лемонай Аммонтой хамт явсан. Aлмa 20:2–4 Тэд аялж яваад замдаа бүх газар нутгийн хаан болох Лемонайн эцэгтэй тааралдав. Тэр Лемонайгаас худалч нифай хүнтэй хамт хаашаа явж байгааг асуужээ. Алма 20:8, 10 Лемонай Аммон болон түүний шоронд байгаа ахынх нь тухай аавдаа хэлэв. Ихэд уурласан Лемонайн эцэг Лемонайд Аммоныг алж, Миддонай нутаг руу бүү яв гэж тушаав. Aлмa 20:11–14 Лемонай Аммоныг алахаас татгалзан, Аммонтой хамт Аароныг суллахаар явна гэж хэлжээ. Лемонайн эцэг улам уурлаж, Лемонайг алахаар сэлмээ сугалав. Aлмa 20:15–16 Аммон Лемонайг хамгаалахаар урагшлав. Тэгтэл Лемонайн эцэг Аммоныг алахыг завдахад тэр өөрийгөө хамгаалж, Лемонайн эцгийн гарыг шархдуулжээ. Алма 20:17, 20 Лемонайн эцэг Аммон өөрийг нь алж чадахыг хараад, хэрэв амийг нь хэлтрүүлбэл хаант улсынхаа хагасыг өгнө гэж хэлэв. Алма 20:21, 23 Аммон Аароныг болон түүний нөхдийг шоронгоос суллуулахыг мөн Лемонайд хаант улсыг нь хэвээр үлдээлгэхийг хүсэж байгаагаа хэлжээ. Алма 20:22, 24 Лемонайн эцэг Аммон өөрийг нь алах бодолгүй байгааг мэджээ. Аммон хүүд нь хэчнээн их хайртай байгааг мэдээд тэр гайхав. Тэр Аммоныг өөртөө сайн мэдээг заалгахаар урив. Aлмa 20:26–27 Аммон, хаан Лемонай хоёр Миддонай руу явав. Лемонай тэндхийн хаантай ярилцаж, Аарон болон түүний нөхөд шоронгоос суллагдав. Алма 20:28 Тэдэнд хэчнээн харгис хандаж байсныг харахад, Аммонд гунигтай байлаа. Тэд маш их зовсон ч тэвчээртэй байжээ. Алма 20:29