Судрын түүхүүд
16-р бүлэг: Хаан Лимхай хүмүүстэйгээ зугтсан нь


16-р бүлэг

Хаан Лимхай хүмүүстэйгээ зугтсан нь

Леменчүүд тариан талбай дээр байгаа хүмүүсийг ажиж байгаа нь

Леменчүүд хаан Ноатай хамт зугтаагүй үлдсэн олон нифай хүнийг олзолжээ. Леменчүүд тэднийг авчран, газар өгсөн боловч тэднээс өндөр татвар авч байв.

Хаан Лимхай

Нифайчууд Лимхайг хаанаа болгов. Лимхай хаан Ноагийн хүү байсан ч эцэгтэйгээ адил гэм нүгэлтэй байгаагүй. Тэр сайн хүн байв.

Леменчүүд нифайчуудыг ташуурдаж байгаа нь

Хаан Лимхай леменчүүдтэй эв найрамдалтай байхыг хичээсэн ч тэд нифайчуудыг манаж, тэдэнд харгис хэрцгий хандсаар байв.

Нифайчууд баривчлагдаж байгаа нь

Нэг өдөр хаан Лимхай хотын гадна хэсэг харийн хүн байгааг харав. Тэр тэднийг шоронд хийхийг тушаажээ. Уг харийн хүмүүс Зарахемлагаас ирсэн нифайчууд байлаа.

Аммон Лимхайтай ярьж байгаа нь

Тэдний удирдагчийг Аммон гэдэг байв. Хаан Лимхай түүнтэй уулзсандаа баяртай байлаа. Тэр хүмүүсээ леменчүүдээс зугтаалгахад Аммоныг тусалж чадна гэж мэдэж байлаа.

Хаан Лимхай хүмүүстэй ярьж байгаа нь

Хаан Лимхай хүмүүсээ цуглуулав. Тэр тэдний ёс бус байсан нь леменчүүдийн боолчлолд байгаа шалтгаан байсан гэдгийг сануулжээ.

Лимхай ярьж байгаа нь

Тэр ард түмэндээ наманчилж, Бурханд найдан, зарлигуудыг дуулгавартай дага гэж хэлэв. Тэгвэл Бурхан тэдэнд зугтахад нь тусална гэдгийг хэллээ.

Леменчүүд ярилцаж байгаа нь

Хотыг манадаг леменчүүд шөнө ихэвчлэн согтуу байдгийг нифайчууд олж мэджээ.

Нифайчууд харуулуудад дарс өгч байгаа нь

Тэр орой Лимхай хаан харуулуудад бэлэг болгон нэмэлт дарс илгээв.

Лимхай болон түүний хүмүүс оргон зугтсан нь

Хаан Лимхай хүмүүстэйгээ хамт согтуу харуулуудын дэргэдүүр өнгөрөн, зугтаж чаджээ.

Хүмүүсийг Зарахемлад хүлээн авч байгаа нь

Аммон Хаан Лимхай болон түүний хүмүүсийг Зарахемла руу аглаг буйдаар удирдсан ба тэнд тэднийг маш дотно хүлээн авчээ.